“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Тодруулбал, хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулж байна.
Наадмын үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Автобус гуравдугаар сарын 09, 10-ны өглөө 10:00 цагт Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос "Чингис хааны хүрээ" рүү хөдөлж, оройн 17:00 цагаас хот руу буцах юм байна.
Нэргүй 2024-03-09 213.87.131.70
Харуулах боломжгүй.