Месситэй нэг нутаг гэдгээ хэлснээр Хамасын гараас мултарчээ

Месситэй нэг нутаг гэдгээ хэлснээр Хамасын гараас мултарчээ

Месситэй нэг нутаг гэдгээ хэлснээр Хамасын гараас мултарчээ

Хамас бүлэглэл Израильд олон тооны иргэдийг хулгайлж, ялтангуудаар солилцож байгаа билээ. Тэгвэл шинэ оны өмнөхөн 90 настай Аргентин хөгшин эмэгтэйг Хамас бүлэглэл хулгайлсан аж. Эстер Кунио гэх эмэгтэй өөрийгөө Аргентинаас ирсэн, Месситэй нэг нутаг гэдгээ хэлснээр Хамас бүлэглэлийнхэн түүнийг суллаж, бүр хамт зургаа даруулжээ.

Испанийн хэвлэлийн мэдээлснээр 90 настай аргентин эмэгтэйг Хамасын гишүүд хулгайлсан ч эмэгтэй Мессигийн нэрийг дурдаж, өөрийгөө Аргентинаас ирсэн гэдгийг хэлжээ. Хариуд нь Хамасын гишүүд эмэгтэйтэй зургаа даруулж, түүнийг тавьж явуулсан гэнэ.

Дээрх үйл явдал өнгөрсөн оны аравдугаар сард Израилийн өмнөд хэсгийн Нир Оз гэх газар болсон бөгөөд Хамасын зэвсэгт этгээдүүд Эстер Кунио түүний гэр бүлийн найман гишүүдийг хулгайлж, Газ руу ачих гэж байжээ. Хариуд нь эмэгтэй Мессигийн нэрийг дурдаж, өөрийгөө хөлбөмбөгт үнэхээр хайртай гэдгийг хэлсэн аж. Зэвсэгт этгээдүүд ч Мессигийн нэрийг сонсоод найрсаг хандаж, буугаа хүртэл бариулан хамтдаа зургаа даруулсан хачирхалтай үйл явдал тохиов.

Кунио Испанийн "MARCA"-д өгсөн ярилцлагадаа "Би Аргентины Испаниар ярьдаг. Тэр надаас Аргентин гэж юу байдгийг асуусан. Хариуд нь би ‘Чи хөлбөмбөг үздэг үү?" гэж асуусан. Тэр ч хөлбөмбөгт үнэхээр дуртай гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би Мессигийн нутгаас ирсэн гэж хэлсэн. Тэр гайхаж, Мессид хайртай гэсэн. Тэгээд миний мөрөн дээр гараа тавьж, буугаа надад өгч, энх тайвны бэлгэ тэмдэг гаргаж, зураг даруулсан" гэв.

Кунио Мессид хандан өөрийг нь болон ач, зээ нарыг нь аварсанд талархлаа илэрхийлжээ. Тэрбээр "Хэрэв Месси үүнийг үзвэл чи биднийг аварсан шүү. Бас түүнээс одоо ч хулгайлагдаад байгаа ач зээ нарт минь туслахыг хүснэ. Тэд сайн хүүхдүүд. Тэдний нэрийг Дэвид болон Арьел гэдэг" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-09 202.9.47.23

Хамас Алв Кайда Хезболлах Путлер гээд лайтай террорууд алан хяпах ажиллагаа явуулах юм даа

Avatar

Нэргүй 2024-03-09 213.87.131.70

!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-09 202.55.188.121

монголоос ирсэн баярцогт сайханбилэг элбэгдорж гэж хэлүүл шууд алуулах байхдаа месси ч үнэхээр агуу шүү

Avatar

Нэргүй 2024-03-09 59.153.113.52

зальтай эмгэн

Avatar

Нэргүй 2024-03-09 66.181.191.55

Шшшшш,,,,,юу ч хэлхэвдээ,,,,энэ халтар хамасууд хөгшин эмгэн барьцаалж яахнавдээ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж