Говь-Алтай аймгийн багш нарыг 5 сая төгрөгөөр урамшуулна

Говь-Алтай аймгийн багш нарыг 5 сая төгрөгөөр урамшуулна

Говь-Алтай аймгийн багш нарыг 5 сая төгрөгөөр урамшуулна
Говь-Алтай аймаг бага ангийн багш нартаа тус бүр таван сая төгрөгийн урамшуулал олгоно.
Тодруулбал, аймгийн Монгол Улсын Гавьяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн бага ангийн багш нарт тус бүр таван сая төгрөгийн урамшууллыг олгохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар хуралдаанаар шийдвэрлэжээ.
Тус аймгийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш нар 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад тэргүүлсэн байна.
Тиймээс эдгээр багш нарыг аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох "Боловсролын чанарыг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд урамшуулал олгох журам”-ыг үндэслэн шагнахаар болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tuka 2024-03-09 202.55.188.40

Тйм хашин эргүү шийдвэр гаргахаа бооь .

Avatar

Нэргүй 2024-03-09 122.201.31.97

Төсөвт ийм бололцоо байгаамуу? Эрхбиш нэг аймаг шүү дээ. 20-иод сумтай байж таарна. Нэг сум 1-2 сургуультай. Явж өгөх биш? Юу болоод байна аа? Тэр хүмүүс эцсийн эцэст цалингаа аваад ажлаа хийсэн шүү дээ. Бусад нь яах вэ? Улсын төсөв гэдэг найр наадмын зардал сүйтгэл биш шүү дээ. Уралдлаа гэхэд байшингаа зараад нэгийгээ шагнаж болохгүй биз дээ?

Avatar

Зочин 2024-03-09 66.181.179.238

Тэнэг минь зөвхөн аймгийн төвд байдаг 1-р 10 жилийн бага ангийн багш нар улсдаа тэргүүлсэн хөдөлмөрийг нь үнэлсэн гэж бичсэн бна. энэ 1-р сургуульд 25 багш л байна шүү дээ. Мэдээ ойлгохгүй юм бол коммент бичиж онигоонд орохоо боль

Avatar

Нэргүй 2024-03-09 213.87.131.70

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-09 142.114.5.94

Сонгууль ч бай юу ч бай боловсролд мөнгө шиддэг үлгэр жишээ сайн жишиг байна. Урд нь бөxчүүд л ийм мөнгө авдаг гэж сонсож байсан овоодоо !!!

Avatar

Нэргүй 2024-03-09 202.9.40.20

Амарбаясгалан ноен гуай Монгол улс 21 аймагтай гдг блуу

Avatar

Zocnin 2024-03-09 209.89.240.99

zow sh Dee Bagsh nartaa Jim uramshuulal olgodog BH no zow.

Avatar

Иргэн 2024-03-09 202.9.46.99

Галзуурсан байхаа аймгийн төв нь халаалт байхгүй өвөлжин хөлдүүс дотор иргэдээ амьдрууллаа.цалин өндөртэй багш нар жаахан ичих булчирхайтай баймаар юм орлогогүй маш олон иргэд байна ш дээ.тэгээд ч та нарын сургасан хүшхдүүд говьалтайдаа ирж ажиллах боломж байна уу гадаад хот сууринд амьдрах байлгүй дээ.жаахан мөнгөний бараа хараад наад балай засаг даргаа сонгохуу хөгжил ч байхгүй улны аймаг боллоо.АНын засаг дарга болохоор юу ч хийж чадахгүй юм

Avatar

зочин 2024-03-09 202.21.107.64

нэг удаа ч болов амьдралд нь дэмтэй ч, сонгуулийн сурталчилгаа болгон хийж байгаа нь харамсалтай

Avatar

Нэргүй 2024-03-09 103.57.92.253

ИТХ-ын 16 дугаар хуралдаан гэж бичих ёстой юм!!!!

Avatar

Нэргүй 2024-03-09 103.229.176.132

ийн гэж бичээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж