Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулахаар төлөвлөсөн. Энэ бүтээн байгуулалтын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Тодруулбал, барилгын ажил 2024 оноос эхлэх төлөвлөгөөтэй. УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийг баталж, өвөл дуусч дулаарангуут ажлаа эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Сангийн яамнаас энэ төслийг гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийт 140 тэрбум төсөвт өртгөөс энэ жил 40 тэрбумыг төсөвт суулгаж байгаа аж.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн байрны арын хэсгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 онд энэ байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гээд акт тогтоосны үндсэн дээр барилгыг нураасан байна. Одоо машины зогсоолоор ашиглаж буй.
Тэр газар дээр өргөтгөлийг барихаар зураг төслийг нь хийж байгаад сүүлд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн зураг төслийг БНСУ-ын компаниар гүйцэтгүүлжээ.
Өнгөрсөн 2020 онд сонгуулийн өмнө эмнэлгийн даргаар Т.Мөнхсайхан ажиллаж байхдаа тушаал гаргаж, эмнэлгийн барилгын зураг дээр ТЭЗҮ буюу бүх цогц ажлыг хийж, Засгийн газарт өргөн барьснаар энэ бүтээн байгуулалт 2020-2024 оны МАН-ын хөтөлбөрт багтжээ. Өмнөх жилүүдэд энэ барилгын ажил яригддаг байсан ч гэсэн улсын төсөвт 140 тэрбум төгрөгийг суулгах боломжгүй байсан. Харин энэ жил энэ төрлийн эмчилгээний хэрэгцээ шаардлага их байдаг гэдгийг ойлгож, ар гэрийнхний хүсэлт их байдаг гэдгийг Засгийн газрын түвшинд дэмжсэн гэдгийг эмч нар хэлж байсан юм.
DR. ADITYA 2024-03-09 102.89.34.84
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-09 202.126.89.79
тэр эмнэлгийг төвөөс зайдуу гаднаа том зогсоолтой, ногоон байгууламжтай гоё бариачээ…дүнжингараваас зүүн тийш.газар зөндөө байна даа…хотын төврүү шахаад улам замын түгжрэлээ хүндрүүлээд байх юм.
1234 2024-03-09 66.181.176.24
Бдар-Ууганы эрхтэн шилжүүлэх төв нь яасан юм бэ?
Нэргүй 2024-03-09 213.87.131.70
Харуулах боломжгүй.