Тойм: МАН сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг

Тойм: МАН сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг

Тойм: МАН сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


УИХ-ын  сонгууль хаяанд ирлээ. Намууд мөрийн хөтөлбөрөө бараг боловсруулж дуусч байгаа байх. Ардчилсан намд хандаж,  МҮХАҮТ-аас мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүлсэн. Ер нь танай нам бизнесийн орчинг сайжруулах талаар ямар бодлого мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа вэ. Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин асар муудлаа гэсэн шүүмжлэл гарах болсон?

-Ардчилсан нам зохион байгуулалтын хувьд нэгдэж нийлснийхээ дараа Ардчилсан намын ардчиллын тунхаг хэмээх баримт бичгийг боловсруулж гаргасан. Мөн АН-ын үнэт зүйлийг тодорхойлсон мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлыг эргэж харж байна. Энэ хүрээндээ АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Мөрийн хөтөлбөрөө хэд хэдэн үе шаттай боловсруулж байна. Нэгдүгээрт, намынхаа нийт гишүүд дэмжигчдийг сонсъё, тэд ямар асуудалд илүү их санаа зовниж байгаа талаар уулзалт хэлэлцүүлгүүдийг хийж өнгөрсөн жил Монгол Улсаа дөрвөн бүс нутагт хувааж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр дээрх дөрвөн бүсийг хэрхэн хөгжүүлвэл эдийн засгийн үр өгөөж өндөр, эдийн засгийн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ нийлүүлж, нягталсан. Үүн дээр үндэслэн мөрийн хөтөлбөрийнхөө суурийг анх гаргасан. Дараа нь мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж нийгмийн болоод мэргэжлийн салбаруудын саналыг авсан.

Тухайлбал, багш, эмч нарын холбоодоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна судалгааны байгууллагуудтай хамтарч, салбар салбараар нь буюу эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд , нийгмийн хамгаалал, даатгалын чиглэлээр  хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний  аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагуудтай  үндэсний аюулгүй байдлын бодлогын асуудлаар уулзаж, дэлхий нийтээрээ дайны нөхцөл байдалд байгаа үед Монгол Улс эдийн засаг, экспортын бодлогоо хэрхэн нэмэгдүүлж, хоёр хөрш, мөн гуравдагч хөршийн бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт нэлээд анхаарал хандуулж, ярилцаж байна. МҮХАҮТ буюу бизнесийн хамгийн том байгууллагаас  өнөөдөр өөрийн хийсэн судалгаа, боловсруулсан материалыг АН-д гардууллаа.  Судалгаан дээр түшиглэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг байвал үр дүнтэй бодлого, шийдвэрүүд гарна гэж үзэж байна. АН өмнө нь мөрийн хөтөлбөрүүдээ дэвшүүлэхдээ олон төрлийн зоримог алхам, реформууд хийж байсан нь үр дүнгээ өгсөн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"НДШ ТӨЛӨХГҮЙ БАЙХ ХАНДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙНА"

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-МҮАҮТ-аас АН-ын мөрийн хөтөлбөрт нь суулгах саналаа хүргүүлсэн. Ер нь бизнесийнхэн улс төрийн намуудаас юу хүсч, хүлээж байна вэ?

-Танхим гэхээсээ илүү бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг одоо байгаа хэмжээнээс тэлэх боломж байна. Үүнийг тэлэхийн тулд бизнес эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн зарим байгууллагууд, танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлийн саналуудыг нэгтгээд, 2023 онд МУИС-тай хамтарч хийсэн бизнесийн орчны судалгааны тайланд үндэслээд улстөрийн намуудад 2024 оны сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө бизнес хувийн хэвшилтэй холбоотой саналуудыг тусгах зорилгоор танилцуулж өгч байгаа юм.

-АН-аас өөр бусад намд энэ саналуудаа өгөх үү?

-Өгнө. Цаг хугацааны хувьд ингэж таарлаа.

-Бизнес эрхлэхэд төрийн дарамт шахалт, оролцоо хүндрэл бэрхшээл учруулдгийг бизнесийнхэн ярьдаг. Тэгэхээр бизнесийн орчин таатай болгохын тулд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Хууль эрх зүйн зохицуулалтууд бизнес эрхлэлтийг хязгаарлаж байна. Монголын бизнесийн орчин эрсдэлтэй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилдог талтай. Эрсдэл нь юу байна гэхээр улстөрийн болоод бодлогын тогтворгүй байдал. Улстөр гэхээсээ илүү бодлогын тогтворгүй байдал юм даа. Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалт хийхэд урт удаан хугацааны бизнес эрхлэх шаардлагатай болдог. Тиймээс улс төрийн нөхцөл, төрийн бодлого, шийдвэр нь хэр тогтвортой вэ гэдгийг нь харна. Нэг сайд солигдоход дагаад төрийн бүх бодлого өөрчлөгддөг. Үүнээс болоод эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын боломжуудаа алдаад байна. Эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын боломжоо "атгаж" чадвал эдийн засагт хувийн хэвшлийнхний оролцоо нэлээд нэмэгдэхээр байна. Нөгөө талаас төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдөх нь буруу. Ер нь төр ямар бизнест оролцоотой байх, ямарт нь оролцоогүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг ямар салбарт хэрэгжүүлэх гэдгээ тодорхой болгох ёстой. Тоглоомын дүрмээ ил тод болгож байж л хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тэлнэ.  Энэ хаврын чуулганаар Төрийн өмчит компаниудын тухай хуулийг өөрчлөх юм байна гэж ойлгосон. Хуульд  шинээр төрийн өмчит компани байгуулдаг асуудлыг нэлээд хязгаарлах заалт орох юм шиг байна лээ. Нөгөө талаас үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд маань засаглалын хувьд сайжрах, ил тод болох шаардлагатай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"МАЛЧНЫ ХОХИРЛЫГ ДААТГАЛЫН КОМПАНИ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх Д.Доржпүрэвтэй ярилцлаа.


-“Олуулаа” клубээс санаачлан, “Илүү олон төл аваръя” аян зарлаад байна.  Аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зудтай газруудаар явж, нөхцөл байдалтай танилцан,  малчдын санал бодлыг сонслоо. Малчдын хувьд төл малаа хорогдолгүй хүлээн авах нь чухал байна. “Төл хүлээн авлаа, бойжуулж чадахгүй бол малын хорогдлыг гүйцээж чадахгүй давхар хохирно. Тийм учраас төл бойжуулахад сүү, тэжээл хэрэгтэй байна. Энэ асуудал дээр арга хэмжээ авч өгөөч” гэж хүссэн.

“Олуулаа” клубын гишүүд маань ярилцаад “Ганц хүн хийх ажил биш юм байна. Улсын хэмжээнд аян зарлая. Монгол Улсыг өмнө нь хүнд нөхцөлд ороход тусалж байсан гуравдагч хөршүүд рүүгээ хандая” гээд бид олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Орой нь  найз нөхөд маань утсаар холбогдож, “Аянд нэгдье.  Шингэн сүү хэдэн литр хэрэгтэй вэ”гэж асуун дэмжлэг үзүүлж эхэлсэн.

Тусалж, дэмжихийг хүссэн хүмүүстээ хандаж хэлэхэд, төл малд зориулаад хуурай сүү, хүүхдэд зориулсан найруулдаг сүү, тэжээл байж болно. 100 нь зуудахгүй мөнгөн хэлбэрээр ч тусалж болно.

Цугларсан мөнгөн тусламж, эд бараа материалыг бид орон нутгийн Онцгой комисст хүргэж өгнө. Тусламж үзүүлсэн хүн бүрийн мэдээллийг тодорхой тавьж, цаашдаа ч хандивын аян өрнүүлэх болоход энэ жишгээр явах нь зөв юм байна гэдэг загварыг гаргаж, ажиллахаар зорьж байна.

-Таны ажилласан газарт малын хорогдол хэр их байв?

-Төв аймгийн зарим сумдад ажиллалаа. 2000 малтай байсан малчин 300 хонь, 20, 30 үхэр, 100 гаруй адуутай байсан бол 20 адуутай л үлдсэн байна.

Одоогоор улсын хэмжээнд 3 сая гаруй толгой мал хорогдоод байна. Монгол Улс 2009-2010 онд болсон зуднаар 9.8 сая толгой мал алдсан юм билээ. Энэ рүү хүрчихгүй байгаасай гэж бодох ч ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхүйц тоо гарч мэдэх шинжтэй байна. Тийм ч учраас бид энэ эрсдэлийг бууруулахын тулд “Олуулаа илүү олон төл аваръя” гэдэг аян зарласан юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"КИНО УРЛАГИЙГ ЗӨВЛӨЛИЙГ АТГ-Т ШАЛГУУЛНА"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

почин 2024-03-09 202.9.40.151

Баярцогт,Баяр нар ялтанууд юм юманд оролцож ЭНхбаяр цааш харуулгаа алдсан.Эрүүгийн элементүүд биш үү

Avatar

ахмад 2024-03-09 202.9.40.151

Элбэгээ,Үүл,Баярцогт,Бачр мэтийн халат ногтей бүлэглэл л Зоригийг цааш харуулах ажлыг зохион байгуулсан захиалагчид юм биш үү Оюун Эрдэнэ бараг тиймэрхүү сэжүүрийг хэлэх шиг болох юм.

Avatar

Zochin 2024-03-09 202.126.90.80

Bayartsogtoo chi ter saihanbileg hulgaichaa olj ireed 2laa shorond ymuu shoroond bulagd hulgaichuud chi Ganbaatartai metgeltseend orj baihdaa yu yu gej h*****d baisan odoo chi har muu hugiin n**** chamaig huzuugui heden hulgaichuudtai chini buudahdaa neg buudah baih daa mongoloos zailj hol baigaarai…!!!

Avatar

Нэргүй 2024-03-09 49.0.138.195

Булган одоо алуурчныг хэлж өгөөчээ!! Хамгийн сайн мэдэж байж!!

Avatar

Нэргүй 2024-03-09 139.5.216.228

Сайханбилэгийг олж ирж байх ёстой газар нь хийгээгүй цагт ардчилалын нэр хүнд өсөхгүй

Avatar

Нэргүй 2024-03-09 213.87.131.70

)))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-09 202.9.40.10

Энэ мэт юмнууд харагдаж үзэгдэхгүй байвал сайн сан. ……Дургүй болсон чамд, хочийн залуусын мөрд бүү тээг бол. ҮЛгэр дууриалал болохгүй

Avatar

ЗОЧИН 2024-03-09 103.57.92.152

Баярцогт чи дут. Чам муугаас болж нэр унасан шүү тэгж ярьвал. 25 сая $ гусцан чинь ариун явдал уу? Цааш нь ярих уу? яах уу?

Avatar

Зочин 2024-03-09 202.126.91.59

зоригийг хөнөөх хэргийг АН дотроос зохион байгуулсан гэж ихэнх иргэд үздэг юм билээ .УИХ.ын гишүүдийн 70 гаруй хувь нь АН ын гишүүд байсан. зоригийг ерөнхий сайдад дэвшүүлэх саналыг МАН.ын бүлэг дэмжээд томилогдох нь нэгэнт ил босон үёд энэ ноцтой хэрэг гарсан..тэгээд ч АН олуул хэргийн газар дураар орж ул. мөрийг арилгасан гэдэг.

Avatar

Зочин 2024-03-09 59.153.112.54

АН энэ э….з Баярцогыг хол байлгаж байж сонгуульд орохгүй бол навсайтал ялагдах нь тодорхой.

Avatar

Нэргүй 2024-03-09 188.162.254.14

Монгол улсын нэрийн омноос гадаадын компанитай гэрээ байгуулаад тэрнийхээ шан харамжинд авилага аваад тэр авилагынхаа монгийг нуухдаа !!!!! би хятад улсын иргэн гэж бичиж байгаа хунийг эх орноос урвагч гэхээс ондоо юу гэж узэх вэ!!!!!

Avatar

зочин 2024-03-09 66.181.187.118

дэд даргаараа х***а я***н тавьчихсан нам яаж өөдлөх вэ таарсан таар шуудайнууд

Avatar

Нэргүй 2024-03-09 124.158.71.10

АН -ы ард энэ шоохууз элбэгдорж дорлигжав сайханбалаг алтанхуяг зи энхболд батүүл эрдэнэ нар нуугдчихсан гэтээд байжийнаа.

Avatar

Нэргүй 2024-03-09 66.181.186.172

АН ийм тэргүүн дэд даргатай байхад яаж ч байсан өөдлөхгүй. Энэ нөхрийн араас Сайханбилэг, Элбэгдорж нар идэх гээд л цувна ойлгомжтой.

Avatar

Зочин 2024-03-09 139.5.217.240

Ардчилсан намынхан болон их ойрын холбоотой хүн л хөнөөлгөсөн Х.Чойбалсанг зүхэж шоудах мөртлөө АНынхан өөрсдөө Зоригийг захиалгаар хөнөөлгөсөн

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-09 202.9.46.26

"АН " НИЙГМИЙН ДААТГАЛЫН 1994 ОНЫ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ АЖИЛЛАЖ ,,НИЙГМИЙН ДААТГАЛАА ХУУЛИЙН ДАГУУ САР БҮР ТӨЛЖ ИРСЭН ИРГЭДЭЭ ХОХИРООЖ ШУДАРГА БУШИЙН ХОГИЛ ҮҮСГЭЖ ПОПОРСОН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ЦААШИД ГАРГАХГҮЙ ГЭДЭГТ НАЙДНА .,,,,ЭНЭ БОЛ ХУУЛИАР УЛСЫН ТӨСВӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА АСУУДАЛ ШҮҮ.,,,,,ЭРХ ЗҮЙНТ ТӨРД ТИЙМ ЯВДАЛ БАЙХ УЧИРГҮЙ ШҮҮ..

Avatar

Нэргүй 2024-03-09 51.195.91.124

ОТ баялагаа хөрөнгө оруулалт болгож өгөөд дөнгөж төрсөн хүүхдээсээ эхлээд Монгол хүн бүр 35 сая төгрөг буюу 10000 долларын өртэй болсон. Энэ өрийг гардан бий болгосон этгээд Сэлэнгийн суурин ногоочин гятадуудын үлдэгдэл Баярцогт гэгч ОТ гэрээ бол маш сайн гэрээ 20000 хувьсагч чи ойлгохгүй гэж магтан сая доллараа мартах хүртэлээ сагаж байсан. Одоо дахин Монголын төр лүү санаархан сарвалзах үйл ажиллагаагаа явуулж байна. АН МАН гэсэн улс төрийн намууд энэнд огт хамаагүй шүү!!!

Avatar

Зочин 2024-03-09 85.110.85.131

Улс терчид сонгуулийн емне л мэргэжлийнхний саналыг авдаг. Гэхдээ сонгуулийн санал л авах гэж. Шоунд нь хэрэггуй бол шууд хаячихна. Аль нь ч адилхан. Зоримог алхам гэж бужигнуулснаа л ярьж байна, дараа нь туунийг нь засах гэж дахиад л татвар телегчийн менге урсдаг. Учир нь тэр уедээ мэргэжлийнхнийг тоодоггуй. 20 гаруй жил ингэж дэвхэцлээ. Микрофоны емне гое ярьна, харин цаагуураа шал еер юм хийнэ. Ийм л байна даа, худлаа юу…

Avatar

Нэргүй 2024-03-09 49.0.138.195

Одоо болио! Хэн та нарыг ардчилсан гэх юм? Хамгийн адгийн амьтад шүү!!!

Avatar

hujaa bayrtsogtiig tolgoi deerei gargsan tanai nam ylahgui shuu. 2024-03-09 66.181.181.48

ardchilsan nam songuulid ylagdah todorhoi bolson doo. IIm muuhai hujaa hurliiz Bayrtsogt metiig gargaj irj baival ta nariig ard tvmen hezee ch demjihgui l dee. bi lav ogt demjihgui dee. minii oir haviinhan gesen Bayrtsogt baigaa tsagt ardchilsan namd ardchilal shuudarga es zvi geed bvh zvils algaa.. nam chini heveerei tul ylahgui ee..

Avatar

Nymka 2024-03-09 66.181.160.93

cham metiin hulgaich urvagch gadnii tagnuuluud negden niileed hairtai mongol ulsiig mini samrana gevel mai… (yostoi nud duuren salaavch) meduu ta nariin b**s shees ni hurtel anhiluun sanagddag heden namchin naraas chini udam dagan garch irsen ta nariin ** mulguu ur huuhdees uur ta nart itgeh humuus udur ireh bur l tsuursuur baigaashdee maluudaa muu umhii hujaagiin hurliizaa

Avatar

зочин 2024-03-09 202.9.47.39

Зоригийг захиалсан эзэн, а******н, амьд гэрч нь тодорхой байгааг иргэд хэлээд байгаа шүү!!!!!!!!!!! ийм хэргийг илрүүлж чадахгүй бол шүүх татан буугдах хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-03-09 66.181.181.170

Яаж ч харсан яахын аргагүй луухаан л юм даа. Хятад хүн гэдэг чинь энэ л шүү дээ.

Avatar

Энэ нью.ми яах гээд байна аа. 2024-03-09 5.253.205.147

Энэ Баярцогт новшийн зургийг тэргүүн нүүрэндээ үзүүлж яаж дургуй хүргээд байна аа, энэ сайт.

Avatar

Нэргүй 2024-03-09 66.181.161.234

muu hujaagiin shees hulhi Bayrtsogt boloeeee

Avatar

зочин 2024-03-09 66.181.181.63

Монгол улсыг хөгжүүлэх сонирхол АНд байхгүй зөвхөн хар амин хувиа бодсон баяжих хөлжих уул уурхай үйлдвэр аж ахуйг хувьчилж эзэмших Төр засгийг ямарч эрх мэдэлгүй өмч хөрөнгөгүй чадамжгүй оронцоог болгон хувийн өмчтны хараат болгох зорилогтой

Avatar

Нэргүй 2024-03-09 73.86.13.151

z**l muu, umhii gitad. umhii gujaa ruugaa aril, ene gitadiig mongol turras hol bailgah yostoi shvv, saihantsetsegteigee tevreldeed delhiigees zailaarai, novshoo

Avatar

зочин 2024-03-09 66.181.160.43

Энэ ялтан сонгуульд орох эрхгүй баймаар юм.

Avatar

Нэргүй 2024-03-09 73.86.13.151

yaltanguudiig mongol turuus hol bailgah heregtei, ter tusmaa gitad yaltang
yaltanguudiig mongol turuus hol bailgah heregtei, ter tusmaa gitad yaltang
yaltanguudiig mongol turuus hol bailgah heregtei, ter tusmaa gitad yaltang

Avatar

Зочин 2024-03-09 76.220.74.140

Энэ хүн Монгол улсын хөгжлийн төлөө юу ч хийж байгаагүй. Цаашид ч хийж чадахгүй. Хувийн эрх ашгийнхаа төлөө ажиллах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж