Тойм: МАН сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг

Хуучирсан мэдээ: 2024.03.09-нд нийтлэгдсэн

Тойм: МАН сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг

Тойм: МАН сонгуулийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


УИХ-ын  сонгууль хаяанд ирлээ. Намууд мөрийн хөтөлбөрөө бараг боловсруулж дуусч байгаа байх. Ардчилсан намд хандаж,  МҮХАҮТ-аас мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүлсэн. Ер нь танай нам бизнесийн орчинг сайжруулах талаар ямар бодлого мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа вэ. Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин асар муудлаа гэсэн шүүмжлэл гарах болсон?

-Ардчилсан нам зохион байгуулалтын хувьд нэгдэж нийлснийхээ дараа Ардчилсан намын ардчиллын тунхаг хэмээх баримт бичгийг боловсруулж гаргасан. Мөн АН-ын үнэт зүйлийг тодорхойлсон мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлыг эргэж харж байна. Энэ хүрээндээ АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Мөрийн хөтөлбөрөө хэд хэдэн үе шаттай боловсруулж байна. Нэгдүгээрт, намынхаа нийт гишүүд дэмжигчдийг сонсъё, тэд ямар асуудалд илүү их санаа зовниж байгаа талаар уулзалт хэлэлцүүлгүүдийг хийж өнгөрсөн жил Монгол Улсаа дөрвөн бүс нутагт хувааж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр дээрх дөрвөн бүсийг хэрхэн хөгжүүлвэл эдийн засгийн үр өгөөж өндөр, эдийн засгийн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ нийлүүлж, нягталсан. Үүн дээр үндэслэн мөрийн хөтөлбөрийнхөө суурийг анх гаргасан. Дараа нь мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж нийгмийн болоод мэргэжлийн салбаруудын саналыг авсан.

Тухайлбал, багш, эмч нарын холбоодоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна судалгааны байгууллагуудтай хамтарч, салбар салбараар нь буюу эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд , нийгмийн хамгаалал, даатгалын чиглэлээр  хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний  аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагуудтай  үндэсний аюулгүй байдлын бодлогын асуудлаар уулзаж, дэлхий нийтээрээ дайны нөхцөл байдалд байгаа үед Монгол Улс эдийн засаг, экспортын бодлогоо хэрхэн нэмэгдүүлж, хоёр хөрш, мөн гуравдагч хөршийн бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт нэлээд анхаарал хандуулж, ярилцаж байна. МҮХАҮТ буюу бизнесийн хамгийн том байгууллагаас  өнөөдөр өөрийн хийсэн судалгаа, боловсруулсан материалыг АН-д гардууллаа.  Судалгаан дээр түшиглэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг байвал үр дүнтэй бодлого, шийдвэрүүд гарна гэж үзэж байна. АН өмнө нь мөрийн хөтөлбөрүүдээ дэвшүүлэхдээ олон төрлийн зоримог алхам, реформууд хийж байсан нь үр дүнгээ өгсөн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"НДШ ТӨЛӨХГҮЙ БАЙХ ХАНДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙНА"

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-МҮАҮТ-аас АН-ын мөрийн хөтөлбөрт нь суулгах саналаа хүргүүлсэн. Ер нь бизнесийнхэн улс төрийн намуудаас юу хүсч, хүлээж байна вэ?

-Танхим гэхээсээ илүү бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг одоо байгаа хэмжээнээс тэлэх боломж байна. Үүнийг тэлэхийн тулд бизнес эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн зарим байгууллагууд, танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлийн саналуудыг нэгтгээд, 2023 онд МУИС-тай хамтарч хийсэн бизнесийн орчны судалгааны тайланд үндэслээд улстөрийн намуудад 2024 оны сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө бизнес хувийн хэвшилтэй холбоотой саналуудыг тусгах зорилгоор танилцуулж өгч байгаа юм.

-АН-аас өөр бусад намд энэ саналуудаа өгөх үү?

-Өгнө. Цаг хугацааны хувьд ингэж таарлаа.

-Бизнес эрхлэхэд төрийн дарамт шахалт, оролцоо хүндрэл бэрхшээл учруулдгийг бизнесийнхэн ярьдаг. Тэгэхээр бизнесийн орчин таатай болгохын тулд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Хууль эрх зүйн зохицуулалтууд бизнес эрхлэлтийг хязгаарлаж байна. Монголын бизнесийн орчин эрсдэлтэй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилдог талтай. Эрсдэл нь юу байна гэхээр улстөрийн болоод бодлогын тогтворгүй байдал. Улстөр гэхээсээ илүү бодлогын тогтворгүй байдал юм даа. Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалт хийхэд урт удаан хугацааны бизнес эрхлэх шаардлагатай болдог. Тиймээс улс төрийн нөхцөл, төрийн бодлого, шийдвэр нь хэр тогтвортой вэ гэдгийг нь харна. Нэг сайд солигдоход дагаад төрийн бүх бодлого өөрчлөгддөг. Үүнээс болоод эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын боломжуудаа алдаад байна. Эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын боломжоо "атгаж" чадвал эдийн засагт хувийн хэвшлийнхний оролцоо нэлээд нэмэгдэхээр байна. Нөгөө талаас төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдөх нь буруу. Ер нь төр ямар бизнест оролцоотой байх, ямарт нь оролцоогүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг ямар салбарт хэрэгжүүлэх гэдгээ тодорхой болгох ёстой. Тоглоомын дүрмээ ил тод болгож байж л хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тэлнэ.  Энэ хаврын чуулганаар Төрийн өмчит компаниудын тухай хуулийг өөрчлөх юм байна гэж ойлгосон. Хуульд  шинээр төрийн өмчит компани байгуулдаг асуудлыг нэлээд хязгаарлах заалт орох юм шиг байна лээ. Нөгөө талаас үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд маань засаглалын хувьд сайжрах, ил тод болох шаардлагатай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"МАЛЧНЫ ХОХИРЛЫГ ДААТГАЛЫН КОМПАНИ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх Д.Доржпүрэвтэй ярилцлаа.


-“Олуулаа” клубээс санаачлан, “Илүү олон төл аваръя” аян зарлаад байна.  Аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зудтай газруудаар явж, нөхцөл байдалтай танилцан,  малчдын санал бодлыг сонслоо. Малчдын хувьд төл малаа хорогдолгүй хүлээн авах нь чухал байна. “Төл хүлээн авлаа, бойжуулж чадахгүй бол малын хорогдлыг гүйцээж чадахгүй давхар хохирно. Тийм учраас төл бойжуулахад сүү, тэжээл хэрэгтэй байна. Энэ асуудал дээр арга хэмжээ авч өгөөч” гэж хүссэн.

“Олуулаа” клубын гишүүд маань ярилцаад “Ганц хүн хийх ажил биш юм байна. Улсын хэмжээнд аян зарлая. Монгол Улсыг өмнө нь хүнд нөхцөлд ороход тусалж байсан гуравдагч хөршүүд рүүгээ хандая” гээд бид олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Орой нь  найз нөхөд маань утсаар холбогдож, “Аянд нэгдье.  Шингэн сүү хэдэн литр хэрэгтэй вэ”гэж асуун дэмжлэг үзүүлж эхэлсэн.

Тусалж, дэмжихийг хүссэн хүмүүстээ хандаж хэлэхэд, төл малд зориулаад хуурай сүү, хүүхдэд зориулсан найруулдаг сүү, тэжээл байж болно. 100 нь зуудахгүй мөнгөн хэлбэрээр ч тусалж болно.

Цугларсан мөнгөн тусламж, эд бараа материалыг бид орон нутгийн Онцгой комисст хүргэж өгнө. Тусламж үзүүлсэн хүн бүрийн мэдээллийг тодорхой тавьж, цаашдаа ч хандивын аян өрнүүлэх болоход энэ жишгээр явах нь зөв юм байна гэдэг загварыг гаргаж, ажиллахаар зорьж байна.

-Таны ажилласан газарт малын хорогдол хэр их байв?

-Төв аймгийн зарим сумдад ажиллалаа. 2000 малтай байсан малчин 300 хонь, 20, 30 үхэр, 100 гаруй адуутай байсан бол 20 адуутай л үлдсэн байна.

Одоогоор улсын хэмжээнд 3 сая гаруй толгой мал хорогдоод байна. Монгол Улс 2009-2010 онд болсон зуднаар 9.8 сая толгой мал алдсан юм билээ. Энэ рүү хүрчихгүй байгаасай гэж бодох ч ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөхүйц тоо гарч мэдэх шинжтэй байна. Тийм ч учраас бид энэ эрсдэлийг бууруулахын тулд “Олуулаа илүү олон төл аваръя” гэдэг аян зарласан юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"КИНО УРЛАГИЙГ ЗӨВЛӨЛИЙГ АТГ-Т ШАЛГУУЛНА"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж