Путин: Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2024.03.09-нд нийтлэгдсэн

Путин: Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх үүрэгтэй

Путин: Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх үүрэгтэй

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалар өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсын нийт эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэхдээ эмэгтэй хүний гол ажил, үүргийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Путин "Эмэгтэйчүүд гоо үзэсгэлэн, билиг ухаан, сайхан сэтгэлээрээ дэлхий ертөнцийг чимдэг. Гэхдээ хамгийн талархууштай нь та бүхэн байгалиас заяасан хүүхэд төрүүлэх чадвартай. Ээж болох нь эмэгтэй хүний амьдралын гол зорилго, үүрэг хариуцлага юм. Гэр бүл бол эмэгтэй хүний хамгийн чухал зүйл. Ямар ч ажил, өндөр албан тушаалтай байсан ээж байх, эхнэр байх үүргээ ядралгүй гүйцэтгэх хэрэгтэй. Энэ нь эмэгтэй болж төрсний эрхэм зорилго юм" гэжээ.

ОХУ-ын төрөлтийн тоо 1994 оноос хойш багассаар байсан тул Путин 2024 оныг гэр бүл болох, хүүхэд төрүүлэх жил болгох талаар 2023 онд зарлигдсан.

Цар тахал, Украины түрэмгийллээс болж тус улсын хэдэн мянган хүн амь үрэгдэж, 900 мянга гаруй хүн эх орноосоо дүрвэсэн. Тиймдээ ч Путин хүн амын тоог өсгөхийн тулд Орос эмэгтэйчүүдийг хүүхэдтэй болохыг уриалсаар байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Путин хуучин цаг шиг эмэгтэйчүүд долоогоос дээш хүүхэдтэй болж, өнөр гэр бүлийг бий болгох хэрэгтэй гэсэн бол өнгөрсөн хоёрдугаар сард Оросын өөр өөр үндэстнүүд удам судраа үлдээхийг хүсвэл дор хаяж хоёр хүүхэдтэй болох ёстой гэжээ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж