АНУ-ын Батлан хамгаалах яам Газын үймээнд хохирсон хүмүүст тусламж хүргэх зорилгоор түр боомт байгуулна гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Түр боомт нь аюулд нэрвэгдсэн палестинчүүдэд өдөрт хэдэн зуух тусламжийн багц илгээх боломжтой гэж албаны хүмүүс үзлээ.
АНУ-ын цэргүүд Газын голомт дээр очих боломжгүй талаар НҮБ, Их Британи зөвлөж, хамтран ажиллахаар болсон.
Хүн амын дөрөвний нэг хувь нь өлсгөлөнд нэрвэгдэж буй цагт түр боомт байгуулахад тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай болох ба албаны хүмүүс "хэдэн долоо хоног" болох боломжтой гэжээ. Хэрэв боомт байгуулагдах бол Израйлийн аюулгүй байдлын хяналт болох Кипрээр дамжина. Газад гүний усан боомт байхгүй тул АНУ хэдэн долоо хоногийн турш хөлөг онгоцнуудын тусламжийг яаралтай хүргэх арга замыг хайж байна. “BBC”-ийн АНУ-ын түнш “CBS”-д албаны хүмүүс хэлэхдээ, Виржиниа мужийн Форт Сторид байрладаг долдугаар тээврийн бригад гэх армийн анги түр боомт барихаар төлөвлөж байна.
Тус бригад нь түргэн шуурхай үйлчлэх зориулалттай боловч цэргийн хөлөг онгоцууд АНУ-аас хараахан хөдлөөгүй байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Тусламжийн машинууд Газын өмнөд хэсэгт Египетийн хяналтад байдаг Рафах гарам, Израилийн хяналтад байдаг Керем Шалом боомтоор нэвтэрдэг. Гэвч Израилийн анхаарлын төвд байсан хойд хэсэгт сүүлийн саруудад тусламжийн багц хүрч чадаагүй. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (ДБХ) Газын хойд хэсэгт хоол хүнс хүргэхээ зогсоож байгаагаа хоёрдугаар сарын 20-нд мэдэгдсэн. Учир нь иргэний дэг журам алдагдсаны улмаас бүрэн эмх замбараагүй байдал, хүчирхийлэл үүсч, тусламжийн ажилтнууд болон иргэдийн аюулгүй байдал алдагдсан аж. Тусламжийн хүнсгүй хэдэн мянган хүүхэд, эмэгтэйчүүд болон эрчүүд өлсгөлөнд нэрвэгдэн амиа алдсаар байна.
Эх сурвалж: BBC
blrbgnt 2024-03-09 216.38.195.74
inside
chunuian tyslamj gj yu bailaa opuig 2024-03-09 216.38.195.74
– xashaandaa cymit glza bolitzrnj,xynuitsaashaa1;
Нэргүй 2024-03-09 213.87.131.70
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-09 202.9.40.127
өөрсдийн цэргээ байрлуулах нь дээ
Нэргүй 2024-03-09 66.181.191.55
Босоо халтар хамасууд палестины иргэдийг самарлаадаа,,,,
Нэргүй 2024-03-09 66.181.160.124
Гүүээ мөн энэрэнгүй улс шүү.. Энэ чинь асар их зардал шдэ.. Нөгөө Орос , Хятад хоёр нь хошуу нэмхээс хуруу нэмнэ гэж байхгүй шд ..