"sanctity-" О.Сүхбат алдарт Na’Vi багт нэгдлээ

"sanctity-" О.Сүхбат алдарт Na’Vi багт нэгдлээ

"sanctity-" О.Сүхбат алдарт Na’Vi багт нэгдлээ

Монголын цахим спортын баг, тамирчид дэлхийн тавцанд өөрсдийн байр суурийг эзэлж, мөс хагалсаар явна. Сүүлийн жишээ л гэхэд "dota2"-ийн тамирчин О.Сүхбат буюу "sanctity" дэлхийн алдарт, анхны "TI"-ийн аварга Украины "Na’Vi" багт нэгдлээ. Энэ талаар түүний тоглож байсан "IHC Esports" багийн зүгээс мэдээлсэн бөгөөд "Хувь нэмрээ оруулж, дурсамж бүтээсэнд чинь баярлалаа,Сүхээнээ. Ирэх амьдралд чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье" гэжээ.

О.Сүхбатын туйлын зорилго нь Мэйжор болон "TI"-д оролцох юм. Тэгвэл зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртлоо.

Өдгөө 22 настай О.Сүхбатын тухайд Монголын анхны 12000MMR хүрсэн тоглогч бөгөөд багийнхаа хамтаар "IESF World Championship 2023" тэмцээнд түрүүлж, сүүлд Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр анх "Lilgun" багаас мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж, удалгүй багийнхаа хамтаар "IHC Esports" байгууллагад харьяалагдах болсон.

Харин "Natus Vincere" буюу "Na’Vi" багийн хувьд сүүлийн жилүүдэд уналтад орсон гэхэд хилсдэхгүй. 2010-аад оны эхэн үед дэлхийг ноёлж байсан тус баг 2016 онд "StarLadder i-League StarSeries Season 2"-д түрүүлснээсээ хойш том амжилтыг үзүүлж чадалгүй, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгоод буй. О.Сүхбатын хамтаар "Yuragi" гэх украин залуу багт нэгджээ.

"Na’Vi"-ийн бүрэлдэхүүнд "dota2"-ийн домгууд гэж хэлж болохуйц "Dendi", "Puppey", "XBOCT", "ArtStyle", "Mag" тэргүүтэй тоглогчид тоглож байсан билээ.

Түүнээс гадна "NARMAN" буюу Р.Нармандах дэлхийн томоохон цахим спортын байгууллага болох "MOUZ"-ийн "dota2"-ийн багт нэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-08 43.242.242.65

Сайн байна. Баяр хүргэе залуу минь. Том тайзан дээр Монгол тамирчнаа харах нь.

Avatar

Нэргүй 2024-03-08 213.87.144.183

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж