Монгол Улс энэ онд сая гаруй долларын цэцэг, сүрчиг импортолжээ

Монгол Улс энэ онд сая гаруй долларын цэцэг, сүрчиг импортолжээ

Монгол Улс энэ онд сая гаруй долларын цэцэг, сүрчиг импортолжээ
Монгол Улс энэ оны эхний хоёр сарын байдлаар 468.2 мянган ам.долларын 829,949 ширхэг амьд цэцэг импортолсон байна. Үүнээс 213.7 мян.ам.долларын 376,840 ширхэг сарнай цэцэг импортолсныг гарал үүслийн улсаар задалж үзвэл,
  • БНХАУ-аас 196.6 мян.ам.долларын 368,017 ширхэг
  • Эквадор улсаас 4.9 мян.ам.долларын 3,350 ширхэг
  • Нидерланд улсаас 12.1 мян.ам.долларын 5,430 ширхэг амьд сарнайг тус тус импортолсон байна.
Харин өнгөрсөн оны мөн үед нийт 443.5 мян.ам.долларын 669,676 ширхэг амьд цэцэг импортолсноос 219.0 мян ам.долларын 332,943 ширхэг амьд сарнай импортолжээ.
Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар 718.7 мян.ам.долларын 3639.0 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолсон байна.Үүнээс гарал үүслийн улсаар задалж үзвэл,

  •  Франц улсаас 334.1 мян.ам.долларын 870.1 литр
  •  Итали улсаас 144.7 мян.ам.долларын 537.5 литр
  •  Польш улсаас 101.8 мян.ам.долларын 1084.6 литр үнэртэй ус, ариун цэврийн тус тус импортолсон байна.
Харин өнгөрсөн оны мөн үед нийт 765.2 мянган ам.долларын 5470 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолсон нь үнийн дүн 46.5 мян.ам.доллар буюу 6.1 хувиар, тоо хэмжээ 1831.0 литр буюу 33.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-08 76.220.74.140

Улс орны хөгжилд ач холбогдол багатай хог импортолсон байна.

Avatar

Нэргүй 2024-03-08 213.87.144.183

~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж