Хойд Солонгос өчигдөр/2024.03.07/ алсын тусгалын их бууны систем, өмнөд рүү цохилт өгч, хэдэн арван мянган хүний амь насыг хөнөөх чадалтай олон мянга зэвсгээ "гайхуулжээ". АНУ болон Өмнөд Солонгос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг " Эрх чөлөөний бамбай" сургуулилалтыг Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийг таслан зогсооход чиглэнэ гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдсэнтэй холбогдуулан Хойд Солонгос их бууны сургуулилалтаа хийсэн аж.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун сургуулилалтыг ажиглажээ.
Өнгөрсөн Даваа гарагт Хойд Солонгосын Батлан хамгаалах яам 11 хоног үргэлжилсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг "өдөөн хатгасан", "болчимгүй" гэж буруушааж, Хойд Солонгосын арми тэдний үйлдлүүдийг хянаж, хариуцлагатай цэргийн ажиллагаа явуулна гэж анхааруулсан юм.
Пүрэв гарагт болсон их бууны сургуулилалт нь Хойд Солонгосын энэ долоо хоногт хийсэн хоёр дахь сургуулилалт бөгөөд хилийн харуулын пост руу нэвтэрч орсон гэнэ.

RAND корпорацын судалгааны байгууллагын 2020 оны тайланд Хойд Солонгосын 6000 орчим том буутай их бууны систем нь Өмнөд Солонгосын томоохон хүн ам төвлөрсөн нутаг дэвсгэрт хүрэх боломжтой нь Кимийн цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрөөс дутахааргүй аюул учруулж байна гэв. Тус байгууллагын тайланд "Хэрэв энгийн иргэдийг бай гэж үзвэл 6000 орчим их буу ердөө цагийн дотор 10 мянга гаруй хүний аминд хүрч болзошгүй" гэж дурджээ.
Холбоотой мэдээ