10 жил өнгөрсөн ч MH370 онгоцыг олох боломж бий юу?

10 жил өнгөрсөн ч MH370 онгоцыг олох боломж бий юу?

10 жил өнгөрсөн ч MH370 онгоцыг олох боломж бий юу?

Өнгөрсөн аравны хамгийн нууцлаг хэргүүдийн нэг бол яахын аргагүй дүүрэн зорчигчтойгоо ор сураггүй алга болсон Малайзын MH370 онгоц билээ. Тус онгоцонд нийт 239 хүн зорчиж явсан бөгөөд гэнэтхэн л радар, газрын зураг дээрээс ор сураггүй алга болж, өдгөөг хүртэл хэн ч үүнийг нууцыг тайлаагүй байна. Янз бүрий л таамаг дэвшүүлж, хэдэн ном зохиол, баримт кино хүртэл гарсан. Гэвч үнэнд ойрхон, бодитой сэжүүр гаргасан нь одоог хүртэл алга. Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр MH370 онгоцны хэргийг эргэн сөхөж, юу болсныг эрэн сурвалжилдаг уламжлалтай.

Өчнөөн эрэл хайгуул хийж, далайд шумбасан ч онгоцны хар хайрцаг бүү хэл хэлтэрхийг нь ч одоог хүртэл олоогүй гэхээр тун хачирхалтай. Гэхдээ зарим шинжээчдийн үзэж буйгаар маш их хэмжээний хөрөнгө, мөнгө, хүн хүч зарцуулбал MH370 онгоцны сэгийг олох магадлал өндөр гэнэ.

Ээжийгээ алдсан Зян Хуйд жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тун хэцүү байдаг. Тэрбээр ярихдаа "Ээжийгээ бүү хэл MH370 онгоцыг олоогүй явна. Би бусад шиг ээжийгээ дурсаж чадахгүй. Тэр онгоцыг олж чадвал ээжийгээ олж чадна" гэжээ.

Түүний ээж ор сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтанд ороод арван жил өнгөрчээ.

Малайзын нийслэл Куала Лампураас Бээжин чиглэлд хөөрсөн онгоц хамгийн сүүлд 370 дугаар радарт дохио илгээж, 35 мянган фут өндөрт нисч, Вьетнамын агаарын албаныхантай холбогдсоноосоо хойш ор сураггүй алга болсон. Онгоцыг Африкийн зүүн эрэг, Энэтхэгийн далайн арлуудад сүйрсэн гэж үздэг ч одоог хүртэл ганц ч хүний цогцос, онгоцны хар хайрцгийг олоогүй.

Ор сураггүй алга болсон хүмүүсийн гэр бүлээс дахин эрлийн ажиллагааг эхлүүлэхийг эрх баригчдаасаа гуйжээ.

Эхнэрээ алдсан Энн Дэйзи "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа "Хэдэн зуун жилийн дараа олдсон онгоцууд байдаг шүү дээ. Тиймээс энэ онгоцыг хэзээ олдохыг хэн ч хэлж мэдэхгүй. Мэдээж олдоно. Энэ бол цаг хугацааны асуудал" гэжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар арван жилийн өмнөхтэй харьцуулахад одоо илүү дэвшилтэт технологи ашиглан эрлийн ажиллагааг явуулах боломжтой аж. Гэхдээ багагүй үнээр босох ажил гэнэ. 2018 он хүртэл Энэтхэгийн далайн 710 мянган хавтгай дөрвөлжин км талбайд хайгуул явуулахад хэдэн зуун сая доллар зарцуулжээ.

Сүүлд Малайзын эрх баригчдын зүгээс хийсэн мэдэгдэлдээ "Энэ нууцыг бүрмөсөн тайлахын тулд боломжтой бүхнийг хийнэ" гэж итгэл найдвар төрүүлсэн зүйл ярьжээ. Тус улсын зүгээс далайд эрэл хайгуул хийх чиглэлээрээ алдартай "Ocean Infinity" компанитай гэрээ байгуулахаар судалж байгаа гэв. Тус компанийн гүйцэтгэх захирал Оливер Плункетт ч компани нь робот техник, хайгуулын технологио сайжруулж, шинжээчидтэй хамтран хайгуул хийн амжилтад хүрэх боломжтой гэдгийг хэлжээ.

Хамгийн сүүлд 2018 онд 90 хоногийн хайгуулын ажлыг хийснээс хойш өдийг хүртэл эрэл хайгуул хийгээгүй.

Алга болсон онгоцонд зорчиж явсан хятад иргэдийн гэр бүлийн зүгээс Малайзын агаарын компани, түүнийг даатгалын компани, онгоцыг үйлдвэрлэсэн Боинг компани, онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн компани зэргийг шүүхэд өгч, нөхөн төлбөр, албан ёсоор уучлалт гуйх, гэр бүлийн гишүүдэд нь сэтгэл зүйн тусламж үзүүлэх, түүнчлэн эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх сан байгуулахыг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-y-; 2024-03-08 216.38.195.74

bn

Avatar

OC 2024-03-08 216.38.195.74

-##-

Avatar

1 2024-03-08 216.38.195.74

-rrfu-

Avatar

Нэргүй 2024-03-08 213.87.144.183

Харуулах боломжгүй.

Avatar

S 2024-03-08 59.153.114.113

SEXSDI80955877ANYSN SEKSEER

Avatar

ylcuin 2024-03-08 216.38.195.74

yjsni

Avatar

gsf$ 2024-03-08 216.38.195.74

txtxn% omg dpygoi

Avatar

T? 2024-03-08 216.38.195.74

@ y/x

Avatar

-1 xil zurchigchig sanyylguni ] 2024-03-08 216.38.195.74

nbgrtCOTVnet ### kgereei£

Avatar

oficed, @ @ tobgorys- ## kkbankobe, 2015-12, documentnet, mikrofCo+y xsgyi ulif 2024-03-08 216.38.195.74

baatman deerwr #$ garuin yseg tsyglyyljjC, MTVN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж