Нигерийн Курига хотын 280 орчим сурагчийг хулгайлжээ

Нигерийн Курига хотын 280 орчим сурагчийг хулгайлжээ

Нигерийн Курига хотын 280 орчим сурагчийг хулгайлжээ

Нигерийн баруун хойд хэсгийн Курига хотын 280 гаруй сургуулийн сурагчдыг хулгайлсан хэрэг гарчээ. Тус хэрэг өглөөний 08.30 цагт хичээл эхлэх цагаар болсон бөгөөд хүүхдүүд сургуулийнхаа урд төв талбай дээр цуглах үед мотоцикльтэй олон арван галт зэвсэгт этгээдүүд дайрсан аж. 8-15 насны сурагчдыг багшийнх нь хамтаар авч явсан гэж гэрчүүд мэдээлжээ.

Гэмт бүлэглүүд сүүлийн жилүүдэд ялангуяа баруун хойд хэсэгт олон зуун хүнийг хулгайлж байгаа гэнэ. Гэхдээ сүүлийн нэг жил хүүхэд олноор нь хулгайлсан хэргийн гаралт багассан байжээ.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр дунд сургуулийн 187, бага сургуулийн 125 сурагч ор сураггүй алга болсон ч 25 нь эргэн ирсэн гэнэ.

Орон нутгийн иргэд хүүхдүүдээ аврахаар оролдсон ч тэднийг оролдлогыг зэвсэгт этгээдүүд няцааж, нэг хүн амиа алдсан гэж зугтаж чадсан багш ярьжээ. Бараг айл бүрийн нэг хүүхэд хулгайлагдсан аж.

Өнгөрсөн сард тус хотын нэгэн дүүргийн сургуулийн захирлыг хөнөөж, эхнэрийг нь хулгайлжээ.

Нигерийн баруун хойд хэсэгт ийн айдас төрүүлж буй хулгайн гэмт хэргийн бүлэглэлийг зүүн хойд хэсэгт орших Боко Харам босогч Исламын бүлэглэлтэй холбоогүй гэдэг ч хамтарч ажиллаж байгааг үгүйсгэхгүй байгаа аж.

Нигерийн эрх баригчид 2022 онд хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр хууль баталсан. Энэ хуулийн хүрээнд хүн хулгайлах гэмт хэрэгт дор хаяж 15 жилийн хорих ял оноох заалттай боловч одоогоор хэнийг ч баривчлаагүй байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-08 66.181.187.145

bugdiig ni ustgaj chddgui ym bhdaa

Avatar

-; 2024-03-08 216.38.195.74

#

Avatar

Нэргүй 2024-03-08 213.87.144.183

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-08 188.162.254.84

монголоо африкчуудтай зэрэгцуулж бодож арай болохгуй л дээ!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-08 202.9.40.13

Манай улс ийм биш юм даа. Гэтэл зарим хүмүүс эх орноо муулаад явж байдаг.

Avatar

Нэргүй 2024-03-08 103.212.117.121

Heleed yughev. Malnuud ugaasa uursduu yum hiyhgu zalhuuraad gedsee iluuleed amruugaa hool halbagduulaad baij baih sanaatai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж