Сурвалжлага: Автомашины дугаар олголтод квот тогтоосноос борлуулалт буурчээ

Сурвалжлага: Автомашины дугаар олголтод квот тогтоосноос борлуулалт буурчээ

Сурвалжлага: Автомашины дугаар олголтод квот тогтоосноос борлуулалт буурчээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших “Да хүрээ” зах нь автомашин худалдааны гол цэг юм. Автомашины худалдан авалт хэр байгаа, мөн үнэ ханшийн талаар сурвалжилснаа хүргэе.

Түгжрэлд саатсаар “Да хүрээ” зах руу 15:00 цагийн орчимд очиход явах зайгүй эгнүүлэн тавьсан машины дунд цөөн хэдэн хүн холхино. Өнгө алаглан ярайх олон маркийн машинуудын урд талын шилэн дээр тухайн машиныг “танилцуулга"-ыг бичжээ. Тэнд үйлдвэрлэсэн он, хөдөлгүүрийн багтаамж, үнэ, үйлчилгээ зэрэг мэдээллийг бичсэн харагдав. Машин бүрийг сонжин, үнэ ханшийг нь сонирхон алхтал худалдаачид дотроос нь өндөлзөн бууж ирэв. “Ямар машин сонирхож явна. Үнэ хямд нь ч байна, үнэтэй нь ч байна” гэв.

Машин худалдан авахгүй, харин үнэ ханш ямар байгааг болон борлуулалтынх нь талаар асуувал базаахгүй хариу барилаа.

Худалдаачдын хэлж байгаагаар автомашин худалдан авалт өнгөрсөн жилийнхээс багасчээ. Жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард хөдөөнөөс хүмүүс олноороо ирж машин авдаг аж.

Харин энэ жил олон аймаг, сумын нутагт зуд, турхантай тул орон нутгаас иргэд  зорьж ирэх нь ховорджээ. Мөн Улсын бүртгэлийн дугаарын хязгаарлалттай холбоотойгоор хүмүүс машин авах нь багассан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг өнөө жил 730 мянган автомашинаар тогтоосон. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 710 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм.

Автомашины худалдаа эрхлэгчид дээрх шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа хэлэв.

Тэд “Автомашины бизнес эрхэлж байгаа хүмүүст хязгаарлалт айхтар нөлөөлөхгүй. Харин эцсийн хэрэглэгч нь болох худалдан авагч нар хохирч байна.  Худалдан авагч орж ирсэн машин авлаа гэж бодоход дахиад нэг хуучин машин авах шаардлага гарч байгаа юм.  25 сая төгрөгөөр дугааргүй  “Prius-30” машин авахад дээр нь дахиад нэг дугаартай машин авч таарч байна. Хуучин машин хамгийн хямд нь таван сая, түүнээс дээш 10 сая төгрөгийн үнэтэй болсон. Тэгэхээр 25 сая төгрөгөөр машин авч байгаа хэрнээ тухайн авсан автомашиндаа дугаар авахын тулд давхар хуучин машин 10 сая төгрөгөөр авах шаардлага үүсч, улам зардалтай болгож байгаа.

Импортоор орж ирсэн дугааргүй машин авахад дугаартай хуучин машин дахиад авах болж байна.

Хүмүүсийн 90 хувь нь банк бусаар машин авч байгаа. Урдчилгаа хүүгээ яая гэж байгаа хүмүүс дахиад нэг машин авна гэдэг нь улам л дараа л болж байгаа юм. НИТХ-наас гаргасан дээрх шийдвэр хүний эрхэнд халдсан. Цаашдаа машин ч борлогдохгүй болно” гэв.

Машин сонирхон үзэх хүмүүс харагдах боловч худалдан авах иргэд цөөхөн байлаа. Нэг талаасаа энэ нь иргэдийн худалдан авах чадвар муудсаныг харуулж байгаа бол нөгөө талдаа НИТХ-ын шийдвэр нөлөөлж эхэлсэн нь энэ аж.

Худалдан авагч бага болоод тэр үү,  ченжүүд бөөндөө цугларч элдвийг ярилцана.

ДУГААР ОЛГОЛТ ХЯЗГААРЛАСАН НЬ АВТОМАШИН ҮНЭД ОРОХ, БОРЛУУЛАЛТ МУУДАХ ШАЛТГААН БОЛЖЭЭ

Орон нутгаас нийслэлд ирж, унаа тэрэгний үнэ сонирхохоор "Да хүрээ" зах орсноо н.Гантөгс  хэлээд “ Хөдөөний хүн машины үнэ сонирхоод өг гэсэн болохоор үнэ судалж явна. Аажимдаа өөртөө ч бас машин авна гэж бодож байсан юм. Гэтэл жилийн дараа машин авах болбол 10-20 сая төгрөгөөр дугаар аваад 20 саяар приус машин зээлээр авахад нийт зардал, хүү зэргээ тооцохоор  50-60 сая болж байна. Автомашины улсын дугаарт хязгаар тогтоосон нь яалт ч үгүй дугаарыг үнэд оруулсан сөрөг үр дагавартай шийдвэр болжээ” гэв.

Нэрээ хэлэхийг хүсээгүй иргэн 22 сая төгрөгийн үнэтэй “Toyota Probox” авч байгаа харагдана. Авсан өгсөндөө өлзийтэй байг хэмээн худалдагч авсан машиныг нь угааж өгч байлаа. Зарим нэг худалдагч нар толбо болсон машинуудаа угаах аж.

Ж.Батцэцэг “Сая Монголд орж ирсэн “Prius-40” машин 34 сая төгрөгөөр худалдаж авлаа. Төлбөрийнхөө 60 хувийг нь бэлнээр төлөөд, 40 хувийг нь банк бусаар авч байна. Гэр бүлийн хэрэгцээндээ машин авсан. Өмнөх жилтэй харьцуулахад машины үнэ их өссөн байна” гэлээ.

Худалдаачин “Өнгөрсөн жил худалдан авалт гайгүй байсан. Энэ жил хүмүүсийн худалдан авалт муу байна. Худалдан авагч нар шатахуун бага иддэг, үнэ хямд машин сонирхдог. Боломжтой мөнгөтэй хүмүүс нь том машинуудаа сонгоод авчихаж байгаа. Хүмүүс ихэвчлэн “Aqua”, “Prius-30”, “Prius-40” жижиг машин сонирхож байна. “Prius 40” том зайтай болохоор аялал зугаалганд явахад тохиромжтой зуны улиралд голдуу зарагддаг.

“Aqua” 17-23 сая орчим төгрөгийн үнэтэй. “Prius-3”0  22-30 сая,  “Lexus RХ” 55- 125 сая төгрөгийн үнэтэй байна.

Хүмүүс машин авахдаа ихэвчлэн банк бусаар зээл авч байна. Урьдчилгаа 20 хувиа төлөөд банк бусаар машинаа авч байна гэв.

Машин сонирхож явсан Б. Наранбаатар “Япон машины үнэ сонирхоод явж байна. Машины үнэ нэлээд нэмэгдсэн байна. Авах машиныхаа үнээс шалтгаалаад банк бусаар авах уу, бэлэн мөнгөөр авах уу гэдгээ шийднэ. Зардал хямд гарахыг бодоод бензин бага иддэг машин л авна гэж бодож байна. Гэр бүлийн хэрэгцээндээ зориулаад авч байгаа. Өмнө нь сонирхож байсан  машин арван хэдэн саятай байсан бол одоо 33.5 саятай болж өссөн байна” гэдгийг хэлсэн юм.

Биднийг хоёр цаг гаруй хугацаанд "Да хүрээ" захаар "эргэлдэх" зуур тун цоон тооны хүмүүс автомашин худалдаж авч байв. Тэдний олонх нь бензин бага иддэг, үнэ боломжийн гэсэн сонголтыг хийх бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авах нь олон байв. Худалдаачдын хэлж буйгаар өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил автомашины борлуулалт муу байгаа нь цас зудтай холбоотойгоос гадна дугаар олголттой шууд холбоотой гэж тайлбарлав. Автомашины дугаар олголтыг хязгаарласан эцсийн хэрэглэгчид илүү их санхүүгийн ачаалал үүсгэж байгааг ч онцолж байлаа.

 

Э.ДАРИЙМАА

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.178.232

ene lalriin buruu taldaa rulitai commisin mashinaa oruulj irehiig n bur musun horigloh heregtei. seg unachixaad ix zan gargasan hugiin uxer Mongolchuud. neg bol taxind yabna ajil hiihgui zalhuu lalruud.

Avatar

Нэргүй 2024-03-11 192.82.66.101

гүүрэн замууд тавихгүй бол 10, 20 жилийн дараа ч бүх зүйл яг байдгаараа л байна

Avatar

Zochin 2024-03-11 66.181.182.141

ashgui de mashin n zaragdahgui bol sn
neg d huusursun vnetei
hoyrt tolgoitoi hvn bolgon n chenj hiigeed
ajil hiih durgui

Avatar

Нэргүй 2024-03-11 213.87.148.29

>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.112.213

Using dugaar 50k baisanshdee.nemeeguil bna.

Avatar

З 2024-03-11 66.181.181.247

Болж. Машин авахаа болих л хэрэгтэй. Ёстой збв шиыдвэр гаргасан шүү

Avatar

Нэргүй 2024-03-11 202.55.188.121

Зөв бичих дээ.

Avatar

Зочин 2024-03-11 66.181.187.60

Борлуулалт яаж сайн бхын хүн бүр хуучин шинэ ямбий янз бүрийн машинтай,машин нь хахчихаад бхад үнэ нь хадсан юмыг хэн авахын.Даварсан ченжүүд өөр ажил хийгээч.

Avatar

И 2024-03-11 66.181.161.244

явган явах газаргүй дүүрэн ямбий приүс.

Avatar

Haha 2024-03-11 202.9.46.64

Муусайн ул чацагуудад яг таарсан зүйл гэсэнл үг авч бараг чадахгүй болгох бодлого хэн дэмжиж гаргалааа сумбузарыг

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-11 202.9.46.26

10 ЖИЛИЙН ӨМНӨ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИА БАРЬЖ АСУУДЛАА ШИЙДСЭН БОЛ .ЙИМ ХОЛИО БАНДАН БОЛОХГҮЙ АСУУДАЛ ЖУРАМЛАГДСАН БАЙХ БАЙЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2024-03-11 103.212.117.131

Дугаарын хязгаарлаж байгаа нь тавьсан зорилгоо гүйцэтгэж эхэлж л байгаа юм байна. Удахгүй ард түмнээ хайрласан дүр эсгээд цуцалчихгүй бол маш хэрэгтэй зүйл. Үнийн хувьд борлогдохгүй болоод ирэхээр яваандаа буурнаа. Харин ингэж дугаарын хязгаарлалт гэж байхаар хуучин машины импортыг тодорхой хугацаанд хориглочих ёстой юм ш дээ.

Avatar

Нэргүй 2024-03-11 202.179.22.84

орж ирсэн гээд байгаа хуучин машинуудад ББСБ зээл лизинг олгодгийг хуулиар хориглох хэрэгтэй тэгэхгүй бол ямар ч үр дүнгүй ар талаа бодохгүйгээр зээл авдаг байж болохгүй байх

Avatar

Нэргүй 2024-03-11 59.153.114.239

Сонгууль дөхөөд б**с долоогч нар их бх шив

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.107.16

өөр ажил олж хий

Avatar

Нэргүй 2024-03-11 112.72.15.42

Хязгаарласан нь зөв шүү…. машин арай дэндээд байна…. хүнээсээ олон машинтай арай арай

Avatar

зочин 2024-03-11 202.9.46.73

Энэ Монголд чинь дарангуйлал тогтоод байна уу? гаргасан шийдвэрүүд нь дандаа хүний эрх зөрчиж ,хязгаарласан байх юм!!!!!!!!!!!!

Avatar

Иргэн 2024-03-11 66.181.184.202

Хязгаарласан нь зөв

Avatar

Нэргүй 2024-03-11 180.149.80.74

Зөвхөн энэ хэдийг бодно гэж юу байсан юм, борлуулалт багасч үнэ нь хөрсөн дээрээ бууж байвал бодлого үр дүнгээ өгч байна шдээ, Ер нь наадуул чинь сайн гэж ярьдаггүй усан амтангууд байгаа юм даа

Avatar

Нэргүй 2024-03-11 202.126.88.80

Буруу жолоотой машин зарахаа болиод үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмж авчирч зарж эхэл за юу!

Avatar

төлөг 2024-03-11 192.82.66.101

хэн та нарыг машин зар гэсэн юм?

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.188.119

Нямбаатар машины бизнесийг бүрэн эзлэх байхдаа. Дугаар удөхгүй машинаасаа үнэтэй болно. Дагаад авилга цэцэглэнэ.

Avatar

Зууч 2024-03-11 103.57.95.247

Коронагийн үед үнэд ороод одоо зах зээлийн жамаар бууж бна хүлээвэл улам буурна шүү хүмүүсээ.

Avatar

Нэргүй 2024-03-11 202.55.188.92

ченж нэртэй луйварчид банк бус нэртэй мөнг хүүлэгч нар нийлээд ард түмнийг шулахаа зогсоо үнээ буулга Японд хуучин машины үнэ навс унасан

Avatar

Нэргүй 2024-03-11 103.161.242.116

Худлаа шүү. Малчид зуд гээд хот орж чадахгүй, бас хүмүүс төлбөрийн чадваргүй болчоод байхад. Сэргэлэн хэсэг нь хотын дугаар үнэд орно гээд цуглуулж хав дарж байгаа шүү. Яг одоо бол төлбөрийн чадвар муудсан.

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.107.40

Болждээ

Avatar

Нэргүй 2024-03-11 66.181.167.221

Нянбактээр муу пязда

Avatar

Нэргүй 2024-03-11 202.55.188.92

харин ч юм хийх гээд үзээд байгаа энэ олон жилийн тогтсон зүйлийг өөрчлөх тийм амар биш

Avatar

Ламаа 2024-03-11 66.181.185.39

сайн байна. огт гүйгдэхгүй байгаасай

Avatar

Нэргүй 2024-03-11 103.161.242.116

Худлаа. Харин ч дугаар хадгалж үнэд оруулах гээд хуучнаа зарахгүй байгаа. Бас малчид машин авах сөхөөгүй, хүмүүс төлбөрийн чадваргүй болоод байна

Avatar

baatarbileg 2024-03-11 180.149.80.106

түгжирлээ шийдэж чадахгүй хүний эрхэнд халдах юм даа

Avatar

Нэргүй 2024-03-11 202.21.126.30

чаддагийн бол чи шийдчих

Avatar

Зочин 2024-03-11 202.126.91.99

Ман гэж новшнуудыг сонгуулиар зайлуулаач ээ. мангас байхгүй бол асуудал байхгүй

Avatar

Дорж 2024-03-11 202.55.188.92

хаха чи тэгээд гараад шийдэж чадах уу энэ асуудлуудыг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж