УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны шүүх хуралд ирлээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны шүүх хуралд ирлээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны шүүх хуралд ирлээ

Хөгжлийн банкны хэргээр ял сонссон Ё.Баатарбилэг тэргүүтэй 36 иргэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тодруулбал, “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээс өнгөрсөн оны зургадугаар сард эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр ял сонссон тухайн этгээдүүдийн давж заалдах шатны хурал өнөөдөр /2024.03.07/ болж байна.

Гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн дунд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг багтсан бөгөөд түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хахууль өгч, НВЦ компани шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд 2017 оны есдүгээр сарын 19-ны өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь мөн байх тул гэм буруутайд тооцсон юм.

Улмаар Ё.Баатарбилэгт шүүхээс үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73 сая төгрөгийн хөрөнгийг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, зургаан жилийн хорих ял оноосон юм.

Харин тэрбээр өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр ирж оролцож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-07 59.153.113.55

доогуур харсан яг хулгайч бна ялыг нэмбэл үнэмшилтэй хөрөнгөө хураалгах гүй гэж бгаа бол санаатай зориуд хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-03-07 207.96.54.237

yag hulgaich tsaraiatai hulgaich shuu!

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

S 2024-03-07 103.212.117.226

SEXSEER ANYSDAAD80955877

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-07 202.9.47.52

ХҮНИЙ ЭРХ ХОЙНО ХЭНЧ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБОГДОХ ХЭРЭГТ ОРОЛУОНО ШҮҮ ДЭЭ.,,,

Avatar

Нэргүй 2024-03-07 103.212.119.84

Энэ хулгайчийн зам мөр нь дандаа хар буюу хулгай, гуйлга л юм байна билээ дээ.

Avatar

Зочин 2024-03-07 66.181.182.229

hogiin gar hotongiig ni huraaj orlogo bolgo

Avatar

Нэргүй 2024-03-07 202.131.225.53

ene hun buruugui bhaa

Avatar

мгл 2024-03-07 104.28.71.89

энэ авилгачииг, орхоны эх цэнхэриин алтны уурхайн нохон сэргээлтгуй орхисон асар том нутгиин хорт котловануудыг нохон сэргээлтгуй хаясаны толоо уе удмаар нь устгах естой уг нь!

Avatar

Нэргүй 2024-03-07 27.123.212.86

Хүн андуурсан байхаа гэж үү ? , магадгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж