Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Пүрэв гаригт Бээжинд болсон "Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал"-ын үеэр АНУ Хятадын талаар буруу ойлголттой байгааг онцлон Вашингтон нөхцөл байдалд оновчтой, бодитой байхыг хандахыг хүслээ. Ван И АНУ-тай яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлж, ойлголцлын гүүр байгуулан, шаардлагагүй үл ойлголцол өрөөсгөл үзлийг арилгахад үргэлж бэлэн гэдгээ онцлон Хятадын хөгжлийг бодитой, оновчтойгоор харахыг уриалжээ.
ОХУ-тай харилцах харилцааны тухай Ван И хэлэхдээ, өнгөрсөн онд хоёр орны худалдааны хэмжээ 240 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь Орос, Хятадын хамтын ажиллагааны хүч чадал, чадавхийг харуулсан ба Хүйтэн дайны үеэс тэс өөр шинэ харилцаа тогтоосон гэж тэмдэглэв.Хятад улс Оростой эвслийн холбоо байгуулахгүй, гуравдагч оронтой сөргөлдөөнгүйгээр мөнхийн найрсаг харилцаагаа хадгалж, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж онцолжээ.
Эх сурвалж: NHK