Б.Жаргалан: Хандив цуглуулж, эмэгтэй нэр дэвшигчээ дэмжинэ

Б.Жаргалан: Хандив цуглуулж, эмэгтэй нэр дэвшигчээ дэмжинэ

Б.Жаргалан: Хандив цуглуулж, эмэгтэй нэр дэвшигчээ дэмжинэ

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо/АЭХ/-ноос Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2024.03.07/мэдээлэл хийлээ.


АЭХ-ны ерөнхийлөгч Б.ЖАРГАЛАН:

Бид Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ардчилсан нам, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ноос гуравдугаар сарын 1- 8-ныг дуустал эмэгтэйчүүдийн 7 хоног цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна.

Бид Монголын нийгэмд тулгамдаж байгаа эмэгтэйчүүдэд, хүүхдүүдэд, гэр бүлүүдэд тулгамдаж байгаа асуудлаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлыг нь сонсож Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тодорхой саналуудыг тусгах, эрх баригчдын сонорт эдгээр асуудлуудын талаар мэдээлэл хүргэхээр 7 хоногийн арга хэмжээг хийж байна.

Монголын нийгмийн амьдрал маш хүнд байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн нуруундаа үүрч буй ачаа маш хүндээр тусаж байна. Бүхий л салбарт эмэгтэйчүүд ажиллаж байна. Төрийн үйлчилгээний салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбар, сэтгэл зүйн салбаруудад эмэгтэйчүүд гүйцэтгэх түвшинд ажиллаж, маш их ачааллыг үүрч ирсэн.

Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, мөнгөний ханшийн уналт зэрэг нь эмэгтэйчүүдэд маш хүндээр нөлөөлж байна.

Энэ жилийн хувьд цас, зудтай хүнд өвөл болж байна. Энэ нь малчин өрх, эмэгтэйчүүдэд хүндхэн нөхцөл байдлыг бий болголоо. Тийм ч учраас Ардчилсан намаас "Амь нэгтэй Монголчууд" малчдадаа туслах аяныг зохион байгууллаа.

Нийгэмд тулгамдсан байгаа олон асуудлуудад эрх баригчдын анхаарлыг хандуулах, олон нийтийн санаа бодлогын нэгтгэх зорилготойгоор бидний цуврал арга хэмжээ үргэлжилсээр байна. Удахгүй сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ, цас зудын нөлөөлөл гарна, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унах хандлагатай байна.

Биднийг сонгуулийн дараа маш хүнд эдийн засгийн нөхцөл байдал хүлээж байна. Энэ бүх асуудал дээр бид бодлого, шийдлээ уралдуулж, цаашид эдийн засгийн тогтвортой байдлаа дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих, орлогыг дэмжих бодлогууд хаана байна вэ гэж одоогийн эрх баригчдаас асуумаар байна.

Бид эмэгтэйчүүдийн 7 хоногийн арга хэмжээгээрээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх сэдвийг голлон хөндөж байна.

Учир нь өнөөдөр эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө үгүй байна, цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учир энэ цаг үед шийдвэр гаргалтад нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар байх вэ гэдэг асуудал яригдаж байна.

Эмэгтэй нэр дэвшигчдэд сонгуульд зарцуулах хөрөнгө, санхүү хүндээр тусдаг тул улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих санг АЭХ-ноос байгуулан ажиллаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Бид иргэдээсээ, олон нийтээсээ их бага, хэмжээгээр хандив цуглуулан эмэгтэйчүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилт тавин ажиллаж байна.

Ардчилсан намын дэд дарга Х.НОМИНГЭРЭЛ:

-Эмэгтэйчүүдийн 7 хоногийн хүрээнд “Залгаарай сонсъё” аян зохион байгуулагдаж АЭХ-ны удирдлагын баг тодорхой хуваарийн дагуу тусгай дугаараар нийт эмэгтэйчүүд, монголчуудад тулгамдаж буй асуудлыг сонсож байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр цаашлаад төрийн бодлогод тусгах саналуудыг улс орны өнцөг булан бүрээс илэрхийлж байна. Бид бүхэн эдгээр саналуудыг багцлан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.

Бид эмэгтэйчүүдийнхээ “Хаврын чуулган”-ыг зохион байгууллаа. Уг чуулганд АЭХ-ны бүтцийн байгууллагын эмэгтэйчүүдийн төлөөлөл 1000 гаруй эмэгтэйчүүд оролцож эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэдэг зүйлийг тал талаас нь хэлэлцлээ.  Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх гэдэг бол нийгмийн оролцоо, эдийн засгийн оролцоо, бие дааж амьдралдаа шийдвэр гаргах эрх мэдлийн суурь эрх бөгөөд эдийн засгийн өмчтэй, орлоготой байх нь эдийн засгийн эрх чөлөө гэдэг манай нам үзэл баримтлал бий.

Эдийн засгийн эрх мэдлийг цаашдаа намын хөтөлбөрт тусгайлан тусгуулахаар байна.

Аж ахуй нэгж эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санхүүгийн эх үүсвэртэй байх гээд эд бүгд эмэгтэйчүүдэд нэн хүндээр тусдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн байр суурь маш ялгаатай болсон. Хоёр эмэгтэй тутмын нэг нь баталгаатай ажлын байран дээр байхад нэг нь тогтвортой орлоготой биш байна. Тогтвортой ажлын байртай, тогтвортой орлоготой биш бол эмэгтэйчүүд эмзэг байдал руу шилжиж хүчирхийллийн хохирогч болох эрсдэл өндөр байна. Нийгмийн оролцоо, бие даан ажиллаж амьдрах оролцоо, улс төрийн оролцоо нь хязгаарлагдаж эхэлдэг.

АЭХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.ОЮУН-ЭРДЭНЭ:

-АЭХ-ноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Залгаарай сонсъё, Хаврын чуулган, салбар хуралдаанууд гээд маш олон ажлууд зохион байгуулагдлаа. Эдгээр арга хэмжээнүүдээр дамжуулан нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудын талаар олон нийтэд хүргэх, төр засгийн сонорт хүргэх зорилгоор ажиллаж байна гэлээ.

Ардчилсан намаас маргааш /2024.03.08/ Сүхбаатарын талбайд 14.00-16.00 цагийн хооронд тайван цуглаан зохион байгуулах юм байна.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Ардчилсан намын есөн дүүргийн гишүүд, эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллага, ахмадын байгууллага оролцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийттэйгээ хэлэлцэх аж.

Ардчилсан нам нь гэр бүл ээлтэй, хүүхдэд ээлтэй, эмэгтэйчүүдэд ээлтэй бодлого тодорхойлж ирсэн. Тийм учраас иргэдийн санал бодлыг сонсч, санал бодлыг нь дээрх тайван цуглааны үеэр сонсох юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-07 202.131.248.226

ene ardchilsan nam, ugasa une yavahgui ee, ene huuhen ch bas aimaar uneg shig zalitai huuhen bna harvaas

Avatar

Зочин 2024-03-07 202.179.24.16

Хүйсээр бус, хулгайч, худалч биш, монголын ард түмний төлөө чин үнэнч сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй хүн л сонгогдоосой

Avatar

Зочин 2024-03-07 59.153.113.55

гацаа Батхүүгийн охин гацаа жаргалан. хандив өгчмөөр эмэгтэй хүн гаргаад ирлдээ

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.114.99

Strong minds suffer without complaining. Weak minds complain without suffering. Naadam vzsen chini shudarga yos mos bolood yavtsan ghdee yunaas bolson ni medegdeegvi.

Avatar

Нэргүй 2024-03-07 124.158.68.187

Хөгжлийн банк Чингэс самуурай бондны шилийн хулгайч фортуна Батбаярын шимнус авгалдай жаргалан монголчуудад сайн үйл хийлээ юу?

Avatar

Нэргүй 2024-03-07 103.212.162.110

Чи өөрөө нүүрсний хулгайч мөн үү

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.114.99

Strong minds suffer without complaining. Weak minds complain without suffering.

Avatar

Нэргүй 2024-03-07 85.233.56.132

Эцгийн яс зааж, яавал мөнгө шамшигдуулах талаар бодож, өнгөндөө сайхан сайхан чалчина аа. Эр, эм гэлтгүй зөв л хүмүүсийг олж сонгох юмсан. Гэхдээ жагсаалтаар ёстой мөнгөний шуналын тулмууд орж ирнэ дээ. Монгол минь яана даа, яана.

Avatar

Нэргүй 2024-03-07 103.57.93.251

Хулгайчууд ёстой хуцна биз хулгай хийсэн мөнгөөрөө чадвал өрсөлд чадахгүй бол чацага царайлаад зайл гэж алдарт үг бийшдэ ард иргэдийн татварын мөнгийг хулгай хийчээд х****а зарим я***н нь айлын хүүхэд өнчирүүлж яваагаа мэдэхгүй цаашаа зайлаарай

Avatar

Зочин 2024-03-07 49.0.138.195

Эцгий нь бодохоор л энэ хүүхнийг харахаар дургүй хүрээд байх юм!!!

Avatar

Ха ха 2024-03-07 172.91.182.247

Шулга Фортунагийн охин бас хандивын мөнгө хусчих санаатай

Avatar

Зочин 2024-03-07 66.181.190.165

Эцэг нь зүрхээ дарж жүжиглээд ял аваагүй, одоо энэ муу хачин юмаа хулгай хийлгэхээр төрд шургуулах санаатай.Ардчилсан нам хогийн хулгайчуудын үүр болжээ.

Avatar

Нэргүй 2024-03-07 43.242.242.59

Ардчилал гэх нэрний цаана нуугдсан луйварчдын эхнэр, охидууд хол явахгүй.Эдний байгууллага бол луйварчдаа сонгуульд дэмжих зорилготой юм. Эдэнд намын эрх ашиг чухал болохоос улс орон ард түмний эрх ашиг бол ямар ч хамаагүй зүйл юм. Капиталист нийгэмд мөнгөтэй хүнийг л үнэлдэг. мөнгөгүй бол чи хэн ч биш.Эд албан тушаал мөнгөтэй болохын тулд бүхнийг хийж байна. Улс төрийн нэг нам мөртлөө дэд дарга нь 10 гаруй хүн байдаг нь ямар нам болохыг харуулж байна.

Avatar

Нэргүй 2024-03-07 124.158.68.187

ХУЛГАЙЧ ФОРТУНАГИЙН ХУЛГАЙЧ ОХИН ХА ХА ХА ХА

Avatar

Эмээ 2024-03-07 202.21.107.4

АН ын эмэгтэйчүүдэд уриалахад хүүхдээ ёс суртахуунтай хүмүүжүүлж сурахад Монголын эмэгтэйчүүдийг үлгэрлэн сайхан ээж нар болцгоогооч. Энэ чинь л Монголых ирээдшй биздээ

Avatar

ЗОЧИН 2024-03-07 202.9.40.123

АН ИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД БҮГД МУНДАГУУД. МАН Ы БАЛАЙ АВГАЙЧУУДААС ХОЛ ИЛҮҮ. БҮГДИЙГ НЬ ДЭМЖИН ЭЭ.

Avatar

Нэргүй 2024-03-07 124.158.68.187

мянга шаагаад нэмэргүй ээ

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.189.88

Танй намын эмэгтэй чүүдийн лидер гэж ганц Одонтуяагаас өөр хэн гэж Хулан уу баавгайтай чихэр ярьсан элий Дэлгэрмаа юу хэрүүл ч Уянга уу эсвэл согтуу Эрдэнэчимэг үү сандал бөглөсөн Бурмаа юу хэн гэж

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.114.254

МАНгасын унтаа оюунхорол өвөл болохоор хүйтэн болдог гэдэг нэг авгай ботокс телевизийн нэг авгай б**в хивдэг оюунчимэг билүү бас анужин билүү нэг авгай гээд МАНгар авгай нарын цуваа уртаас урт

Avatar

Нэргүй 2024-03-07 124.158.68.187

одонтуяа ч дүр эсгэсэн хуурамч авгай

Avatar

Нэргүй 2024-03-07 202.126.90.86

hulgaich fortuna giin hulgaich avgaldaa Mongoliin tuluu zutgelee yu

Avatar

Иргэн 2024-03-07 202.21.104.234

Танай ардчилсан эмэгтэйчүүдийн лидер гэх хүмүүс бол хүнийг хэрэгтэй цагт нь ашиглачихаад, дараа нь юу ч болоогүй юм шиг явдаг хүмүүс ш дээ. Хэн та нарт итгэх вэ дээ, хэн нь хэн бэ гэдгийг мэднэ шд. Албан тушаалд очвол ах дүү хамаатан саднаа л өөд нь татна, юун ард түмэн худлаа гарууд.

Avatar

Ихро 2024-03-07 59.153.114.254

мАНгасууд ч ялгаагүй нэгнээсээ нэг их илүү гарахгүй

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.176.249

эцгийнхээ хулгайлсан мөнгөнөөс гаргана биз хулгайч гэр бүл

Avatar

Нэргүй 2024-03-07 103.57.94.46

Ер нь л мөнгөнд дуртай гэр бүл юмаа !

Avatar

Нэргүй 2024-03-07 103.9.90.100

ёстой хол очиж хуцна биз

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.178.212

гахайн торой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж