ХЭҮК: Гэрийн ажил хийхэд эмэгтэйчүүд 74.1, эрчүүд 5.6 хувь оролцож байна

ХЭҮК: Гэрийн ажил хийхэд эмэгтэйчүүд 74.1, эрчүүд 5.6 хувь оролцож байна

ХЭҮК: Гэрийн ажил хийхэд эмэгтэйчүүд 74.1, эрчүүд 5.6 хувь оролцож байна

ХЭҮК-оос гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг өнөөдөр /2024.03.07/ танилцууллаа. Энэ сэдэв нь Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барих юм.


ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ:

Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын байдлаар:

  • Нийт өрхийн тоо-941,500
  • Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн-17.574
  • Гэр бүл цуцлалт-4553
  • Үрчлэгдсэн хүүхэд- 1478
  • Өрх толгойлсон эх-66.648
  • Өрх толгойлсон эцэг-15,089

Гэр бүлийн 57 хувь нь хүүхдээ үл хайхрах байдлыг бий болгож, анхаарал халамж тавихгүй байна. Нөгөө талаар гэр бүлийн хосуудын 57.1 хувь нь гэрлэлтийн гэрээ байгуулахыг зөв гэж үзсэн. Харин гэрлэлтийн гэрээнд 30,4 хувь нь гэрлэлтээ цуцалсны дараа үр хүүхдээ хэн нь өсгөн хүмүүжүүлэхийг тодорхой тусгахыг онцолсон юм. Мөн судалгаанд оролцогчдын 44.4 хувь нь гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Улсын бүртгэлийн мэдээллээр дийлэнх өмчлөл нь эрэгтэйчүүдийн нэр дээр байдаг. Эмэгтэйчүүдэд бага байгаа бөгөөд дундын өмчлөлд эрэгтэйчүүд илүүтэй шийдвэр гаргаж байна.

Хөлсгүй хөдөлмөр эрхлэх буюу гэрийн ажил хийхэд эмэгтэйчүүд 74.1 хувь нь илүү их оролцож байна. Гэтэл өөрийн аав ээж болон хадам аав ээж нь 7.7 хувьтай байхад нөхөр 5.6 хувийн үзүүлэлттэйгээр гэрийн ажилд оролцож байна.

ӨСВӨР НАСНЫХНЫ НӨХӨН ҮРЖИХҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛД АНХААРАХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг клиник,
  • Нийслэлийн 8 дүүргийн Эрүүл мэндийн төвд есөн клиник, кабинет,
  • 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет,
  • Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад гурван кабинетаар тус тус уйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Охидод эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ узүүлэх болон өсвөр насны жирэмсэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар" А/З64 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед узүүлэх тусламж, үйлчилгээний журам" А/З18 дугаар тушаалын дагуу өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна.

Эрүүл мэндийн сайдьн 2019 оны ”Ур хөндөлтийг зохицуулах журам” А/З87 дугаар тушаал, ”Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2019” стандартын дагуу ур хөндөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна. Журмын 9.2-д үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх асран хамгаалагчийн, иргэний эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт зөвшөөрлийг бичгээр авсан байна хэмээн тусгасан байдаг. Өсвөр үеийн кабинет, клиник, төвүүдийн зарим нь эмч, сувилагч, зарим нь эмч, нийгмийн ажилтан, зарим нь зөвхөн эмчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.

Нас20212022
Жирэмслэлт
10-14 нас2626
15-19 нас23312232
Үр хөндөлт
10-14 нас3541
15-19 нас618587
Төрөлт
10-14 нас1621
15-19 нас25382370

Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байх тул төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тулгамдсан асуудал:

  • Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
  • Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байх
  • Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэдэг.
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж үл хайхрах хүчирхийлэл үзүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй, тэдэнд сонголт хийх жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй
  • Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хуний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй
  • Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн насны эрүүл ахуйн ахуйн шаардлагад нийцсэн байгууламжийн хомсдол, мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байдаг.

Эцэг эх, тэдний халамжид буй хүүхдүүдээс бүрдэх гэр бүлийг дан гэр бүл гэж хэлнэ. Монгол Улсад дан гэр бүл 536.309, үүнээс хотод 339.917, хөдөөд 196.393 байна. Дан гэр бүл нийт гэр бүлийн 59.8 хувийг эзэлж  байна. Тэдний гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудал юуны өмнө ихээр санаа зовоож байна хэмээн хариулсан байна. Харин удаах байранд гэр бүлийн гишүүдийн боловсролын асуудал оржээ.

ЗАЛУУС ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ИВЭЭЛД АМЬДРАХ НЬ ТҮГЭЭМЭЛ БОЛЖ БАЙНА

Гурав эсвэл түүнээс олон үеийнхэн нэгэн орон гэрт амьдардаг гэр бүлийг нийлмэл гэр бүл гэж нэрлэнэ. Монгол Улсад нийлмэл гэр бүл нийт 203.317, үүний 161.388 нь хотод, 141.929 нь хөдөөд байна. Нийлмэл гэр бүл буюу эцэг, эх, ах дүүс, садан төрлөөрөө амьдарч байгаа өрхийн тоо хотод хөдөөгөөс хоёр дахин их байгаа нь хотод суралцах болон бусад шалтгаанаар ирсэн хүмүүс нөлөөлж байгаа ч залуу гэр бүлүүд өөрийн орон гэргүй (56,8 хувь), бие даан амьдрах чадваргүйн (19,8 хувь) улмаас эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа нь гол шалтгаан болж байна.

Залуус өндөр настай эцэг, эхээ асрах шалтгаанаар нийлмэл гэр бүл бүрэлдэж байсан дүр зураг өөрчлөгдөж, эцэг эхийнхээ ивээлд амьдрах нь түгээмэл болж байна. Эдгээр гэр бүлд санхүүгийн ойлгомжгүй байдал, үзэл бодлын зөрүүтэй байдал, архидалт, ажилгүйдлээс үүдэлтэй мөн эцэг эх, садан төрөл зэргээс улбаалсан хэрүүл маргаан зөрчил, асуудал ихээхэн гардаг байна.

Өрөөсгөл гэр бүл:

Эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүлийг өрөөсгөл гэр бүл гэнэ.

Монгол Улсад өрөөсгөл 77.917 гэр бүл байгаа ба бидний судалгаанд хамрагдагсдын арав орчим (7.7 хувь нь өрөөсгөл, 3.2 хувь нь ганц бие) хувийг ийм гэр бүл эзэлж байсан юм. Өрөөсгөл гэр бүлд бэлбэсэн ба салсан гэр бүл адилхан хувь эзэлж байна. Өрөөсгөл гэр бүлийн дээрх хоёр хэлбэрт тулгамдаж буй асуудлын нийтлэг тал нь санхүүгийн хүндрэл юм. Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн хувьд тэр дундаа эмэгтэйчүүд сэтгэл санааны хүнд дарамтад ордог болох нь ажиглагдаж байна.

Залуу гэр бүл:

Залуу гэр бүлд 35 хүртэлх насны гэр бүл орно. Монгол Улсын нийт хүн амын 64.2 хувь буюу 2039.0 мянган иргэн залуучуудын төлөөллийг бүрдүүлж байна. Залуу гэр бүлийн хувьд ажил эрхлэлт бага байдаг учраас ажилгүйдэл, орон байр, ар гэрийн байдал, зан чанарын ялгаатай байдал, амиа бодсон байдал, хүчирхийлэгч зан, өөр орчинд өссөн болохоор зан чанар орчны ялгаа, төлөвшөөгүй байдал, доромжилсон үйлдэл зэрэг бүх талаараа таарамжгүй байснаас зөрчил бий болдог.

Дунд насны гэр бүл:

Дунд насны гэр бүлд нөхөн үржихүйн үүргээс нийгэмшүүлэх үүрэг нь давамгайлах ба гэр бүлийн хосуудын нас 35-55, хүүхдүүд нь 10-25 настай байдаг. Залуу гэр бүлтэй харьцуулахад харьцангуй тогтвортой бөгөөд амьдралын мөчлөгийн хувьд тодорхой хугацаанд хамт амьдарсан гэр бүлүүд учраас гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлууд бага байдаг. Гэсэн хэдий ч энэ насныхны бие махбод, сэтгэл зүйн өөрчлөлт, нийгмийн олон өөрчлөлтүүд хавсарч нөлөөлдөг тул  гэр бүлийн харилцаанд хэрүүл маргаан, хардалт, гэр бүлээ хууран мэхлэх, хүүхдүүдтэйгээ зөрчилдөх, амьдралын эргэлт хийх сонирхол зэрэг байдлаар илэрдэг байна.

Ахмад насны гэр бүл:

Ахмад настны гэр бүл залуучууд болон дунд насныхны гэр бүлээс нэлээд ялгаатай. Огт гэр бүл болоогүй ахмадууд цөөн бөгөөд бэлэвсэн ахмадын тоо нэлээд өндөр байдаг онцлогтой.

Ганцаардах, өвчин хуучтай болох, бие доройтох, асрамжид орох, сэтгэц муудах, найз нөхөдгүй болохоос айхын зэрэгцээ үр хүүхдүүдийнхээ төлөө байнга санаа зовдог 2020 оны судалгааны дүнгээс үзэхэд ахмад настнуудад эрүүл мэнд (18.4), санхүүгийн байдал (20.7), сэтгэл санааны байдал муу байх (10.7) нь хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж байдаг бөгөөд тэдний дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмжийн (58.3) мөнгөөрөө амьдарч, түүнийгээ ихэвчлэн өдөр тутмын хэрэглээ (28.7), эрүүл мэнд (20.4)-дээ зарцуулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл:

Нийгэмд идэвхтэй байр суурь эзэлдэг 20-49 насныхны хувьд гэр бүлийн хосууд хоёул хөгжлийн бэрхшээлтэй өрх 1782 байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийн хувьд тулгуур эрхтний болон бусад бэрхшээлийн улмаас байнгын асаргаа шаардлагатай тохиолдолд зарим гишүүдийн ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлах байдал бий болдог байна.

Улс дамнасан гэр бүл:

Гэр бүлд бий болж буй шинэ хэв маягуудын нэг нь улс дамнасан гэр бүл бөгөөд судалгаанд оролцсон 10 өрх тутмаас хэн нэг нь (эцэг эх, хүү охиных нь) аль нэг нь гадаадад амьдарч байгаа аж.

Тэд суралцах (40,9 хувь), ажиллах (52,2 хувь) зорилго тавьж зорилгоо биелүүлсэн хэдий ч ихэнх нь “хууль ёсны бус буюу харлаж” амьдардаг байна.

Олон соёлт гэр бүл:          

Гадаад улсын иргэнтэй гэр бүл болох хэлбэрийг олон соёлт гэр бүл гэнэ. Монгол бүсгүйчүүд гадны иргэдтэй гэрлэж Америк, Австрали, өмнөд Америк, Хятад, Солонгос, Орос зэрэг дэлхийн олон оронд амьдарч байна. Мөн монгол хүнтэй гэр бүл болж монголд амьдарч буй гадны иргэд ч цөөнгүй болжээ. Соёлын ялгаатай байдал, хоёр өөр соёлын уламжлал, хэм хэмжээг зэрэгцүүлэн авч явах, түүнд дасан зохицох байдал нь энэ гэр бүлийн тулгамдсан асуудал болж байна.

Хамтран амьдрах хэлбэр:

Гэр бүл нь нийгмийн суурь институтийн нэг учраас хөгжлийн явцад тухайн нийгэмд гарч буй өөрчлөлтийг өөртөө шингээж, тусгал нь болж байдаг. Сүүлийн жилүүдэд манай нийгэмд ажиглагдаж буй гэр бүлийн нэг хэлбэр бол хамтран буюу гэрлэлтээ батлуулаагүй амьдрах явдал юм. Хамтран амьдрагчид өөрсдийн эдийн засгийн болон бие физиологийн хэрэгцээг хангах үүднээс ийм байдлаар амьдарч байгаа ч бие биеэ халамжлах, хоол унд хийх зэргээр гэр бүлийн зарим үүргийг гүйцэтгэдгээрээ гэрээт гэр бүлээс ялгаатай байна. Хамтран амьдрах хэлбэр нь эрх зүйн хувьд бүрэн чадамжгүй. Учир нь “Гэр бүлийн тухай” хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй

Хамтран амьдрах хэлбэр нь гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаанд үүсэх бүх төрлийн асуудал тулгардаг байна. Энэхүү хэлбэрийг манай улсад хуульчлаагүй нь уг хэлбэрийн гэр бүлийг хууль зүйн хувьд чадамжгүй байхад нөлөөлөх бөгөөд гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй аливаа маргааныг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтран амьдрагчтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгснөөр хамтран амьдрах гэр бүлийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд гэрлэлттэй адилтгах боломжтой болж байна.

Гэрээт гэр бүл:       

Энэ хэлбэр нь гэрлэлтийн гэрээ гэсэн ойлголтоос өөр утгатай хэрэглэгддэг.

Судалгааны дүнгээс харахад гэрээт гэр бүлийн хэлбэр түгээмэл тархаагүй ч (1.6%) нэгэнт үүсэн бий болсон нь тодорхой байна. Тухайлбал, кейс судалгааны мэдээллээс харахад талуудын нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэгийг хүсэмжилдэг байна. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцөлүүдийг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, дундын өмчгүй байх, хүүхэдтэй болохгүй, бие биеэ мэхлэхгүй байх (өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй), санхүүгийн тусламж үзүүлэх, хэн нэгнийхээ ажилд саад болохгүй, бие биеэ дарамтлахгүй, эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн нөхцөлүүдийг хоёр тал харилцан тохирч, хүлээн зөвшөөрсөн байдаг

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн онцлох заалт

Тус хуулийн 14. Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах

14.1. Гэрлэгчид болон хамтран амьдрагчид нэгнийгээ мэргэжлээрээ ажиллах, бусад хэлбэрээр нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох эрхийг хязгаарлах, саад учруулахыг хуулиар хориглоно.

14.2 Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэх, гэрлэлтийн гэрээ байгуулах, өөрчлөх, гэрлэлтээ сайн дураараа цуцлуулах, хүүхдээ хамтран өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн харилцаанд оролцох зэрэг хүний эрх, эрх чөлөөг зөрчихийг хуулиар хориглоно.

14.5. Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хувь хөрөнгийг тогтооход оролцох, түүнийг захиран зарцуулах, орлого олох, гэр бүлийн бусад хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулах гэр бүлийн гишүүний эрхийг хүйсийн шинжээр хязгаарлаж үл болно

14.6. Эхнэр, нөхрийн гэрлэснээс хойш гэр ахуйн ажил ба өрхийн аж ахуй эрхэлсэн, хүүхэд, ахмад настныг асарсан зэрэг гэрийн хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээг нийгмийн баялаг бүтээх болон өрхийн эдийн засагт оруулсан хувь хэмээн тооцно.

14.3 Эх, эцэг нь хүүхдэдээ нийгмийн үүрэг, хариуцлага, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хамтын эрх тэгш оролцоо болон жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголт, хүнийг хүйсийн шинжээр үл ялгаварлах үзэл, зан үйлийг өөрсдийн үлгэр дуурайл, гэр бүлийн хүмүүжлээр олгох үүрэгтэй.

14.4 Эхнэр, нөхөр нь хүүхдийн тоо, төрөлт хоорондын хугацаа зэргийг хамтран шийдвэрлэх, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах адил тэгш эрх, үүрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-07 202.126.90.83

эмэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татдаг болмоор байна энэ бол жендерийн тэгш эрх шүү

Avatar

Нэргүй 2024-03-07 103.57.94.231

ер нь эмэгтэй болж төрсөндөө баярлана гэдэг чинь өөрөө хүний эрхийн мэдрэмжгүй асуудал юм шүүдээ

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.176.175

za boloj uz erguuu gichhhiii min umhii salaaa mahaaa havchaad zailj uz 30 jil balai yum yarilaa dald or

Avatar

Нэргүй 2024-03-07 88.177.148.167

chi yumaa bodoj yiar

Avatar

Нэргүй 2024-03-07 158.59.146.30

arhcaagui, zalhuu, heruulch, adair, hash muutai, humuuji;l nyatu, bolovsrol nimgen emegyteichuud l ih bold, baahan heruul hilsen, doodohooroo togloson, hun muulsan, archaagui, us tolgoi ni arzaisan, nuhurgui, huuhed ch ugui, asshnaaasaaa bolood te rshvv dee, tiim l avgai nar ih bh yum, tegcheed erh yard such. nuhurtei neg ni hunii huugiin ed hurungu bulaatsaldsan, shuuh tsagdaad gutgesen hurungu huvaah nereeer hunii huugiin hurungu bulaaldaad amar hyalbar argaar amidrah geed yadchihsan yum nnuud

Avatar

Нэргүй 2024-03-07 158.59.146.30

yadargaatai yum be??? tegeed unhurt garahgui tursun gertee amidraach dee, hen ta nariig hunii huugiin gert orj amidarchihaad yalarhaad bai gesen yum be, tursun gertee nasaaraa amidraach nasaaraa nuhurgui yavmaruud.
yadargaatai yum be??? tegeed unhurt garahgui tursun gertee amidraach dee, hen ta nariig hunii huugiin gert orj amidarchihaad yalarhaad bai gesen yum be, tursun gertee nasaaraa amidraach nasaaraa nuhurgui yavmaruud.

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-03-07 103.212.118.19

Хүний эрхийн үндэсний комиссын амьдрал мэдэхгүй энэ хүүхэн юу яриад байна аа. Уламжлалаараа эрчүүд гэр орноо төхөөрдөгёс жаягтай. Манйа цоорхой хуулиар гэр бүл салахаар хөрөнгөө 50 хувь хуваадаг нь гэр бүл салалтын бизнес болсныг мэдэх үү. Нөгөө талаар эмэгтэйчүүд гэрийн ажил их хйидэг гэж байна. хийхээ больчих. Эсвэл гадуурхи ажлаа эмэгтэй нь хийж эрэгтэй нь гэрийн ажил хүүхэд асрахаа хийг хуулиа өөрчлөөд өгчих. Бодит байддаа ойлго. ахуй хөрсөн дээрээ бууж ярь.

Avatar

Zochin 2024-03-07 202.131.225.197

Budaach budaach geheer sahalaa budav gegcheer tenegteh ymaa. Mongol ulsad hunii erhii nuhtsul baidal ger tseverleh ur huuhdee harah tudiihunuur uneldeg bolchihson ym bol ene kommis ten dariu tatan buugdah heregtei

Avatar

f 2024-03-07 59.153.115.41

жендэрийн тэгш байдал гэсэн гэрийн ажил яриад бвал бүтэхгүйнээ, ийм м *л сдакуудл жендер яриад байхаар ахиц гарахгүй бх ньаргагүйшдээ

Avatar

Нэргүй 2024-03-07 103.57.94.231

ккк. манай авгай хог ч хаядагүйшд. эм хүний хийморь муудна гэдэг юм бишүү. хаагуур тийм их ажилтай авгай нар байнаа

Avatar

Нэргүй 2024-03-07 202.21.120.66

Жендер2 гэсээр байгаад сүүлийн 30 жилийн турш баахан архичин охид хүүхнүүдийг л бэлдсэн ш дээ, ХЭҮК-д хандаад хэлэхэд эмэгтэйчүүдийгээ хүмүүжүүлээ гэгээрүүл архинаас өөр юм боддог болго, Архичин хүүхнүүд гэрийн ажил хийлээ юу хаха,

Avatar

Зочин 2024-03-07 103.212.119.169

Судалгааны чанараа сайжруулах хэрэгтэй. Өнөө үед охид, эмэгтэйчүүд их залхуу, хүмүүжил муутай л болж байна

Avatar

зочин 2024-03-07 66.181.188.19

Статистикийн хорооны судалгаа ч байж л байдаг. Хамгийн гол нь энэ тоочоод байгаа асуудлаараа
Хүний эрхийн үндэсний комисс юү хийх ёстой, ямар саналтай байгаа талаар юү ч ярихгүй юм.
Хий хоосон тоо баримт яриад ч яадгийн зайлуул

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.113.94

Эмэгтэйчүүдийн дундаж нас 76, эрчүүдийнх 64. Хэн нь жендер ярих вэ. Монголд эмэгтэйчүүдийн эрх эрчүүдийнхээс хамаагүй илүү байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-03-07 202.9.46.186

Хүмүүн төрөлхтөний дотроос хүнд ихээр дарлагдсан бүсгүйчүүд гээд дуулдаг үе чинь аль 100 жилийн өмнөх үе. Одоо тэгдэг юм хаа ч байхгүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 202.9.46.186

Зарим тоо бол цээжний бангаар л бурж дээ. Мэдээж эхнэр нөхөр хоёр нэг гэр бүл ажлаа хуваарилж хэн гадуурх ажлаа амжуулах вэ хэн нь мөнгө олох вэ хэн нь хүүхдүүдээ зохицуулж гэр бүлийн санхүүгээ зохицуулах вэ гэдгийг зохицоод явж л байгаа. Дээдсийн хүрээлэнд бол гэрийн үйлчлэгч асрагч гээд явж өгнө

Avatar

Нэргүй 2024-03-07 202.126.92.98

10-14 насны жирэмслэлт 26, төрөлт 21, үр хөндөлт 41 гэхээр ойлгодоггүй ээ, 36 охин жирэмслэхгүйгээр үр хөндүүлээд байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2024-03-07 202.131.247.2

5.6 ntr shaal hudlaa statistic. Buun ajilgui nuhurtei humuusiig ni asuuj bgad erchuudiig harluulsan medee MARTAAR niitelj ntr. Ene gender equality gj suuldee bur utgaa aldlaa. Baigalaasaa 2 yalgaatai tus tusdaa turulhiin uur zan aranshintai humuusiig ijil bolgoh gd suuldee bur medrel2 yman dr baritsaa shaagaad. Ene manai niigemd hor bolnuu gehees neeh ur ashigtai lav bhku. Ehneesee erchuudiin buh erhiig zurchij bga shdee yg unendee. Eregtei gl duugui buh zuiliig dotroo teegeed yawj bga bolhoos.

Avatar

Иргэн 2024-03-07 139.5.216.213

Эр нөхөр нь шалаа угаагаад л зогсож байх юм гэнэ. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй болч бас яахав гэхсэн. Уламжлал гэж нэг айхтар юм бий дээ. Сүүлийн үед нэг л их жэндер ярьсан авгай нар. Уламжлал тэгээд огт хэрэггүй юү???

Avatar

Зочин 2024-03-07 103.212.117.149

Юуны судалгаа байхав дээ. Энэ бол зүгээр л цээжний пан.

Avatar

Нэргүй 2024-03-07 202.179.15.71

40:60 харьцаатай болсон шүү судалгаа судалгаа үндэслэл муутай бна

Avatar

Нэргүй 2024-03-07 103.57.94.46

941 000 өрхтэй, өрх толгойлсон эх 66 000, өрх толгойлсон эцэн 15 000 гэнээ ! 941– 81 000= 860 000 Энэ үлдсэн 860 000 өрхийг хэн толгойлж бнаа ?! Жаахан логиктой сэтгэж сураач !!! Ийм л сэтгэлгээ боловсролтой "амьтан" төрд ажиллаж бна даа ! Уул нь 15 000 өрхийг ганц бик эцэг хүн толгойлж байгааг л хэлэх гэсэн бололтой юмаа даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж