ЦЕГ: Асаалттай байсан машинаа хулгайд алджээ

ЦЕГ: Асаалттай байсан машинаа хулгайд алджээ

ЦЕГ: Асаалттай байсан машинаа хулгайд алджээ
Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байсан нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дээрх хэргийг аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашиныг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Мөн олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2024.03.06/ “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Мэдээллийг нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг дөрвөн настай хүү нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг явуулж байна гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.187.127

Зарим тэнэгүүд машинаа халааж байна гэж асаагаад түгжээд явчдаг. Хүн цонхын хагалаад л машинын унаад явчина гэж боддоггүй байх

Avatar

зочин 2024-03-07 139.5.219.254

Энэ улсад цагдаа л ажил хийх юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж