УОК: Нийт 116 мянган малчин зудад нэрвэгдсэн

УОК: Нийт 116 мянган малчин зудад нэрвэгдсэн

УОК: Нийт 116 мянган малчин зудад нэрвэгдсэн

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.03.07/ зудын нөхцөл байдлыг танилцуулах ээлжит мэдээллийн өглөө. 

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Засгийн газрын нөөцөөс 14 мянган тонн өвс тэжээл, бусад материалыг зудтай байгаа малчин өрхүүд рүү хүргэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 116 мянган малчин өрх, зуд, хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд нэрвэгдсэн.

Зудад нэрвэгдсэн өрхүүдэд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будаа мөн бусад тусламжийг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 97 мянган километр автозамыг айл өрх, сум, багууд руу гаргасан. Аймгуудаас гадна нийслэлийн хоёр дүүрэг төмөр, цагаан зудын нөхцөлтэй. Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Завхан, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Баянхонгор зэрэг аймагт 8865 гаруй тонн малын тэжээлийн буудайг нийлүүлж байна. Цаашид айл өрхүүдэд малын тэжээл хүргэх ажлыг үргэлжлүүлнэ.

Өвс, тэжээл болон тусламжийн бараа бүтээгдэхүүнийг малчдад хүргэх талаар зөрүүтэй мэдээлэл гарч байна. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг улс төрийн болон хэсэг бүлэг хүний хувийн сонирхлын зуд болгохгүйн тулд өдөр бүр хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа юм.

Зарим аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс УОК, Засгийн газар ялгавартай хандаж байна гэж болохгүй. Мал сүргээ өсгөж, хүн ардаа мах, цагаан идээгээр хангаж яваа малчдад хүргэж буй тусламж дэмжлэгийн талаар буруу ойлголт гаргахгүй байх талд онцгой анхаарч ажиллана.

Хууль зөрчсөн, хулгай хийсэн, элдэв нугалаа гаргасан асуудлуудыг орон нутгийн болон улсын хэмжээнд бүх шатанд таслан зогсоож, хуулийн хариуцлага тооцох хүртэл анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад албан даалгав хүргүүлсэн байгаа.

УОК-ын Шуурхай штабын зургаан бүлэг явуулын түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Он гарснаас хойш 63 мянган иргэнийг эрүүл мэндийн оношилгоонд оруулсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг 170 иргэнд эмнэлгийн тусламж, 350 өрхөд зөвлөмж өгчээ. Нийт 12 суманд туулах чадвар сайтай, стандарт хангасан, эмнэлгийн түргэн тусламжийн 60 автомашиныг ЭМЯ-аар дамжуулан хуваарилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.186.231

МАН ын 100жил гэж их хошгоруулсан даа??????

Avatar

Dr. Adity 2024-03-07 129.205.113.185

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.187.170

ШАДАР САЙД АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙНА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЁ

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.115.186

Цаашид 2-3 жил тутам ийм ЗУД болно…. Чаддаг хүмүүс малаа маллаад чаддаггүй дуураймалууд туслах болцгоогоод суралцацгаах нь зөв биздээ.

Avatar

иргэн 2024-03-07 103.57.93.127

Зуд гэдэг зүйлээр сонгуулийн сурталчилгаа маягийн юм хийхээ болимоор. Зуд болно шүү гээд анхааруулаад байхад малчид нь зунжин морь уяж наадамдаад, намаржингаа найрлаад төр засгийн холбогдох байгууллагууд нь ажил зохион байгуулж өвөлд бэлдэхгүй байсаар ийм байдалд хүрсэн.

Avatar

Хотын уугуул иргэн 2024-03-07 103.212.119.73

Аймгуудад тараасан туулах чадвартай машинуудаас өөртөө чавчаа гаргаж чадсан болов уу . "Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй" гэдэг байхаа. Баригдана даа баригдана…

Avatar

Зочин 2024-03-07 202.126.94.99

Эрчимсэн мал аж азуйг л хегжуулэх талаар ажил хий, одоо наад зудаа байнга ярихаа болио!

Avatar

Нэргүй 2024-03-07 191.97.50.122

Малчид гэж тэжээлгээд байдаг хүмүүс байна, улсын эдийн засаг татвар орлогод ямар нэмэр болохгүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-07 202.126.89.108

Энэ амарсайхан луйварчин байж л байдаг. хүмүүс магтаад л байдаг. ковидоор яалаа " би энэ суудлаа өгнө гээд л байсан одоо болтол зууралдаад л байж байдаг. өөрт их том бизнес байгаа.тэр их бизнес мөнгөө орхиод жижигхэн цалинтай төрийн албанд ирнэ гэдэг ойлгомжтой. төрөөс мөнгө цуслах гэж.бизнесмэн хүн хэзээч ард олныг боддоггүй юмаа.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.184.35

Зурагтаар үзэхэд хэдхэн мал үхсэн байна лээ. Хот руу орж ирж байгаа оркууд өөрсдийгөө олон мал алдсан баян малчид байсан гэж хүмүүст танилцуулах гээд байгаа юм.

Avatar

Зочиг 2024-03-07 202.126.89.41

12 суманд туулах чадвартай 60 машин өгсөн гэсэн мэдээллийг шадар сайд Амарсайхан өгсөн байна эдгээр машиныг хэн хэнд өгснийг тодруулж өгөөс

Avatar

Хүний нөөцийн удирдлагын ухааны судлаач Ш.Раднаа 2024-03-07 66.181.177.245

Амарсайхан шадар сайд болсноор гамшгийн янз бүрийн тохиолдлуудтай нүүр тулж овоо ажлын туршлага сууж байна. Энэ сайн. Хүн нь элдэв хиймэл дүргүй, байгаагаараа байдаг залуу. Жаахан шазруундуу.Ирээдүйд МАН-ын намаас ЕС хийх боломжтой залуучуудын нэг.Карьер хөөх эсэх нь өөрийнх нь хүсэл зориг мэдэх хэрэгдээ.

Avatar

Нэргүй 2024-03-07 202.21.114.170

Hamag handiviig mongiig ni shaachaad zevuun p shuu ene. Baahan unetei mashin dalimduulj shahaad :-((((

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.185.158

huviaasaa ug, tatvar tulugchidiin mungiig heregtei zuild zartsuul!

Avatar

Эдийн засгийн ач холбогдол 2024-03-07 203.98.76.4

Мал_ ХАА-н бүтээгдэхүүн Улсын Эдийн засагт хэдэн хувийг эзэлдэг бол ? Голлох уу зүгээр туслах дагавар уу ?

Avatar

Нэргүй 2024-03-07 103.57.92.67

fdas

Avatar

Иргэн 2024-03-07 202.126.91.105

Энэ н**ш огцрох ёстой, зуд болох гэж байхад юу ч хийгээгүй. Онцгойгийн олон сайхан залуучууд энэ н**ш болон ах нь сайд байх үед үхэж үрэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж