УОК: Нийт 116 мянган малчин зудад нэрвэгдсэн

Хуучирсан мэдээ: 2024.03.07-нд нийтлэгдсэн

УОК: Нийт 116 мянган малчин зудад нэрвэгдсэн

УОК: Нийт 116 мянган малчин зудад нэрвэгдсэн

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.03.07/ зудын нөхцөл байдлыг танилцуулах ээлжит мэдээллийн өглөө. 

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Засгийн газрын нөөцөөс 14 мянган тонн өвс тэжээл, бусад материалыг зудтай байгаа малчин өрхүүд рүү хүргэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 116 мянган малчин өрх, зуд, хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд нэрвэгдсэн.

Зудад нэрвэгдсэн өрхүүдэд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будаа мөн бусад тусламжийг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 97 мянган километр автозамыг айл өрх, сум, багууд руу гаргасан. Аймгуудаас гадна нийслэлийн хоёр дүүрэг төмөр, цагаан зудын нөхцөлтэй. Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Завхан, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Баянхонгор зэрэг аймагт 8865 гаруй тонн малын тэжээлийн буудайг нийлүүлж байна. Цаашид айл өрхүүдэд малын тэжээл хүргэх ажлыг үргэлжлүүлнэ.

Өвс, тэжээл болон тусламжийн бараа бүтээгдэхүүнийг малчдад хүргэх талаар зөрүүтэй мэдээлэл гарч байна. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг улс төрийн болон хэсэг бүлэг хүний хувийн сонирхлын зуд болгохгүйн тулд өдөр бүр хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа юм.

Зарим аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс УОК, Засгийн газар ялгавартай хандаж байна гэж болохгүй. Мал сүргээ өсгөж, хүн ардаа мах, цагаан идээгээр хангаж яваа малчдад хүргэж буй тусламж дэмжлэгийн талаар буруу ойлголт гаргахгүй байх талд онцгой анхаарч ажиллана.

Хууль зөрчсөн, хулгай хийсэн, элдэв нугалаа гаргасан асуудлуудыг орон нутгийн болон улсын хэмжээнд бүх шатанд таслан зогсоож, хуулийн хариуцлага тооцох хүртэл анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад албан даалгав хүргүүлсэн байгаа.

УОК-ын Шуурхай штабын зургаан бүлэг явуулын түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Он гарснаас хойш 63 мянган иргэнийг эрүүл мэндийн оношилгоонд оруулсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг 170 иргэнд эмнэлгийн тусламж, 350 өрхөд зөвлөмж өгчээ. Нийт 12 суманд туулах чадвар сайтай, стандарт хангасан, эмнэлгийн түргэн тусламжийн 60 автомашиныг ЭМЯ-аар дамжуулан хуваарилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж