"Бодь даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар"

"Бодь даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар"

Компаний нэр: “БОДЬ ДААТГАЛ” ХК 

Хаяг: Бодь цамхаг, Жигжиджавын гудамж 3, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160 

Хурал хуралдах өдөр, цаг: 2024 оны 04 сарын 17-ны өдөр 11:00 цагт болно. 

Хурал зохион байгуулах хэлбэр: “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн / agm.mn / веб суурьтай аппликейшнийг  ашиглан цахим хуудсаар хуралдана.   

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:  

2024 оны 03 сарын 25-ны өдөр  

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 

  1. 2023 оны санхүү, үйл ажиллагааны үр дүн танилцуулах 
  1. Компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг танилцуулах, батлах  
  1. Ногдол ашгийн талаарх танилцуулга 
  1. 2024 оны санхүү, үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах  

Хувьцаа эзэмшигч та 2024 оны 04 сарын 17-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах  газруудын аль нэгт эсхүл https://bodi-insurance.com/ цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой. 

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани 
  • “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг:  Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот  
  • “БОДЬ ДААТГАЛ” ХК-ийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын гишүүн  Б.Анар-эрдэнэд мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой. 

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж Улаанбаатар хот, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойрог-3, Бодь цамхагын 3 давхар хаягаар дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 4 сарын 16-ны өдрийн 15:00 цаг байна.  

Холбоо барих: 7505 4800 

И-мэйл хаяг: info@bodi-insurance.com

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.114.254

Ёстой хогийн даатгалын газар үйлээ үзэж байж хагас хугас авсан болсон хүнийг ялгаварлан харьцдаг заавал цагдаагийн бичиг нэхдэг ер нь энд даатгал хийлгэвэл үйлээ үзнээ гээд ойлгочих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж