Хөгжлийн банк: Прокурор эсэргүүцлээ танилцуулж байна

Хөгжлийн банк: Прокурор эсэргүүцлээ танилцуулж байна

Хөгжлийн банк: Прокурор эсэргүүцлээ танилцуулж байна

НЭМЭЛТ 10.22 ЦАГ:

Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна. Яг одоо шүүх бүрэлдэхүүнд илтгэгч шүүгч хэргийг танилцуулж шүүх хуралдаан үргэлжилж байна.


ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг /2024.03.07/ 09.00 цагаас Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэнэ.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа. Учир нь, УИХ-аас түүний гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-07 31.17.203.166

Ковидын хүндрэлээс голлон үүсэлтэйгээр зээл хүндэрснийг сайн ойлгох нь чухал. Мөн ажлаа хийж яваад хилс хэрэгт орохдог практик байж болохгүй. 4-6 хүн бол авилгад орооцолдсон байх аа Бусад нь бараг гэмт хэрэг харагдахгүй юм билээ ээ Ажлын хариуцлага бий байх аа

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

)) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

S 2024-03-07 103.212.117.226

ANYSDN80955877

Avatar

Зочин 2024-03-07 66.181.178.188

Би хувьдаа энэ Баатарбилэг гишүүнийг хэлмэгдэж байна гэж харддаг. Тэрээр Шадар сайдад нэр дэвшээд л энэ намын лидер болох л нэгэн шүү дээ.

Avatar

ган 2024-03-07 59.153.87.15

Үнэхээр том хэмжээний хохирол учруулсан бол шийтгэл хүлээлгэх нь зөв. Гэхдээ хамгийн гол зүйл нь хохиролыг нөхөн төлүүлэх нь чухал бөгөөд хэн ямар хэмжээний хохирол гаргасныг тодорхой хэлж хэрхэн яаж барагдуулсныг тодорхой мэдээлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн насны сайхан залуусаа шоронд илгээгээд өөрсдөө хужжаа нарыг авчирч ажил хийлгэх бодлого байж таарахгүй. Мөн өрсөлдөгч нараа хүч хавсран замаасаа зайлуулдаг энэ аргыг зогсоох нь чухал.

Avatar

Зочин 2024-03-07 66.181.161.74

За өмдөндөө дусаатал нь айлгасан хэдэн залуусынхаа живхийг цэвэрлэж өгөх нь үү? Би бичиж байсан шүү дээ. Ингээд л хонь бүрэн, чоно цатгалан үлдэх нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж