Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.03.07-нд нийтлэгдсэн

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хурал эхэллээ

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хурал эхэллээ
НЭМЭЛТ:
ИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлж байна.
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРЫГ ШҮҮНЭ
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.03.07/ 13.30 цагт болно. Тэдний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт /2024.02.29/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон боловч З.Энхболд өвчтэй учраас шүүх хуралдааныг хойшлуулсан юм.
Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, харин хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж