"Сүүлийн үед НДШ төлөхгүй байх хандлага нэмэгдэж байна"

"Сүүлийн үед НДШ төлөхгүй байх хандлага нэмэгдэж байна"

"Сүүлийн үед НДШ төлөхгүй байх хандлага нэмэгдэж байна"

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-МҮАҮТ-аас АН-ын мөрийн хөтөлбөрт нь суулгах саналаа хүргүүлсэн. Ер нь бизнесийнхэн улс төрийн намуудаас юу хүсч, хүлээж байна вэ?

-Танхим гэхээсээ илүү бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засаг дахь хувийн хэвшлийн орон зайг одоо байгаа хэмжээнээс тэлэх боломж байна. Үүнийг тэлэхийн тулд бизнес эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн зарим байгууллагууд, танхимын дэргэдэх бизнесийн зөвлөлийн саналуудыг нэгтгээд, 2023 онд МУИС-тай хамтарч хийсэн бизнесийн орчны судалгааны тайланд үндэслээд улстөрийн намуудад 2024 оны сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө бизнес хувийн хэвшилтэй холбоотой саналуудыг тусгах зорилгоор танилцуулж өгч байгаа юм.

-АН-аас өөр бусад намд энэ саналуудаа өгөх үү?

-Өгнө. Цаг хугацааны хувьд ингэж таарлаа.

-Бизнес эрхлэхэд төрийн дарамт шахалт, оролцоо хүндрэл бэрхшээл учруулдгийг бизнесийнхэн ярьдаг. Тэгэхээр бизнесийн орчин таатай болгохын тулд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Хууль эрх зүйн зохицуулалтууд бизнес эрхлэлтийг хязгаарлаж байна. Монголын бизнесийн орчин эрсдэлтэй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилдог талтай. Эрсдэл нь юу байна гэхээр улстөрийн болоод бодлогын тогтворгүй байдал. Улстөр гэхээсээ илүү бодлогын тогтворгүй байдал юм даа. Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалт хийхэд урт удаан хугацааны бизнес эрхлэх шаардлагатай болдог. Тиймээс улс төрийн нөхцөл, төрийн бодлого, шийдвэр нь хэр тогтвортой вэ гэдгийг нь харна. Нэг сайд солигдоход дагаад төрийн бүх бодлого өөрчлөгддөг. Үүнээс болоод эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын боломжуудаа алдаад байна. Эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын боломжоо "атгаж" чадвал эдийн засагт хувийн хэвшлийнхний оролцоо нэлээд нэмэгдэхээр байна. Нөгөө талаас төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдөх нь буруу. Ер нь төр ямар бизнест оролцоотой байх, ямарт нь оролцоогүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг ямар салбарт хэрэгжүүлэх гэдгээ тодорхой болгох ёстой. Тоглоомын дүрмээ ил тод болгож байж л хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тэлнэ.  Энэ хаврын чуулганаар Төрийн өмчит компаниудын тухай хуулийг өөрчлөх юм байна гэж ойлгосон. Хуульд  шинээр төрийн өмчит компани байгуулдаг асуудлыг нэлээд хязгаарлах заалт орох юм шиг байна лээ. Нөгөө талаас үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд маань засаглалын хувьд сайжрах, ил тод болох шаардлагатай.

-Монгол Улсын төсөв жилээс жилд тэлж буй. Эргээд төсвөөс зарцуулах бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогоо хэр баримталж байна. Төсвийн хэд орчим хувь нь бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулагдаж байна вэ?

-Төр эдийн засгийн өсөлтөд ялангуяа хувийн хэвшлийн өсөлтөд нэлээд чухал үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, төрөөс зарим нэг ажлыг сайн хийгээсэй гэж хүсч байна. Дэд бүтэцтэй холбоотой хөрөнгө оруулалтууд байна. Цахилгааны асуудал байна. Өвлөө яаж давъя гэж байж шинэ үйлдвэр барих боломжгүй, бүр үйлдвэрийнхэ хүчин чадлаа нэмэх хэцүү. Төр томоохон худалдан авагч байдаг. Үүнтэй адил жижиг дунд бизнесүүдээ худалдан авалтаар дэмжих бололцоо байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр тодорхой хэмжээнд гүйцэтгэлийн эрсдлээ бууруулаад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг боломжуудаа ашиглан, урт хугацааны зарим шийдлүүдлийг үр дүнтэй хийх боломж бий. Төр хувийн хэвшлийн хууль энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хэрэгжиж эхэлсэн. Энэ чиглэлээр төртэй хувийн хэвшил хамтрах, дотроо хувийн хэвшлүүд нь хоорондоо хамтарч ажиллах шаардлага үүсч байна. Зарим том төслийн хувьд хувийн хэвшлүүд хоорондоо ойлголцоогүйгээсээ болоод явж чадаагүй асуудлууд байдаг. Хувийн хэвшлүүд том төслүүд дээр яаж оролцох вэ гэдэг талаасаа харилцан ойлголцож хамтарч ажилладаг байх шаардлагатай.

-Татварын жигд хүртээмжтэй бодлого явуулах, уян хатан хандах чиглэлд юуг анхаарах ёстой вэ?

-Татвар, НДШ-ийг сүүлийн үед төлөхгүй байцгаая гэсэн хандлага багагүй ажиглагдах болсон. Ажлын зар харахаар НДШ төлөхгүй бол ажиллана гэж байх жишээтэй. Нийгмийн тодорхой хэсэг нь хуулиа дагаад мөрдөөд байдаг. Нөгөө талаасаа төрийн зөв арга хэрэгсэл ашиглаад татварын бааз сууриа тэлэх чиглэлийн арга хэмжээг авахгүйгээр шууд татвар хураамж нэмэх байдлаар шийдэл гаргаж байгаа нь оновчтой биш. Хэрхэн татварын суурийг дээшлүүлэх вэ гэдэг дээрээ ажилламаар байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-03-07 202.21.104.2

Ажилтай албатай бол төлж л таарна ш дээ.

Avatar

Нэргүй 2024-03-07 103.212.119.58

бараг зөв шүү. уг нь нгмн даатгал маш хэрэгтэй гэж боддог байлаа. гэтэл тэтгэвэр тогтоолгохоор хамгийн багаар тогтоодог. ингэхээр хуримтлах нь зөв юм шиг санагддаг. сүүлийн үеийн залуучуудын амнаас ийм санаа гардаг болжээ. буруутгах арга байхгүй. Ундармаа мэтийн хулгайчуудад дээрэмдүүлж байхаар

Avatar

Нэргүй 2024-03-07 202.21.107.10

хувийнхаа дансанд хийсэн бол 36 сар 18сая төгрөгний хадгаламжтай байж байх байлаа.тэтгэвэрт гарахад өндөр төлсөн энэ 3 жилийхээр бодохгүй,дунд нь тасарсан учираас бага л өгнө.ийм байхад хэн төлөх юм.татвар сүйтгэлээс болж дампуурсан компани нь нд -д өртэй.ажилгүыдлийн тэтгэмжээ ч авч чадсангүй

Avatar

Нэргүй 2024-03-07 103.212.119.58

харин тиймээ хэн нэгэн хариуцлагагүй хүнээс болж бас их хохирч байна

Avatar

Нэргүй 2024-03-07 202.21.107.10

тогтвортой ажиллах ажлын байр алга.нэг газар ордог тун удахгүй татвар дарамтаас болоод үйл ажиллагаагаа зогсоодог,орон тоогоо цомхтгодог.ингээд даатгал тасардаг.гайгүй цалин авахаар маш өндөр татвар даатгал төлөөд хамаг мөнгө нь явчихна.тэрний оронд чаддаг бол 20хувиа өөрөө хадгаламжинд хийсэн бол мөнгөтэй байх байлаа.тэтгэвэрт гарахаар дундаа тасралттай эсвэл хувиараа бага төлөөд бага тэтгэвэр авна.би л гэхэд 3 жил 500мянгаар татвар даатгал төлөөд одоо ажилгүй болоод сууж байна.хувийхаа дансанд

Avatar

hjkkg 2024-03-07 202.9.40.168

mcs hujaa kompani ddsh,univistion, pc mall anungoo skyressort, us undaa nvvrs teewer heterhii dawral ene kompani ajillaj hicheej zvtgegds bugd mongoliin esreg ajillaj bga gej bod.

Avatar

Зочин 2024-03-07 139.5.217.218

тэтгэврийг адилтгаж нэмэгдсэн явдал ийм байдалд оруулж бна.ндш их төлсөн ажилсан их.зэрэг нь ялгаа бх ёстой

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.190.103

тэгвэл тэтгэврийн шимтгэл эмд шимтгэл бүгд адилхнаар төлье. хамгийн доод хэмжээгээр.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.190.103

тэтгэврийн хадгаламж.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.190.103

шимтгэлийн олон жилийн хүүгийн хүү овоо их мөнгө болно.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.182.214

НДШ бүү төл. Зөв шүү. Өндөр настай болсон хойно өвчин зовлонд унахад хэн ч чамд туслахгүй. Ирээдүйгээ өөрөө хахиуцах нь зөв. НДШ төлбөл төр шургалсан хулгайчдын хоол болно шүү

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.114.120

НДШ 30 гаруй жил төлөөд тэтгэвэрийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоогдлоо. Төлсны ашиг алга. Огт ажил хийгээгүй, НДШ төлөөгүй зарим хүмүүс адилхан тэтгэвэр тогтоолгож байна.

Avatar

Нэргүй 2024-03-07 202.21.107.55

Зөвхөн төлснөөр биш хир зэрэг их мөнгө төлснөөр болдог юмаа.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.190.103

ханш унагалтаа их мөнгө гэж боддог туучий бас байхымаа. булгантуяа бх

Avatar

Нэргүй 2024-03-07 202.55.188.42

ajillasan jil hurehgui bol emegtei humuus 55 suuj bolomjgui bsn bn
ene huulia ergej harj ogmoor bn
ajliin chadvargui bsn humuust hund tusaj bn

Avatar

Иргэн 2024-03-07 103.212.117.222

Аргагүй шүү дээ. урдахыг нь хулгайлаад идчихсэн үр хүүхдээ уламжлуулаад хулгайчаар тавиад байхад хэн ирээдүйд итгэх вэ.

Avatar

Нэргүй 2024-03-07 103.212.117.211

ажил олгогч, ажиллаж байгаа аль аль талдаа НДШ-ийн дарамтанд орж бн. хувиараа төлөгчидөд ч маш их дарамт үзүүлж байгаа шүү. төлчихмөөр бдаг, цаг хугацаа заана, ндш хэлтэс, төрийн албан хаагчид нь хойрго хайнга хандлагатай.
ндш-ийн татвараа багасгаачээ. ндш-ийн захиран зарцуулалтаа ил болгоочээ. нас баралт өндөр байгаа шүү.

Avatar

Zzochin 2024-03-07 202.126.88.69

НДШ арай л өндөр бна. ажилгуй иргэд хоногийн хоолныхоо гурил будаагаа яая гэж хайж юун НДШ төлөх вэ. энэ төр засаг ард иргэдээ их шулах юмаа

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.183.206

ажил хийдэг татвар төлөгчдөд даатгал үйлчлэх маш дургүй цаг хугацаа их ордог Хамгийн энгийн жишээ өвдлөө гэхэд эмнэлэгт үзүүлж эмчилгээ авахын тулд 10 дээш хоног болно Хүнд өвчин биш л бол 7хоноход дархлаагаараа зүгээр болчихно л доо

Avatar

Зочин 2024-03-07 202.126.90.22

цалин нь хангалтгүй тогтвортой ажлын байр байхгүй залуучууд нь ажил голно нийгмийн даатгалын хуримтлал байхгүй яаж мөнгө төлөх үү улс төрчид судлаачид нь худлаа ярьдаг тархины асуудалтай хариуцлагагүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 122.201.31.88

Н,Д төлөхгүй бол хувь өөрөө л хохирно харин татвар төлөх ашиг байгаа юм уу

Avatar

Нэргүй 2024-03-07 202.9.46.110

НД авч чадсан бол өгч чаддаг бх хэрэгтэй. Өчнөөн олон жил төлчихөөд түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй хүмүүс дэндүү олон болохоор НД төлөх сонирхолтой хүмүүс багасаж бн.НД төлсөнөөс банканд хадгалуулсан нь илүү өгөөжтэй.

Avatar

Нэргүй 2024-03-07 202.126.91.97

Төр харалган шийдвэр гаргаж,хэсэг хүмүүст 10 жил өгсөн.Тэгэхээр шимтгэл төлөхгүй байх сонирхол нэмэгдсэн

Avatar

Батмөнх 2024-03-07 59.153.86.19

асар олон жил төлөөд дүүрэг дээрээ очоод хагалгаанд оръё гэхэд сая төгрөг. хувийн эмнэлэг 280к-р хагалаад өгье гэх жишээний. энэ үнэн. Цагаан мах эргэлээ улсын эмнэлэгт үзүүллээ сая төгрөг ёстой гомдож үхмээр

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

Хулан 2024-03-07 202.55.188.92

Тэр зөв

Avatar

chek 2024-03-07 66.181.185.246

үхэн үхтлээ шимтгэл төлөөд төрд дээрэмдүүлээд байснаас татвар шимтгэл төлөхгүй байх нь зөв

Avatar

Нэргүй 2024-03-07 202.131.225.197

мэдээж

Avatar

Нэргүй 2024-03-07 43.242.242.59

НДШ-г төлөхгүй байхыг сөрөг хүчний нам л бусдад уриалж байгаа. Тэд Засгийн газраас явуулж байгаа бүхий л бодлогыг эсэргүүцэж хэрэгжүүлэхгүй байхыг уриалдаг, бас хатгадаг

Avatar

З 2024-03-07 202.126.90.108

энд улс төр хамаагүй иргэн хүн шударга байхыг л хүсэж байна.

Avatar

Ах 2024-03-07 59.153.86.19

улс төр ямаррррр ч хамаагүй малаа

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.190.103

шууд хадгаламжид нэр дээрээ хадгалах. тэгсэн одоо 2%-ийг л мөнгөн хэлбэрээр банкинд байршуулна бусдыг нь үрчихнэ гэсэн юм ярина лээ.

Avatar

Jamsran Altankhuyag 2024-03-07 66.181.188.44

2016 онд гарч ирсэн МАН удах дараа нийгмийн даатгалын шимтгэлийг дахин дахин нэмсэний хор уршиг шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-07 103.57.94.46

Эрдэнээ,Ундармаа нтр идчихээд байхаар чинь " төлөхгүй " байх нь зөв ш дээ !

Avatar

Нэргүй 2024-03-07 192.82.64.248

насаараа НДШ төлчхөөд, эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэхэд ямар ч нэмэр болохгүй байна, дандаа өөрийнхөө зардлаар, эсвэл хандив, тусламж гуйж байж эмчилгээ хийлгэж байна, ийм учраас хүмүүс төлөх ямар ч сонирхолгүй болсон шүү дээ,

Avatar

зочин 2024-03-07 66.181.161.16

Улсад 30,40 жил ажиллаж төлөх ёсьой бүх татвараа төлөөд тэтгэвэр тогтоолгоод эмчлүүлж ч чадахгүй хүүхдүүд ах дүү найз нөхдөөсөө эичилгээний зардал аваад гадаадад.
эмчилгээ хийлгээд бурхан болсон хүмүүст тэр Нийгмийндаатгал Орлогын албан татвар болон Эрүүл мэндийн даатгалд төлсөн татвар ямар ч хэрэг болсонгүй. Монголд эичилж чадахгүы гээд гадаадад эмчлүүл гэдэг гэвч эргнж ирээд
Тэр даатгалаас авах эмчилгээ ний хувийг нь бөөн хүнд суртал диваажинд очоод аваарай гэж хэлэхээс буцахгүй

Avatar

Гажиг 2024-03-07 66.181.185.39

маш зөв. ерөөсөө татвар төлөх ё шаардлага байхгүй. тйм татваоын сохор бодлоготой майнайд элдэв татвар төлөх хэрэггүй. ойлгомжтой биздээ.

Avatar

Нэргүй 2024-03-07 202.9.40.97

МалдынЭМД-ийг улсаас нэрээр татвар төлөгчийн мөнгөөр төлөх болсноос олны урам хугарч байна ш дэ

Avatar

Монгол 2024-03-07 202.21.110.106

НД – төлөх хувь хүнд огт хэрэггүй.ЛИСТ , зээл авахад л хэрэгтэй .Бусад үед орлогоосоо хулгайч нарт дээрэмдүүлж байгаа хэлбэр шүү.албан хүчээр авчихдаг .Төлөхгүй баймаар байна.Хувьдаа данс нээгээд тийшээ шилжүүлж байсан бол ЮУН зээл Лист байх байсан.
Тэмцдэггүй ард түмэн шулуулсаар байгаад дуусах байхдаа

Avatar

Иргэн 2024-03-07 202.126.90.1

татвар.н д төллөө гээд эргээд аанэгж хүндээ ямарч хөнгөлөлт дэмжилт алга бна.жил ирэх тутам нд нэмэгдэх юм.дээр нь ндбайцаагч нар ямар олон бдаг юм.дүүрэг болгонд нд улсын нд гээд асар олон хүнийг цалинжуулж бна.бидний мөнгө татвар нд гэдэг чинь ямарч эргээд дэмжлэг байхгүй юм чинь хүн зовж олсон мөнгөө өгмөөргүй санагддаг.20жил татвар нд төллөө өчнөөн мөнгө өгч бна.эргээд аанэгжээ хувь хүнээ дэмжихгүй бол өгөх хүн байхгүй болж мэднэ.өндөр настан жилд нд 1600000 төлөхөд эргээд 20000 нэмэгдэж

Avatar

нд хэт өндөр байна боль 2024-03-07 66.181.181.92

тийм шүү . Одоо даатгал төлөлт бас дэвтэрт бичилт хийхгүй бүгд онлайн болсон гээд хэдэн ажилтангууд нь зүгээр л сууж байдаг ш дээ. Хэтэрхий олон ажилтантай. Байнга үнээ нэмдэг мөртлөө алданги гэж сар ч болоогүй байхад авдагаа боль шулаачид аа!!

Avatar

555 2024-03-07 66.181.184.249

Болдог бол бүх төрлийн татварт өгөх мөнгөө энэ хэдэн ажил хийж байгаа залуустаа нэмэрлэчихмээр л байна. ОАТ-10%, НӨАТ-10%, НДШ/ЭМД гээд бүх л татваруудыг төлөхгүй бхад 1,000,000 төгрөний цалин биш 1,500,000 авах боломжтой давхардсан татваруудыг тооцвол бүр ч илүү байх боломжтой…

Avatar

Зочин 2024-03-07 103.212.119.169

Татвар, шимтгэлийн суурийг буюу хамрах хүрээг нь тэлэх арга нь нилээд ухаан, арга, зохион байгуулалт шаардана. Шудөрга. Харин төлдөг хэсэг дээр нь хэмжээг нэмэгдүүлэх нь маш хялбархан арга.Гэхдээ шударга биш.
Нөгөө талаар аливаа санг удирдах хариуцлагыг сайжруулж, ил тод байдлыг эрхэмлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.183.93

Төлөөд төлөөд буруу зүйлд зарцуулаад байгаа юм чинь Төлж яах юм

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.114.254

НДШ бүгдээрээ төлөхгүй байцгаая олуулаа болохгүй ганц нэгээрээ тэмцэхээр данс хаах эмнэлэгт үзүүлэх зэргээр дарамталж байна бүгдээрээ болчихвол наад эрх баригч МАНгасууд чинь яаж ч чадахгүй

Avatar

Нэргүй 2024-03-07 202.126.90.38

НДШ төлбөрийг хулгайч улс төрчид хэдэн зуун тэрбумаар нь өөрсдийн банкинд авч юүртэл нь идэж уугаад дуусгадаг шүүдээ Энхтүвшээн?

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.190.223

s*** ci

Avatar

Ничоз 2024-03-07 202.126.90.5

БҮГДЭЭРЭЭ НДШ, ХАОАТ ТӨЛӨХГҮЙ БАЙЦГААЯ!…

Avatar

Зочин 2024-03-07 66.181.186.253

Өчнөөн жил насаараа төлж төлчихөөд төр нэртэй бүлэглэлүүдийн хулгайч нарт дээрэмдүүлэхээ ч болих уу даа. Тэгснээс тэрийгээ өөрөө хадгалаад явж байсан нь хамаагүй өгөөжтэй.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.160.68

64 хүртэл төлөөд 65 тай чад хийнэ

Avatar

Нэргүй 2024-03-07 202.21.126.30

Малчдын НДШ-н 50%-г төр хариуцах тэнэг хуулиас болж хувийн хэвшлийнхэн ялангуяа НДШ төлөх дургүй болсон нь үнэн. Биднээс болохоор шууд суутгаад авчихдаг, тэгснээ малчдынхыг болохоор 50%-г нь төр хариуцна гэдэг хамгийн тэнэг мал шийдвэр. УИХ-н популист шийдвэр хууль болж гарсан. Маш буруу

Avatar

Нэргүй 2024-03-07 122.201.23.83

НДШ гажуудалийг эхлээд арилгачих. авахдаа бараг дээрэмдэж авчхаад өгөх болохоороо луу унжина.

Avatar

Нэргүй 2024-03-07 103.126.107.197

Tulsun niigmiin daatgaln MAN iin huuhduudiin gadaadad surah surguulinhn tulburtn, unah mashindn, ideh hoolondn zartsuulagdaad baihad hen tuluhiig husehvde pisda

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.161.74

Нийгмийн тодорхой хэсэг нь хуулиа дагаад мөрдөөд байдаг. Нөгөө талаасаа төр нь өөр нэг хэсгийнхэнд үнэгүй боломж олгож НДШ-ийн талыг нь төлж өгөөд байдаг. Гэтэл нийгмийн гурав дахь хэсэг энэ санг тонож дээрэмдээд буйг бас л мөнөөх төр өөгшүүлээд байдаг. Ийм байхад Ндш төлөх шаардлага байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж