Эрэлттэй мэргэжлээр сурах төрийн албан хаагчид ЗГ тэтгэлэг олгоно

Эрэлттэй мэргэжлээр сурах төрийн албан хаагчид ЗГ тэтгэлэг олгоно

Эрэлттэй мэргэжлээр сурах төрийн албан хаагчид ЗГ тэтгэлэг олгоно

Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр давуу эрхээ ашиглан улстөрчид нөлөө бүхий хүмүүс өөрийн хүүхдүүд, хамаарал бүхий этгээд болон өөрсдөө суралцсан асуудал өнгөрсөн онд дуулиан тарьж, хуулийн байгууллагад шалгагдаж буй. Хэн мэдээлэлд ойр эсвэл улстөрчдийн хүүхдүүд л боловсролын зээлээр гадаададын их, дээд сургуульд суралцдаг гэсэн ойлголт энэ дуулианаас хойш алга болж, олон шинэчлэл хийж буй. Тэгвэл энэ удаад Засгийн газраас дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэх баталсан байна.

Дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” зэрэг журмуудыг шинэчилжээ.

Журамд,

  • Монгол Улсын сум, хороо бүрээс элсэлтийн ерөнхий шалгалтаар шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дотоодын сургуульд тэргүүлэх мэргэжлийн дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид тэтгэлэг олгоно.
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан мэргэжлээр үндсэн хөтөлбөрт суралцагч, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч, тэргүүлэх мэргэжлийн магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсч, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургуулийн үндсэн хөтөлбөрт дэвшин суралцагчид Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг олгоно.
  • Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчид, Нийгмийн салбарын хүний нөөцийн хомсдолтой зарим эрэлттэй мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцана.
  • Мөн Монгол Улсын Засгийн газраас багш мэргэжлээр суралцагч болон багшийн магистрын хөтөлбөрт суралцахад нь дэмжлэг үзүүлэнэ. Ингэснээр багш мэргэжлийг сонгон  тэтгэлэг авч суралцсан төгсөгч төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт гурваас доошгүй эсхүл нийслэлд таваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах нөхцөл шаардлага туссан нь хариуцлага төсвийн үр дүнг нэмэгдүүлэх, багшийн хэрэгцээг тогтвортой хангах онцлогтой гэж үзжээ.

15 ЖИЛ БАГШИЛСАН БОЛ 1 ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ХАРИУЦАНА

Мөн Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар зохицуулалттай болсон. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан байдаг. Их, дээд сургуулийн суралцагчдад сургалтын тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ түвшинд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зохицуулалтыг журмуудад тусгажээ. Ингэснээр суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах,  цахимжуулах, шударга, ил тод, нээлттэй болох, олгосон зээл, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг жил бүр үнэлж, дүгнэх, эргэн төлөлт хийх, дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж.

М.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-07 66.181.187.206

Эрэлттэй гээд байгаа мэргэжил нь хийиэл оюун ухаан уу , харьцааны ёс суртхуунгүй хүүхдүүд зодсон орк багш нар уу

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

)))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Асуулт 2024-03-07 140.181.95.175

"15 ЖИЛ БАГШИЛСАН БОЛ 1 ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ХАРИУЦАНА" гэхээр хүмүүсийг албан тушаал, ажил мэргэжлээр нь ялгаварсанд тооцогдохгүй юу? Зүгээр л асуулаа

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.188.181

нийгмийн асуудлыг нь шийдэхгүй бол багш ажилдаа тогтохгүй байгаа шүү дээ.

Avatar

S 2024-03-07 84.140.155.190

Энэ сангаас нэг ч төгрөг битий аваарай. Дараа нь шоронд орно шүү

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.179.10

Hahaha

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.179.10

Uugni avmaar l bn

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.179.10

Surguulid surchmaar bhiin unegui

Avatar

ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ ... 10 ЖИЛИЙН ДАРАА ЯАХ БОЛ .. 2024-03-07 202.179.24.40

ТА НАРЫН ЗОХИОГООД БАЙГАА ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ ГЭЭЧ ЮМ ХИЧНЭЭН ЖИЛ ХҮЧИНТЭЙ БАЙХЫН. ИРЭЭДҮЙН АМЬДРАЛАА ТА НАРЫН ГАРГАСАН ЭРЭЛТТЭЙ ГЭХ ХАЧИН СОНИН МЭРГЭЖИЛ РҮҮ ХАШИГДАН ОРОХ НЭЭ ДЭ… ЭНЭ ЧИНЬ ЯДАЖ ЁС ЗҮЙГҮЙ . МУУХАЙ ШД. … ХҮҮХҮҮДИЙГ ЯАХНЭВ ДЭ… САЛБАРАА ӨӨД НЬ ТАТАХЫН ОРОНД ХҮҮХДҮҮИЙГ ХУУРЧ ОРУУЛАХ ГЭЭД БАЙХЫН…

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.179.10

Tehhhh uursduu ch tooj hiihku ajlaa hun boolchilj hiilguuleh gej bgaan h**** har tolgoi deer gej harjil baiyya kk

Avatar

ХНН 2024-03-07 202.179.24.40

ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖИЛ ГЭЖ …. ТА БҮХЭН НЭГ Л … НАА ЖУРАМ ДҮРЭМ ЧИНЬ БОЛОХГҮЙ Л БАЙНА ДАА. ЯАМААР Ч ЮМ … ХҮҮХДҮҮД ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫН ЗАМАА СОНГОХДОО ТА НАРЫН ГАРГАСАН…. ЭРЭЛТТЭЙ ГЭХ МЭРГЭЖИЛ РҮҮ ШАХАГДАН ОРОХ УЧИРТАЙ ЮМ БОЛОХ НЭЭ ДЭ.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.168.82

Эрэлттэй мэргэжил нь ямар мэргэжлүүд байх вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж