Ньюс агентлаг өнөөдөр /2024.03.07/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
08.30 цагт:
- Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн "EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent" үйл ажиллагаа, уулзалт МҮХАҮТ-д болно.
11.00 цагт:
- Гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг ХЭҮК-т танилцуулна.
- ОБЕГ-т Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээллээ хийнэ.
- “Зан үйлийн өргөө” ТББ-аас малчдад туслах “Авралын аян” зарлаж буй талаар МОНЦАМЭ агентлагт мэдээлнэ. Энд “Монгол уншлагат Түгээмэл ивээл төв”, “Монголын Онцгой гамшгийн эрсдэл үнэлэгчдийн холбоо” зэрэг ТТБ-ууд нэгдэж байгальтай зөв харилцах аргачлалыг танилцуулж зөвлөх юм. Утас: 8803-6006.
11.30 цагт:
- Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн “Зангиа.мн” сайтаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх болон хөгжих боломж”-ийн талаар “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.
11.40 цагт:
- Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гаригт зохион байгуулдаг 4/11 хэвлэлийн хурал Сүхбаатар дүүрэг, Улсын Драммын Эрдмийн театрын зүүн талд, Соёмбо тауэрийн 10 давхарт 102 тоот болно.
12.00 цагт:
- Сүлжээний бизнес гэдгээр эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй талаар иргэн Б.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ