Сэрэмжлүүлэг: Хүүхэд хохирсон, оролцсон зөрчил, гэмт хэргүүд их гарч байна

Сэрэмжлүүлэг: Хүүхэд хохирсон, оролцсон зөрчил, гэмт хэргүүд их гарч байна

Сэрэмжлүүлэг: Хүүхэд хохирсон, оролцсон зөрчил, гэмт хэргүүд их гарч байна

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд сэрэмжлүүлэг мэдээлэл тогтмол гаргаж буй. Тухайл, сүүлийн өдрүүдэд хүүхэд алга болсон, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон, оролцсон зөрчил, хэргүүд их гарч байна.

Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ ярилцах, хаана яваа, хэнтэй найзалж, нөхөрлөж байгаад нь анхаарал хандуулж, хяналт тавихыг зөвлөлөө.

Ойрын өдрүүдэд гарсан зарим хэргийг сануулбал, өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ. Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-нд Тоёота Приус автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байдалтай байсныг олж тогтоожээ.

Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан эцэг эх, асран хамгаалагч нарын асрамжид хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-нд сургуулиа тараад явж байсан бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх хэргийг 41 настай, эрэгтэй үйлдсэн болохыг олж тогтоон, хохирогчийн гар утсыг олж хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэв.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг сургуульд биечлэн хүргэж өгч авч байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш нар хүүхдүүдэд заавар, зөвлөмж өгөх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж