ХҮМҮҮС
“Мета”-гийн ЭЗЭГТЭЙ

Хятадын цагаач гэр бүлээс дэлхийн хамгийн том платформын хатан хаан гэгдэх Присцилла Чаны амьдралын талаар уншигч та бүхэн юу мэдэх вэ. Орчин цагийн эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес магнат Присцилла болон Марк Зукербергийн хайр дурлал хийгээд амжилтанд хүрсэн түүхийг NEWS агентлаг энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.


Присцилла Чаны эцэг эх Вьетнамаас завиар АНУ-д дүрвэж ирсэн цагаачид байсан. Эцэг Дэннис Чан болон эх Ивонн Чан нар Присцилла, Элейн, Мишель гэсэн гурван охинтой бөгөөд Присциллаг их сургуулиа төгсөх үед хамгийн их баярлаж байжээ. Учир нь ямар ч дээд боловсрол  эзэмшээгүй эцэг эх нь охидуудынхаа боловсролд хөрөнгө оруулах гэж Бостоны жижиг цайны газарт олон цаг зогсоо зайгүй ажилладаг байсан.

Присцилла 1985 оны хоёрдугаар сарын 24-нд Массачусетс мужын Бриатри хотод төрж, их сургуульд орох хүртлээ Квинци хотод амьдарсан. Хэлд орох цагаасаа кантон, англи хэлээр чөлөөтэй ярьж өвөө эмээдээ орчуулагч хийхээс гадна ахлах сургуулийнхаа хүндэт сурагч байсан гэдэг.


Присцилла ахлах сургуулийн багшийнхаа заавраар Харвардын их сургуульд бүртгүүлээгүй байсан бол одоогийн сайхан амьдрал нь өөр хүнийх байх байсан гэж дурсдаг. Присцилла 2003 онд Харвардын нэгдүгээр курсын оюутан байхдаа  Зукербергийн еврэй ахан дүүсийн үдэшлэг дээр бие засах өрөөнд дугаарлаж байхдаа танилцсан байна.

Хүчирхэг хос тухайн үеэс хойш нэг ч алхам холдоогүй ба хамтдаа хэдэн тэрбум долларын зах зээлийг бий болгосон юм.

СУР, СУР БАС ДАХИН СУР

Харвардын их сургуулиа 2007 онд төгсөөд хувийн хэвшлийн Харкерийн сургуульд нэг жилийн хугацаатай шинжлэх ухааны хичээл заадаг байжээ. Дараа нь 2008 онд Сан Францискогийн Калифорнийн их сургуульд хүүхдийн эмчээр дагнан анагаахын чиглэлээр таван жил  суралцаж  төгссөн. Харвардад байх хугацаандаа Франклины сургуулийн дараах хөтөлбөрт хамрагдаж байсан ба 2005 онд анхны Фейсбүүк хэрэглэгчдийн нэг болж байсан. Тэрбээр Сан Франциско хотын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн их эмчээр ажиллаж байх хугацаанд ихэнх өвчтөн болон тэдний гэр бүл испани хэлээр ярьдаг тул ойлголцход хэцүү байсан. Тиймээс бусдыг илүү ойлгохын тулд хэлийг нь сурах шаардлагатай байсан талаараа хэвлэлд ярилцлага өгч байжээ.

МАРК БОЛОН ПРИСЦИЛЛА

Хамтдаа 2003 оноос хойш бүх зүйлийг даван туулсан хосууд 2010 онд нэг гэрт орж, 2012 оны тавдугаар сарын 19-нд гэрлэлтээ батлуулсан.
Фейсбүүк компани Нью-Йоркийн хөрөнгийн биржид 104 тэрбум ам.долларын үнэлгээтэй хувьцаа гаргасны маргааш нь арын хашаандаа даруухан хурим хийжээ. Хамгийн хачирхалтай нь Марк, Присцилла нар бүх зочиддоо Присциллагийн төгсөлтийн баяр гэж хуурч, хуримаа хийсэн. Хосууд 2015 оны долдугаар сард том охин Максимагаа өлгийдөн авсан ба тухайн өдөр Марк, Чан нар компанийнхаа 99 хувийг хандивт зориулахаа мэдэгдсэн.
Үүнээс удалгүй хоёр жилийн дараа дунд охин Аугуст Чан Зукерберг төрсөн бөгөөд гуравдах охин нь Аурелиа нь 2023 оны гуравдугаар сард төрсөн.
Присцилла Чан том охиноо төрүүлэхээс өмнө гурван удаа жирэмсэн болж байсан ч аз дутсан юм. Одоогоор жаргалтай гэр бүл Калифорниа мужийн Пало Алтод амьдардаг агаалд Присцилла жирэмсний хяналтыг хангах ашгийн бус  байгууллага болон бага сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Марк  "Бийст” гэх Унгар хоньч нохойндоо амь тул Присцилла хэвлэлд “ Фейсбүүкийн дараа бичигдэх Маркын хамгийн чухал зүйл бол нохой нь. Өдөрт дор хаяж 30минут надаас Бийстийн талаар асуудаг” гэж хошигножээ.

Присцилла өнөө цагийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй яах аргагүй мөн. Түүний хичээл зүтгэл, эцэг эхийнх нь мятрашгүй зантай шууд холбоотой.

Түүний хөрөнгө өдгөө 30 тэрбум ам.доллар бөгөөд нөхөртэйгөө хамтарсан сайн үйлсийн сангаас авхуулаад олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй  байдаг. Түүний буяны үйлсэд хандах хандлага нь нөхөрт нь маш хүчтэй нөлөөлсөн.

Присцилла, Марк хоёр асар үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй. Үүнд 2019 онд Тахо нуур дахь зэргэлдээх хоёр үл хөдлөх хөрөнгөд бараг 60 сая ам.доллар зарцуулжээ. Пало Алто дахь үл хөдлөх хөрөнгөө худалдаж авсныхаа дараа хөршийнхөө байшинг худалдаж авахын тулд 30 гаруй сая ам.доллар зарцуулсан нь хувийн нууцад илүү их саад тотгор учруулахаас болгоомжилсон үйлдэл байв. Нийтдээ хосууд Пало Алто, Сан Франциско, Хавай болон Калифорниа даяар дөрвөн өөр байршилд 10 үл хөдлөх эзэмшдэг.

Эх сурвалж: WIKIPEDIA, PEOPLE MAGAZINE,CELEBRITY NETWORK.com, BUSINESS INSIDEr

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2024-03-07 92.88.170.198

Tsarainii saixnaar tsai sulexgui gedgiig jinxene utgaar ni amidral deer xeregjuulj baigaa uxaan bolovsrol medlegeeree uzesgelen goo mundag busgui baina daa

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.180.222

царай хэнд хамаатай юм бэ зузаан хар арьстай охидууд минь

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.160.32

Оргүй хоосноос олон тэрбумын үнэлгээтэй компанийг бий болгоно гэдэг сонин шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.187.230

Mark g*** i********* ym bhdaa avgai ni mair er tsaraitai ym bnashd😂

Avatar

ГАВЬЯАТ ФЭЙСБҮҮКЧИН 2024-03-07 66.181.161.93

ер нь бол хажууд байгаа хүн хамгийн их нөлөөтэй байдаг энэ хүүхэнтэй суугаагүй бол Facebook-ээ нөгөө хэдээсээ булааж чадахгүй байсан байх.

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.182.49

УЙЛАХ Ч БАГАДАХ ЦАРАЙТАЙ МӨРТЛӨӨ АЗТАЙ Л ЮМ

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.190.232

chamd goo uzesgelen hunii saihaniig olj harah setgel melmii bhguim bn

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.112.26

Өндөр боловсролтой, энгийн даруу, сайн ч саыхан ч бүсгүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.115.186

Үнэхээр тасархай азтай х***а авгай юм… Гэхдээ жирийн авгай биш бна, харвардын сургуулийн 00-д 2003 онд очерлоод марктай танилцах эмэгтэй ази бол тусгай аз юмдаа… Эцэг эх нь их буян хийжээ…

Avatar

1Ezni + nyyr; gadni sofiyj oycb xamaj 2024-03-07 216.38.195.74

E.tyreesnui + foto

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-07 43.228.129.25

Хүүхдээ тэврэлдээ, эхнэртэй тэврүүлээд гарт нь бариулчихаад..

Avatar

зочин 2024-03-07 59.153.114.35

Үнэхээр царай муутай юм аа. Монгол хүүхэнтэй суучихгүй.

Avatar

Амээ 2024-03-07 202.21.107.4

Шуналтай тэнэг, залхуб. Хүүхдээр гул барьж нөхрөө гинжилж харөнрийг нь булаадаг. Ээж эгч нартайгаа нийлж дарамталдаг монгол хүүхнүүдтэй суудаг хүн нь энэ ухаантнай залуу лав биш шүү.

Avatar

Нэргүй 2024-03-07 202.131.245.243

Цүкерберг авгайтайгаа хэрэлдээд уурандаа хамаг юмаа нам зогсоочихсон юм байна билээ шүү дээ. 😂😂😂

Avatar

Бадарч тахар 2024-03-07 66.181.183.25

Царай муутай хятад хүүхэн цагаан нөхрийгээ тэрбум тэрбум доллартай нь хамт атгаж байгаа анхны тохиолдол бөйх шүү ! одоогийн хятад хүүхнүүдэд их урам зориг өгч байгаа тохиолдол юм ! 21 р зуун хятадын зуун гэдэг нь аргагүй үнэн үг шүү !

Avatar

Нэргүй 2024-03-07 59.153.86.155

Tsarai muutai ch geh shig, Asian American chuud iim l bdag shd, iim baihaaraa engiin harin cool bdag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж