Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорноговийн зүүн, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Онон, Халх голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж