Зөвхөн эрчүүдэд өгөх шипи 1

Зөвхөн эрчүүдэд өгөх шипи 1

Зөвхөн эрчүүдэд өгөх шипи 1

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 бол эмэгтэйчүүдэд талархлаа илэрхийлж хайрыг мэдрүүлж, амьдралын нэгэн онцгой өдрийг бүтээхэд хамгийн тохирсон өдөр билээ. Тиймээс бид энэ өдрөөр ээж, эмээ, эгч, найз бүсгүйгээ баярлуулахад тань тухлах “Онцгой шипи”-г хүргэе.  

Баярын өдрийн хамгийн гол зүйлсийн нэг бол “Баярын ширээний амтат зоог” байдаг. Тэгвэл хийхэд амархан бөгөөд амттай болдог хоол болон саладны жорыг хүргэж байна 😉 

Бүрж шарсан загас 

Орц: 

  • Өндөг- хоёр ширхэг 
  • Талхны үйрмэг - хоёр аяга 
  • Ширхэгтэй гурил – аяганы дөрөвний нэг 
  • Ургамлын тос 
  • Хальбин загас эсвэл сагамхай загас- 450 гр 
  • Давс, перец- амталгаагаар 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хийх арга:
   Өндгөө хагалж, аяганд хийгээд сайтар хутгана. Харин талхны үйрмэг болон гурилаа тус тусад нь аяганд хийж авна. Загасаа давс, перецээр амтлаад урт нарийн хэрчих юм шүү. Эхлээд гурилтай аяганд, дараа нь өндөг, харин хамгийн сүүлд талхны үйрмэгтээ загасаа өнхрүүлээд үүнийгээ тосгүй шарагчанд хийгээд болговол танд илүү хялбар бас аюулгүй амттай хоол тань бэлэн болох болно.  

Тахианы махтай цезарь салад 

Орц: 

Тахианы ясгүй мах – 350 гр 

Үрлэн улаан лооль – 200 гр 

Оливын тос – 3 х.х 

Пармезан – 100 гр 

Талх –  ½ 

Сармис – 2 хумс 

Айсберг салатны навч – нэг багц 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хийх арга: 

  1. Захгүй талхыг жижиг дөрвөлжин хэрчинэ.
  2. Сармисаа жижиг хэрчиж, оливын тостой 20 секундын турш богино долгионы шарах шүүгээнд халаана.
  3. Талхаа сармистайгаа хольж, 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хатаана.
  4. Салатны навчаа угааж, гараараа таслана. Хэрвээ хутгаар зүсвэл гашуун амттай болно.
  5. Үрлэн улаан лоолийг 4 хэсэгт хувааж, харин пармезаныг өөрт эвтэйхнээр хэрчинэ.
  6. Тахианы махаа жижиг хэрчиж, давс перецтэй холиод шарна.
  7. Ингээд тавган дээр салат навч, тахиа, бяслагаа хольж тавина.
  8. Хатаасан талхаа цацаж, оливын тос хийгээд дээрээс нь улаан лооль нэмэх хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-06 66.181.183.183

Авгайдаа нэг шил архи хоёр аяга бантан нэг хавтгай шоколад өгөхөд болно. Илүү юм хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.176.175

erchuudiig daapaaalaad bgaarai sdanuudaa 2 salaa umhiiii maghnuud temdegldeg udur bishdeee hu

Avatar

Нэргүй 2024-03-06 103.9.90.100

сүртэй гарчигтай, хогийн мэдээлэл вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж