ЦЕГ: Хүүхэд алга болсон дуудлага ихээр бүртгэгдэж байна

ЦЕГ: Хүүхэд алга болсон дуудлага ихээр бүртгэгдэж байна

ЦЕГ: Хүүхэд алга болсон дуудлага ихээр бүртгэгдэж байна

Сүүлийн өдрүүдэд хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэж, эрэн хайж байгаа талаар шуурхай мэдээлж буй. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гэрээсээ дайжиж явсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй хүүхэд, мөн 12 насны эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг хүүхдийн асуудал хариуцсан болон холбогдох алба хаагчид шуурхай зохион байгуулж, дээрх хүүхдүүдийг олж тогтоон, Хүүхэд хамгааллын 108 төвийн Түр хамгаалах байранд хоёр хүүхдийг, ар гэрийнхэнд хоёр хүүхдийг хүлээлгэн өгч, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх, анхаарлаа сулруулалгүй болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 103.212.162.195

Одоо охидууд 10 настайгаа жирэмсэлж төрдөг, 12 настай охид групп чат, телеграмаар биеэ үнэлдэг болсон. Гадны хүнд гарууд энийг нь ашиглаад манай б**********ч өсвөрийн охидыг хулгайлж хил давуулан бэлгийн мөлжлөг, хүний наймаа, эрхтний наймаанд явуулдаг болж. Ганцхан сингапур эр 1000 гаруй монгол охиныг ингэж төхөөрчихсөн байна. Гэтэл бүх хэрэг гадаадад үйлдэгдсэн гээд манай тэнэгүүд хахууль аваад тавиад явуулчихсан байгаа юм даа

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.161.108

хойт эцгийн гаж нөлөө л биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж