Прокурорын байгууллагаас сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд эсэргүүцэл бичиж, шийдвэрлэсэн байдлыг тоймлон хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарын хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 17-нд хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарыг бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан гэдэг мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байв.
Д.НЯМХҮҮГИЙН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэл бичсэн.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийн зарим заалтыг хүлээн авсан боловч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2022 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Түүнийг тухайн үед Авлигатай тэмцэх газраас түр саатуулж, цагдан хорьж байв. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж буй юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв.
Д.КЁКШҮЮЗАНБАТБАЯР НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛСОН
Д.Кёкшүюзанбатбаяр нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хурал зарлагдсан боловч хойшилжээ.
Авлигатай тэмцэх газраас 2019 онд УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна.
Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгасан байдаг.
Т.БАДАМЖУНАЙ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн боловч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Тодруулбал тус хэргийг /2024.02.01/ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болсон юм.
Прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичиж, 2024 оны гуравдугаар сарын 6-нд хүргүүлжээ.
Хэргийг тодруулбал, 2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэж үзжээ. Тухайлбал, 2018 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр хахууль өгөгч хуулийн этгээдийг шалгаруулах үйл явцад өөрт давуу байдал бий болгох, ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль зуучилж, хахуулийн мөнгийг өөртөө ашиглан мөнгө угаасан.
Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал асан нарт хууль бусаар нөлөөлж, нэр бүхий компанид техникийн нөхцөл батлуулах, дулаан дамжуулах төвийг аялал жуулчлалын цогцолбор газарт байгулсны хариуд өөрийн хамаарал бүхий нэр дээр амины орон сууц шилжүүлэн авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон юм байна. Сануулахад, сайд асан Т.Бадамжунай цагдан хоригдож байсан ч өмгөөлөгчийнх нь зүгээс хүсэлт гаргасныг шүүх өнгөрсөн долдугаар сарын 10-нд хуралдаж, хэлэлцээд суллаж, хилийн хориг тавьсан юм.
ШӨХТГ-ЫН ДАРГА АСАН О.МАГНАЙ НАРТ ДАВЖ ЗААЛДАНА
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.Магнай нарт холбогдох хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 12-нд хэргийг хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос үүнийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2024 оны хоёрдугаар сарын 6-нд хүргүүлжээ. Одоогоор шүүх хурлыг товлоогүй байгаа аж.
Өнгөрсөн 2020 онд О.Магнай Ливaн Улсын иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны дөрвөн тэрбум төгрөгийн үл xөдлөx xөрөнгө буюу Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг нь өмчлөх эрхийг Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзрын дөрвөн aжилтны туслaмжтaйгaaр 724 сaя төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн кoмпaнидaа шилжүүлж aвсaн туxaй мэдээлэл цaцaгдаж байсан.
Үүнтэй холбоотойгоор хохирогч А.Оюун-Эрдэнийн гомдлоор АТГ-аас Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзарт ажиллаж байсан Г.Идэрчулуун нарын дөрвөн хүнийг шүүж эхэлсэн байдаг.
Тэгвэл О.Магнай нарын албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Зочин 2024-03-06 202.9.40.93
Дээрхи Баатарбилэг Бадамжунай тэргүүтэй төрийг цөлмөсөн луйварчдад ялыг нь өгч сонгуульдаа бэлтгэ малнуудаа.
Иргэн 2024-03-06 202.9.40.93
Ковидыг ашигласан Сарангэрэл болоод бусад тамга тэмдэг барьж байсан луйварчдыг шалгаж ялла. Нямхүү эмчээр туг тахих гэж хичээж байгаа луйварчдаа ялла.
Нэргүй 2024-03-06 59.153.115.186
Ковидоор 2 их наяд төг зарцуулсан гэдэг. Тэр мөнгө хэрхсэн нь асар бүдэг. Эхлээд 1 хүнийг 14 саяаар эмчлээд дараа нь 140 мянга…. дараа нь 000 мөнгө…. ГАтан гэдэг авгай , тэр үеийн ЕС хоёр л их учиртай даа…. 2 их наяд…. Агуу их мөнгө….
Hog 2024-03-06 174.192.73.217
Poorchik Nyamkhuu tursun ni unen,uheh ni unen. Busad ni bugd hudal huurmag.zajlahgui zalgina.Prokuror ard ni baina shdee…Hergiig ni martagnuulj bgaad zamhruulna.harj l baigaarai
Зочин 2024-03-06 5.253.205.147
Нямхүүгийн ард бол Еөк байгаа байх, бусдых нь ард бол зүгээр л авилгалд идэгдсэн шүүгчид байгаа, барьсан ч алзахгүй.
Нэргүй 2024-03-06 213.87.160.222
Харуулах боломжгүй.
Чингис 2024-03-06 103.57.94.22
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш гэж улаан цагаандаа гарсан авилгач шүүгчийг огруулж шоронд хийх болоогүй юу? Их хэмжээний авилгал авсан баримт нь байхад хэргийг хааж байна.
Чингис 2024-03-06 103.57.94.22
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш гэж улаан цагаандаа гарсан адилгач шүүгчийг огруулж шоронд хийх болоогүй юу? Их хэмжээний авилгал авсан баримт нь байхад хэргийг хааж байна.
Иргэн 2024-03-06 202.55.188.121
Шүүх хэрэг шийддэггүй юм биш үү энэ байдлаас харахад. Энгийн ард иргэддээ ял өгөөд, дарга цэрэг нарт шагнал өгөөд байж байдаг юм байналдаа.
иргэн 2024-03-06 202.9.46.11
Монголын шүүхээр хэрэг шийдүүлэх гэж хүлээж байснаас иргэд өөрсдөө шийтгэлээ ногдуулах нь хурдан найдвартай юм биш үү