WADA Африкт байсан ганц лабораторийнхоо үйл ажиллагааг зогсоов

WADA Африкт байсан ганц лабораторийнхоо үйл ажиллагааг зогсоов

WADA Африкт байсан ганц лабораторийнхоо үйл ажиллагааг зогсоов

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зүгээс Өмнөд Африкийн нийслэл Блумфонтейнд байрлах тус тивийн цор ганц лабораторийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Тус лаборатори нь олон улсын стандартад үл нийцэх олон удаагийн зөрчил гаргасан учир итгэмжлэлийг нь түдгэлзүүлж, дээрх шийдвэрийг гаргасан аж.

Блумфонтейн дахь допингийн лабораторийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаатай түдгэлзүүлэхээр болжээ.

WADA-ийн мэдэгдэлд дурдсанаар “Түдгэлзүүлснээр лабораторид тамирчны биологийн паспортын гематологийн модультай холбоотой шинжилгээг эс тооцвол шээс, цусны дээжийн шинжилгээ зэрэг допингийн эсрэг аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэжээ. Ингэснээр тус лабораторид хүлээгдэж буй, баталгаажуулах шатанд яваа дээж, шинжилгээний хариу зэргийг WADA-ийн итгэмжлэгдсэн өөр лабораторид шилжүүлэхээр болжээ.

WADA-ийн Африк дахь бүсийн захирал Родни Свигалеер ирэх Африкийн наадмын үеэр допингийн эсрэг хүчтэй аян өрнүүлж, энэ талын асуудлыг үнэлж, хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг авч үзнэ гэдгээ илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж