“Huawei” борлуулалтаараа "Iphone"-г гүйцэв

“Huawei” борлуулалтаараа "Iphone"-г гүйцэв

“Huawei” борлуулалтаараа "Iphone"-г гүйцэв

"Counterpoint"  судалгааны фирмийн мэдээлснээр 2024 оны эхний зургаан долоо хоногт "Apple"-ийн “Iphone” гар утасны Хятад дахь борлуулалт өмнөх оныхоос 24 хувиар буурсан байна. Энэ нь АНУ-ын технологийн аварга компани том өрсөлдөгчтэй болсныг илтгэв. Харин ижил хугацаанд “Huawei” компанийн гар утас борлуулалт 64 хувиар өссөн ба зах зээлд эзлэх хувь нь 9,4 хувиас 16,5 хувь болсноор шилдэг таван брэндийн хоёрт жагсав. Хятадын ухаалаг гар утасны зах зээлд "Apple"-ийн эзлэх хувь өнгөрсөн онд 19 хувь байсан ч 15.7 хувь болтлоо буурч, хоёрдугаар байрнаас  дөрөвдүгээр байр хүртэл унасан байна.Эсэргээрээ “Huawei”-ийн борлуулалт сэргэснээр "Apple” компани "Oppo”,”Vivo”,”Xiaomi” зэрэг компаниудад шахагдах эрсдэлтэй боллоо.

"Apple"-ийн хамгийн том зах зээлийн нэг болох Хятад улсын ухаалаг утасны нийт борлуулалт 7 хувиар буурсан.  "Huawei"  АНУ-ын хориг арга хэмжээтэй олон жилийн турш тэмцсэн бөгөөд "Mate 60" цувралын 5G ухаалаг гар утсаа худалдаанд гаргаснаар  борлуулалт эрс өсчээ. Хятадын фирм 5G мобайл интернетэд шаардлагатай гол чип, технологиос тасарсан байсан ч дотооддоо чип үйлдвэрлэх болсон юм. Мөн "Huawei"-ээс гарсан ухаалаг гар утасны брэнд болох "Honor" 2020 онд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг таван брэндийн нэг байжээ.

"Apple” компани борлуулалтаараа "Huawei”-д хожигдсоноор Хятад дахь салбарууддаа хямдрал зарласан байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай улсад "Apple”-ын эрэлт буурснаар нийт орлогод нөлөөлж магадгүй. Өнгөрсөн сард  тус компани ашиг орлогын тайлангаа тавьсан бөгөөд хөрөнгө оруулагчид нийт дүнг тийм ч таатай хүлээж авсангүй.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 98.37.80.18

samsung best

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-06 202.131.238.26

Huawei ёстой амар, бас үзүүлэлт, чанар маш сайн утас шүү, 7-8 жил зөвхөн барьж байна

Avatar

Нэргүй 2024-03-06 166.194.136.26

Хятадын НАХЯ чиний хэнтэй юу ярьж байгааг,юу хийж байгааг,юу бичиж юу сонсож,юу сонирхож байгааг өдөр шөнөгүй хянах боломжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж