МАН-ынхан зудаас амьд гарсан малд шагнал өгөх нь дутаж!

Хуучирсан мэдээ: 2024.03.06-нд нийтлэгдсэн

МАН-ынхан зудаас амьд гарсан малд шагнал өгөх нь дутаж!

МАН-ынхан зудаас амьд гарсан малд шагнал өгөх нь дутаж!

Ховд аймгийн малчин цасан шуурганаар малдаа яваад, хөл гараа хөлдөөжээ. Тухайн малчинг гэртээ эсэн мэнд ирснийх нь төлөө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Улаан загалмайн медалиар шагнасан нь олны шүүмжлэл дагуулав. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шагнал өгөхдөө Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай хамт гэрт нь очсон байна.

Тэрбээр "Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Ю.Тамир хүмүүнлэгийн үйлсэд залуучуудыг манлайлж, үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж "Хүмүүнлэг залуу" алтан медалиар шагнасан" гэдгийг онцолж, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй үнэмлэхийг гардуулсан байх юм.

Харин шагнал авсан иргэн нь "Цасан шуурганд хөдөлгөөнгүй байвал осгох эрсдэлтэй учраас алхсаар байгаад үүр цайлгасан. Миний зүүн гарын хуруу, баруун хөлний өсгий хөлдсөн учраас эмчилгээ хийлгэж байна. Би есдүгээр ангиасаа л мал дээр гарсан" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж