Уиллиамсын ах дүүс Гана улсдаа сургууль барьж өгчээ

Хуучирсан мэдээ: 2024.03.06-нд нийтлэгдсэн

Уиллиамсын ах дүүс Гана улсдаа сургууль барьж өгчээ

Уиллиамсын ах дүүс Гана улсдаа сургууль барьж өгчээ

Испанийн Ла лигийн Атлетик Билбао клубын ах дүү хөлбөмбөгчид болох Инаки Уиллиамс болон Нико Уиллиамс нар уугуул нутаг болох Гана улсдаа сургууль барьж өгчээ. Тэдний эцэг эх Гана улсаас дүрвэж, Испанид суурьшиж, Баск үндэстний дунд хүүхдүүдээ төрүүлж, өсгөжээ.

Инаки Уиллиамс Ганын шигшээ багийн төлөө тоглодог бол түүний дүү Нико Испанийн шигшээ багт тоглодог билээ.

Тэдний барьсан шинэ сургуулийн нээлт саяхан болж, бичлэг нь цахим орчинд цацагджээ. Мөн хүүхдүүдэд Атлетик Билбаогийн өмсгөл ч бэлэглэсэн аж. Тус сургууль Гана улсын Аккра хотын захын Покуас дүүрэгт баригджээ. Бичлэг нь цацагдсаны дараа фэнүүд ч ах дүү хоёрт тун ам сайтай байна. Сэтгэгдлүүдийг дурдвал “Аавынхаа нутагт том хөрөнгө оруулалт хийжээ. Гайхалтай үлгэр дуурайлал. Хүүхдүүдэд ч баяр хүргэе”, “Нийгэмдээ буцааж өгнө гэдэг хамгийн гайхалтай зүйлсийн нэг. Тэдний бурхан ивээг”, “Ямар гайхалтай юм бэ. Нийгэмд хамгийн хэрэгтэй зүйлийг бүтээж чаджээ”, “Сайхан сургууль байна. Улстөрчид бүтэлгүйтэж байхад ард иргэд нь амжилтад хүрэх юм” гэжээ.

Инаки болон Никогийн аав, ээж хоёр Сахарын элсэн цөлийг нүцгэн хөлөөрөө туулж, Морокко, Испанийн хил дээр ирж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж