"Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн малчдад яаралтай тусламж үзүүлж байна"

"Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн малчдад яаралтай тусламж үзүүлж байна"

"Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн малчдад яаралтай тусламж үзүүлж байна"

Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийн талаар болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.03.06/ дараах мэдээллийг өглөө. 


УОК-ын нарийн бичгийн дарга Т. БАЯРХҮҮ:

-Зудын эрсдэлийг бууруулах хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн Газар хоёрдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зэрэгт шилжүүлж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар цаг уур орчин шинжилгээний газраас гаргадаг зудын үнэлгээг хамгийн сүүлд хоёрдугаар сарын 29-ны өдөр гарсан үнэлгээ бол арван хоног тутамд шинэчэлдэг. Сүүлийн үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 суманд цагаанаар ч зудрах уу гэсэн нөхцөл байдалтай байна. Засгийн газраас  өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нь хугацаанд орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, айл өрхүүдэд хүнсний болон өвс тэжээлийг хүргэх мөн хаагдсан уул давааг нээх, эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг шат дараалалтай арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисс гамшгаас хамгаалах орон нутгийн анги хоёрдугаар сарын 19-ны өдрөөс гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэл нийт 4222 малчин өрхийг түлээ түлшээр хангах, 6766 малчин өрхийг эрүүл мэндийн тусламж үзүүлэх, 2010 малчин өрхөд хоол хүнс,  тусламж хүргэх ажлыг зохион байгуулсан байна.

62722 малчин өрхөд өвс, 69866 малчин өрхөд малын тэжээлийн хүргэх ажиллагааг тус тус зохион байгуулсан байна. Энэ арга хэмжээнд давхардсан тоогоор 2114 албан хаагч 523 технологи хэрэгсэлтэй ажиллаж байна. Аймаг орон нутгийн комисст дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага 675 албан хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 77 сумын 6444 айл өрхөд хүрч 4300 тонн тэжээл өвсийг хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Цас их орсон байл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчний албан хаагчид мөн Дорнод, Төв, Сүхбаатар аймгуудад ажиллаж байна. УОК-д малчдад туслах аяныг иргэд аж ахуйн нэгжүүд өргөн хүрээтэй зохион байгуулж өнөөдрийн байдлаар 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив 773 нэг сая төгрөгийн бараа материалын хандив нийтдээ 3.7 тэрбум төгрөгийн хандивыг улсын онцгой комисст өгсөн байна.

Аймаг орон нутагт хүргэж байгаа хүнсний тусламжийн бараа бүтэгдэхүүнтэй цуг иргэд аж ахуй нэгж байгууллагаас  хандивласан барааг аймгуудад  хүргэх ажиллагааг зохион байгуулж байна.

М.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-06 103.57.94.46

Хэнтийн төмөр мөсөн зудтай Галшар, Баянмөнх,Дархан сумдад ямар ч тусламж очихгүй бнаа, үүнийг анхаараач ээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж