Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтад хоцорч орж ирсэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэмлэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хурлаас байнга хоцорч орж ирдэг сайд нар байх юм аа. Та нар бусад хүмүүсийг хүндэтгэж бай мэдэв үү. Чи бос, уучлалт гуй, босооч ээ. Та нар битгий ингэж хурлаас хоцорч бай” гэж зэмлэсэн юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.03.06/ Төрийн ордонд болж буй. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа эхэлж Засгийн газрын хуралдаандаа сууж, ирцээ бүртгүүлчихээд үргэлжлүүлэн Төрийн ордны Их танхимд болж буй анхдугаар чуулганд орж ирсэн нь ийн зэмлэл хүлээхэд хүрэв.
Ер нь давхар дээлтэй сайд нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа тогтмол хоцорч орж ирдэг тухай УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж, нэр ус, хэдэн минутаар чуулганы хуралдаандаа орж ирэхгүй хоцорч байгааг нь зарлаж ирсэн. Гэвч чихний хажуугаар нь өнгөрч ирсний хар гай ийн гарч, төрийн тэргүүнээсээ жавтий хүртлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ