Пакистан: Гэнэтийн цас, аадар бороо орсны улмаас 35 хүн нас барав

Пакистан: Гэнэтийн цас, аадар бороо орсны улмаас 35 хүн нас барав

Пакистан: Гэнэтийн цас, аадар бороо орсны улмаас 35 хүн нас барав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистаны алслагдсан бүс нутгуудад хүйтэн жавар, гэнэтийн цас орсны улмаас 35 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн байна.
Амиа алдагсдын дунд 22 хүүхэд байгаа бөгөөд тэдний ихэнх нь хөрсний гулгалтанд дарагдсан  гэж гамшгаас хамгаалах албаныхан мэдэгдэв. Цаг агаарын эрс тэс уур амьсгал Пакистаны хойд болон баруун бүс нутгийг хамарч, зам харгуйг  хааж, олон зуун байшинг сүйтгэжээ. Пакистанд гуравдугаар сарын үеэр цаг агаар ихэвчлэн тогтуун байдаг тул мэргэжилтнүүд цас ихтэй байгааг гайхав.
Тус улсын цаг уурын албаны дарга асан Муштак Али Шах энэ ер бусын нөхцөл байдлыг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлажээ. "Хэдхэн хормын турш үргэлжилдэг хөнгөн мөндөртэй шуурга тийм ч гайхмаар зүйл биш, гэхдээ 30 гаруй минут үргэлжлэх нь ер бусын үзэгдэл"гэж тэрбээр нэмж мэдэгдэв.  "BBC"-ийн цаг уурч Крис Фоуксын мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Афганистан, Пакистан, Энэтхэгийн баруун хойд нутгийг хамарсан баруун зүгт хэт хүйтэн, их хэмжээний цас орж, аадар бороо орж байна.

Хүчтэй аадар борооны улмаас дор хаяж 150 байшин бүрэн сүйрч, 500 гаруй байшин хэсэгчлэн эвдэрсэн бөгөөд ихэнх нь Хайбер-Пахтунхва болон баруун өмнөд хэсэгт орших Белужистан мужид тохиолдсон гэж эрх баригчид мэдэгдэв. Зарим дүүрэгт цахилгаан тасраад хэд хонож байна.Баруун хойд Хайбер-Пахтунхва мужийн Кирк дүүргийн оршин суугч Хажит Шах өмнө нь зөвхөн нэг удаа  цас орж байсныг мэдэх тухайгаа ярьжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-07 142.59.71.92

Pakistan-д ийм truck and house байхгүй гүйцээ

Avatar

Storage good xamaj 2024-03-07 216.38.195.74

bainguin xylgaiEF net.

Avatar

Нэргүй 2024-03-07 213.87.128.219

))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-07 66.181.190.103

галаар тоглоод тэнгэр задраагаад хачих юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж