Украин усан замын тэслэгч дроноо танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2024.03.06-нд нийтлэгдсэн

Украин усан замын тэслэгч дроноо танилцууллаа

Украин усан замын тэслэгч дроноо танилцууллаа

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш алсын удирдлагатай усан замын завь, зэвсэг бий болсон. Өнгөрсөн зуун хүн төрөлхтний технологийн дэвшилтэн эрин зуун болсон бол Украин сүүлийн гурван жилийн хугацаанд үхлийн аюултай, дэвшилтэт өөрөө удирдагч далайн онгоцыг бүтээж түүхийн шинэ хуудсыг нээлээ.

Украин жолоочгүй дрон үйлдвэрлэхэд зориулсан тусгай баг гаргасан анхны улс гэж мэдэгджээ. Йеменд төвтэй хуситууд мөн зэвсэгт дрон ашигладаг бөгөөд мөргөлдөөний үеэр дэлбэрэх зориулттай байдаг шиг Украины усан замын дрон тэсрэх бөмбөгөөр дүүрэн.

Украин Мягмар гаригт "Magura V5” дроноо Хар тэнгист ашигласан ба ажиглагчид уг зэвсэгт дроныг Жеймс Бондын киноноос гарч ирсэн мэт загвартай гэжээ. "Magura V5” нь таван метр урт, 1000кг жинтэй, 200кг даацын чадвартай, 60 цаг зогсотгүй ажиллах чадалтай ба 800км замыг туулж чадна. Байршил тогтоогч, камертай бөгөад операторуудад шууд видео дамжуулдаг. Үүнээс гадна “Magura V5” загвараас хамаагүй том "Seababy” -г танилцуулсан. Уг загвар нь 850кг тэсрэх бөмбөг тээвэрлэж, 90км/ц хурдаар 1000 км замыг туулдаг гэж Украины Аюулгүй байдлын алба мэдэгджээ. Украин дроны үйлдвэрлэлт, туршилтыг өөрсдөө гардаг хийсэн ба зарим нэг тоногийг импортоор авсан. "Magura V5” нь 250,000 доллар,  "Seababy” 225,000 долларын үнэтэй ба хэдэн сая долларын олон мянган тэнгисийн хөлгийг устгаж чадна. Украин өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн үхлийн аюултай дронуудаа ашиглаж байгаа ба Хар тэнгис, Крым болон Оростой залгаа боомтуудад ашиглагдаж ирсэн.

Эх сурвалж:APNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж