Шионоги эмийн компанийн бүтээсэн коронавирусийн шахмал эм "Xocova"-г Японы эрүүл мэндийн яамнаас хүний биед сөрөг нөлөө илрээгүй тул худалдан борлуулах, ашиглах зөвшөөрөл олгожээ. "Xocova" нь вирусийн халдвараас сэргийлэх, хөнгөн өвчилсөн үе болон эмчилгээний үеэр ашиглах боломжтой.
Уг эмийг 2022 онд яаралтайгаар өвчтөнүүдэд ашиглахыг зөвшөөрсөн ч үндсэн батламж гараагүй байжээ.
Халдварт өвчин тархаж буй үеэр "Xocova" эмийг ашигласан үед илрэх хүнд гаж нөлөө илрээгүй тул Японы эрүүл мэндийн яам нэг жилийн хугацаанд баримт материал цуглуулан өвчтнүүдийг ажигласан. Шахмал эмийг ашигласан хүмүүсийн бие сайжирсан үзүүлэлт гарсан тул зөвшөөрөл олгосон байна.
Эх сурвалж : NHK
Нэргүй 2024-03-06 213.87.160.222
Харуулах боломжгүй.