Covid-19-ийн вакциныг 217 удаа хийлгэжээ

Covid-19-ийн вакциныг 217 удаа хийлгэжээ

Covid-19-ийн вакциныг 217 удаа хийлгэжээ

Германы иргэн, 62 настай эрэгтэй Covid-19-ийн эсрэг вакцинд 217 удаа хамрагджээ. Энэхүү хачирхалтай тохиолдлыг "The Lancet Infectious Diseases" сэтгүүл баримтжуулсан байна. Тэрээр вакцинуудыг худалдаж аваад, 29 сарын хугацаанд хувиараа хийлгэжээ. Гэвч судлаачдын мэдээлж буйгаар тухайн эрэгтэйд өвчний шинж тэмдэг өчүүхэн ч илрээгүй.

Судлаачид түүний талаар сониноос олж мэдээд холбогдож, хэд хэдэн шинжилгээ өгөхийг хүссэн байна. Түүнээс цус, шүлсний дээж авсан бөгөөд сүүлийн жилүүдэд хадгалагдаж байсан хөлдөөсөн цусны дээжийг нь ч шинжилжээ.

Давтан тунгаар дархлааны системийг хэт идэвхжүүлэх нь зарим эсэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэж үзсэн. Гэвч судлаачид 62 настай эрэгтэйгээс үүнийг нотлох баримт олоогүй гэлээ. Гэхдээ өнөөдрийг хүртэлх судалгаанаас харахад гурван тунт вакцинжуулалт хамгийн тохиромжтой арга хэвээр байгааг судлаачид онцолжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-06 122.201.23.83

вакциний чанар авах юмгүй уснаас ялгаагүйн нотолгоо

Avatar

Зочин 2024-03-06 103.212.117.149

Манайхаар бол Шар хаданд л хэвтүүлэх хүн байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж