"Музейн ажилчдыг байцаах хэлбэрээр мэдээлэл авсан"

"Музейн ажилчдыг байцаах хэлбэрээр мэдээлэл авсан"

"Музейн ажилчдыг байцаах хэлбэрээр мэдээлэл авсан"

Монголын Үндэсний түүхийн музейн ажилчид өнөөдөр /2024.03.06/ мэдээлэл хийлээ.


Ажилчдын зүгээс Монголын Үндэсний музейн хамт олон Соёлын сайд Ч.Номины хууль бус захирлын томилгоог эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэдний зүгээс холбогдох хууль журмын дагуу улсын хэмжээний музейг мэргэжил арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага. Гэтэл 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд Соёлын сайд Ч.Номин музейн мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоог музейн захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэвч 2024 оны хоёрдугаар сарын 19-нд Төрийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчиж, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбатыг ямар нэгэн сонгон шалгаруулалт хийхгүйгээр түр орлонг түр орлонгоор томилох тушаал гаргасан гэв. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3.1.1 заалтад шат дараалан албан тушаал ахих зарчим болон 26.4 дүгээр заалт буюу шатлан дэвшүүлэх, 43.3.2 заалтад аливаа төрийн захиргааны удирдлагад ажиллаж байгаад тодорхой шалтгаанаар албан тушаалаасаа буусан тохиолдолд түүнд ойр этгээдийг түр орлон гүйцэтгэгчээр томилно гэж заасан байдаг. Мөн энэ хуулийн 227.1.1 заалтаар ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түр орлон гүйцэтгэгчийг түр орлонгоор сольж байгаа нь өөрөө холбогдох хуулийг зөрчиж байна гэв.

Мөн ажилчдын албан хүсэлтийг үл ойшоон манай байгууллагад хяналт шалгалт хийж, ажилчдыг байцаах хэлбэрээр мэдээлэл авсан нь хууль зөрчиж байна гэдгийг онцолсон юм.

Музейн ажилтан Н.Эрдэнэтуяа:

-Соёлын яамны ТНБД-ын 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн А/21 тоот тушаалын дагуу ажлын хэсэг томилж, манай байгууллага дээр хяналтын ажил явуулсан. Хяналт шалгалт оруулж болох ч ажилчдыг нэр цохон уулзаж,  хөтөлж, тулгасан байдлаар асуулт асуухдаа байцаах хэлбэрээр мэдээлэл авсан. Энэ нь Төрийн албаны тухай 39.39.1 дэх заалтаар төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, дарамт үзүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ асуудлаар Соёлын яамтай холбогдож ярилцах гэсэн боловч үл ойшоох хандлага гаргасан.

Мэргэжил арга зүйн дарга Д.Мөнхтогоо:

-Миний бие энэ музейд 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ асуудал хоёр дарга тамга булаацалдаж байгаа үйлдэл огт биш. Ганцхан Үндэсний түүхийн музей дээр үүссэн асуудал ч биш. Соёлын сайд, дарга нар маань хууль журмын дагуу ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй, салбарын ажилчдаа сонсохгүй байгаатай холбоотой буруу шийдвэрийн хор уршиг юм.

Би хоёр жишээ дурдахад, 21 аймагт Соёл урлагийн газар байгуулчихаад мэргэжлийн бус нөхдүүдээр удирдуулна гэсэн тушаал гаргаад байгаа нь хэл ам дагуулж байгаа.

Мөн нэг асуудал нь музейн ажилчид нэмэгдэл хөлс авах жагсаалтад насаараа тэр ажлыг хийсэн улсуудыг оруулаагүй мөртлөө өмнө нь байгаагүй үзэсгэлэнгийн куратор гэдэг жагсаалтыг оруулсан. Үүнээс болж хохирч, нэмэгдлээ авч чадаагүй ажилчин олон байгаа. Тиймээс манай хамт олон төрийн алба хууль журмынхаа дагуу ажиллах хүсэлтийг тавьж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-06 103.212.119.184

Зөв л байна, хувийн ашиг сониролдоо нийцүүлэх гэж улайрч байгаа захирлууд олон шүү, судалгааны байгууллагад хамтын ном бичихэд хүртэл өөрийн шавь, найз, багш нь бол сэдэв харгалзахгүй дайрна шүү дээ. Эрдэмтэд хүртэл өөрийн гэсэн сэдэв чиглэлтэй явдаг, гэтэл Одоо бол юуг ч хамаагүй бурах хандлагатай болсон шүү. Ичмээр

Avatar

Нэргүй 2024-03-06 202.55.191.130

aimar hereg boljee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж