Навальныйн оршуулгад оролцогсдыг царай таних технологи ашиглан баривчлана

Навальныйн оршуулгад оролцогсдыг царай таних технологи ашиглан баривчлана

Навальныйн оршуулгад оролцогсдыг царай таних технологи ашиглан баривчлана

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн оршуулгын дараа дор хаяж таван хүн баривчлагдсаныг "OVD-Info" байгууллага мэдээллээ. Түүгээр ч зогсохгүй Кремль үргэлжлүүлэн баривчилгаа явуулахаар төлөвлөж байна.

Жагсаалд оролцож, "Баатруудын ялалтын төлөө" гэж хашгирсан нэг эмэгтэйг Даваа гаригт баривчилсан. Тухайн эмэгтэй бага хэмжээний торгууль төлөөд, маргааш нь суллагдсан болохыг "OVD-Info" мэдээлэв. Оршуулгад оролцсон өөр хоёр хүнийг Мягмар гаригт баривчилсан боловч ямар ял оноосон нь тодорхойгүй байна.

"OVD-Info" байгууллагын хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Анисимовын мэдээлснээр Оросын аюулгүй байдлын хүчнийхэн оршуулгад оролцсон хүмүүсийг олж илрүүлэхийн тулд царай таних технологи болон Москвагийн хяналтын системүүдийг ашиглаж байгаа аж. Оршуулах ёслолын өмнөх өдрүүдэд эрх баригчид хэд хэдэн хяналтын камерыг сүм, оршуулах газрын ойролцоо байрлуулжээ.

Навальныйг нас барснаас хойш жагсаал, цуглаан хийсэн 400 гаруй хүн баривчлагдсан. Оршуулах ёслолоос хойш олон зуун хүн эмгэнэлээ илэрхийлэн оршуулгын газрыг зорьсоор байна. Тийм учраас Навальныйн булшин дээр цэцгэн овоо үүссэнийг "Sobesednik" хэвлэлд мэдээлжээ.

Кремлийн хэлмэгдүүлэлтийн кампанит ажил тандалтын технологиос улам бүр хамааралтай болсны нэг жишээ бол энэ. ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлсний дараа олон зуун жагсагчийг царай таних технологи болон хяналтын камерын тусламжтай баривчилсан. Угтаа бол гэмт хэрэгтнүүдийг барьж, олон нийтийн аюулгүй байдлыг сахих учиртай технологи өдгөө тэмцэгчдийн эсрэг чиглээд байна.

Эх сурвалж: SEMAFOR

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Дорж 2024-03-06 1.145.11.167

ороz-н баялгийн сар дундарсан одоо $50 тэрбум орчим, шатах тослох матeриал экспортоо хагас жилд 2 дах удаагаа зогсоож бн, удахгүй газрын том олборлох тоног төхөөрөмж, мэргэжилтэн, зөвлөх, update дутагдаад экспорт нь огцом багасна. дайнаас өмнө өдөрт бараг 12 сая торх олболодог бсан, яг одоо 9 сая хагас торх том өдөрт.

Avatar

Нэргүй 2024-03-06 37.169.74.235

Адгийн хөрш бүүр доошоо ….

Avatar

Нэргүй 2024-03-06 185.100.87.41

Orosod tiim tehnologi baihgui hudlaa shaaj baigaam arhichon ivanuid

Avatar

Нэргүй 2024-03-06 166.194.136.26

Аль эрт Хятадаас авчихаа биз

Avatar

Zochin 2024-03-06 192.82.93.12

manai uls ch bas yalgaagui ee. Hotiin tuvuur duuren tsaria tanih CCTV Camera oruulj irsen bairluulsan manai tur bidniig tagnaj chagnasan heveer l bg shuu

Avatar

zochin 2024-03-06 202.126.91.77

zolbin putin p***a

Avatar

Зочин 2024-03-06 66.181.177.95

Энэ аргыг хэрэглэдэггүй улс орон айна уу? Бараг бүх улс нүүр таниулж , хуруу уншуулж нэвтрүүж байна. Ийм хөгийн мэдээлэл бичиж яана, зортлго нь юу байна гэдэг нь тодорхой. Манайх л техник хоцрогдсон болохоор ийм юм хийхгүй гэу байна уу? Уучлаарай соц үед зурөг авч л байсан шүү. Саяхан Ардын нам байраа шатаахдаа энэ аргыг хэрэглэж л байсан. Жаахан оюунаа тэлээч дээ.

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.42

Sogtuu Orosuud

Avatar

зочин 2024-03-06 66.181.160.124

Би анх энэ Путин Медведев Лавров Шойгу эд нарыг хараад маш их боловсролтой соёлтой шинэ үеийн сайхан залуус гарч ирлээ.. Одоо Орос орон алзахгүй боллоо доо гэж бодож байж билээ..Тэгсэн дундад зуунаараа амьтад байсан байна шдээ .. Ёстой хумсаа нуусан араатнууд байж ..

Avatar

Иргэн 2024-03-06 66.181.179.153

Наад тэнэг үлгэрт чинь хэн итгэх ёстой юм бэ???

Avatar

зочин 2024-03-06 103.212.162.182

путин эрүүл байгаа… Сталины араас хусч байх шиг бна даа.Борис Елцин буруу хүнээ дээш нь гаргаж дээ. Бодвол ахыг архиар сайн угжаа л даа

Avatar

Нэргүй 2024-03-06 103.57.94.248

Шшшшшш,,,,,чаавааасдааа,,,,,ард түмнээ хардаж сэрдсэн энэ орос шизофашист дэглэм удахгүйдээ,,,,яаж сүйрэх болдоо,,,

Avatar

Нэргүй 2024-03-06 202.179.11.230

Путинг сайн хүн гэж бодож явлаа, тэгтэл……..

Avatar

Зочин 2024-03-06 202.126.91.32

,Манай дээдэсч бас иймэрхүү юманд санаатай л байх

Avatar

Зочин 2024-03-06 66.181.161.189

Энэ улс ойлгомжтой боллоо. Моралаараа унах тухай авч үзвэл Орос улс, Славян үндэстэн газрын хөрсөн доогуур шургажээ. Тамын амитас болж.

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.183.93

Хүний юу хийх нь бидэнд хамаагүй, Гэхдээ л энэ үнэн утгагүй үйлдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж