"Мартын 8" баяраар цаг агаар ямар байх вэ?

"Мартын 8" баяраар цаг агаар ямар байх вэ?

"Мартын 8" баяраар цаг агаар ямар байх вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр энэ долоо хоногийн Баасан гаригт тохиож буй. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ жилийн баяраар ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.


2024 оны гуравдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: Гуравдугаар сарын 4-нд хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр, 5-нд Хангайн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус, өдөртөө +4…+9 градус, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-28 градус, бусад хэсгээр -16…-21 градус, өдөртөө бүх хэсгээр 0….-5 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 37.66.31.103

sogtuu huuhduud 3 udur tasarah yum baina

Avatar

Нэргүй 2024-03-06 202.21.107.58

goe dulaahan bhne hehe

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.42

Tasarch untalaa arhitana biz huuhnuud

Avatar

Нэргүй 2024-03-06 202.126.90.33

Хүүхнүүд трикондоо орно. Гоё доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж