"Мета"-гүй хоёр цаг

"Мета"-гүй хоёр цаг
"Мета" компанийн "Facebook", "Instagram", "Messenger" платформууд Мягмар гаригийн орой Монголын цагаар 23:00 цагийн орчимд доголдсон. Доголдол хоёр цаг орчим үргэлжилсний эцэст хэвийн болсон талаар "Reuters" агентлаг мэдээлжээ. Энэхүү техникийн асуудал нь дэлхий даяар олон мянган хэрэглэгчид нөлөөлсөн байна.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд ямар нэгэн хортой кибер ажиллагааны тухай мэдээлэл хараахан өгөөгүй байна.
Цахим сүлжээний тасалдлыг хянадаг "Downdetector.com" хуудсанд "Facebook"-ын доголдлын талаар 550 мянга, "Instagram"-ын доголдлын талаар 92 мянган мэдэгдэл иржээ. "WhatsApp" болон "Threads" платформ доголдохын хувьд доголдсон ч дээрхийг бодвол харьцангуй бага хэмжээтэй байсан гэж "Downdetector.com" мэдээлэв.
"Мета" компани дэлхий даяар 3.19 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй.
"Мета" компанийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун доголдол хэвийн болсны дараа чухам ямар асуудал гарсныг нарийн дурдалгүйгээр платформууд хэвийн ажиллаж эхэлснийг "Х" сүлжээнд жиргэсэн байна. Харин компанийн зарим ажилтан "Blind" нэртэй мессеж аппликейшнд цугларч, дотоод ажлын системдээ нэвтэрч чадахгүй байгаагаа бичицгээжээ. Тэр бүү хэл зарим нь өөрсдийгөө ажлаасаа халагдсан юм болов уу гэж эргэлзсэн байна.
Мөн Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө компанийн хувьцаа 1.2 хувиар унажээ.
"Мета"-ийн платформууд ажиллахаа болисны дараа хэрэглэгчид "Х" платформд энэ талаар жиргэж эхэлжээ. Хэрэглэгчдээр тогтохгүй "Мета"-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, "Х"-ийн босс Элон Маск нар ч хоорондоо хошигносон байна. Элон Маск "Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол манай платформ ажиллаж байна гэсэн үг" гэж жиргэжээ.

Компанийн хамгийн сүүлийн томоохон тасалдал 2021 оны аравдугаар сарын 4-нд болсон. Тухайн үед "Facebook", "Instagram", "WhatsApp" болон бусад үйлчилгээ ойролцоогоор зургаан цагийн турш тасалдсан байна. Дата төвүүдийн хоорондын хөдөлгөөнийг зохицуулахад ашигладаг чиглүүлэгчийн тохиргоог буруу өөрчилснөөс болж тасалдсан гэж компани сүүлд нь тайлбар хийжээ.

Дашрам дурдахад, Цагаан ордонд эрх мэдлээ үргэлжлүүлэх нөлөө бүхий нэр дэвшигчдийг сонгох өдрийг "Супер Мягмар гариг" гэж нэрлэдэг. “Супер Мягмар гариг”-ийн санал асуулга нэгэн зэрэг Алабама, Аляска, Арканзас, Калифорниа, Колорадо, Мэн, Массачусетс, Миннесота, Хойд Каролина, Оклахома, Теннесси, Техас, Юта, Вермонт, Виржиниа, Америкийн Самоа бүсэд явагддаг учир ийн нэрлэжээ. Энэ жилийн хувьд "Супер Мягмар гариг" нь гуравдугаар сарын 5-ны Мягмар гаригт таарсан юм. Зарим хэрэглэгч "Мета"-ийн доголдлыг "Супер Мягмар гариг"-тай холбоотой юу гэх таамаглалыг ч хүртэл гаргажээ.

Хоёр цаг үргэлжилсэн сул зогсолтын улмаас Зукербергийн алдсан мөнгөний хэмжээг мэргэжилтнүүд тооцоолжээ. "Wedbush Securities"-ийн гүйцэтгэх захирал Дэн Айвсын хэлснээр Марк Зукерберг ойролцоогоор 100 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Эх сурвалж: REUTERS, EURONEWS, INVESTORS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-06 59.153.86.157

хнн, мэдсэн ч үгүй л өнгөрсөн. юун ч сүртэй юм. манайд бол төрийн байгууллагуудын системүүд байнга л ингэж байдаг биз дээ

Avatar

teneg gart hariu ogov 2024-03-06 203.217.139.240

mangar mini chamaig untaj baih hoorond delhiin nogoo tald amidral butsalj baidag yum shdee

Avatar

Нэргүй 2024-03-06 59.153.86.157

тэгээд амьдрал буцлах, фб тасрах хоёр тийм хамаатай юу?

Avatar

зочин 2024-03-06 66.181.160.124

Хүн төрөлхөтний өдөр тутмын амьдрал Зугерберг пацаанаас хамаардаг болчихсон байна шдэ … Агуу пацаан юм аа..

Avatar

Батаа 2024-03-06 202.21.108.50

Зүкербэргийн ац нь дэлхийг эргүүлэх гэв уу! Тээр жилийн савангийн хөөсөрөн бөмбөлөг хагарч яав, Мартаа юу!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж