Хоног биш цаг, минутаар технологи шинэчлэгдэж буй цаг үед бид амьдарч байна. Энэ дунд уламжлалт сэтгүүлзүй “амьд” үлдэхийн тулд цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах эсвэл арчигдах хоёр сонголт бий. Энэ бол дан ганц Монголын бус, дэлхийн медиа салбарын толгойн өвчин. Мэлхийг амьдаар нь чанахын тулд хүйтэн усанд хийгээд аажмаар халаадаг шиг нөхцөл байдалтай дасан зохицох гэхээс илүүтэйгээр өөр өөрсдийнхөөрөө сонин содон байх гээд Монголын хэвлэлүүд төөрч будилж явна.
Мэдээний цаг хугацааны “өнөөдөр, өчигдөр” гэх тодорхойлолтыг “яг одоо”-гоор сольсон “News.mn” байгуулагдсан 2007 онд уламжлалт хэвлэмэл хэвлэлийн зах зээл хумигдана гэж таамаглаж байсан. Хэвлэл мэдээллийн дэд бүтэц, хүртээмж технологийн хөгжлийг дагаад шинэчлэгдсээр явна. Үндэсний сэтгүүл зүй үүсч байгуулагдсан 111 жилийн түүхэнд бид нэгэн тод өнгө. Мэдээллийн бодит эх сурвалж байх жанжин шугамаасаа хазайгаагүй ноён нуруу.
Сошиал медиа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоёрын нөлөөллийг жинлүүр дээр тавиад үзвэл хаашаа ч хазайж мэднэ.
Урд шөнө фэйсбүүк хэдэн хором гацахад дэлхий нийтээрээ ертөнцөөс “тасрав”. Энэ үед л хүмүүс мэдээлэлгүйгээр амьдарч чадахгүй болохоо ойлгосон биз. Тэр нэрээр мэргэжлийн сайтууд ямар үнэ цэнэтэй болохыг ч олж харсан байх.
Дэлхийн чиг хандлага цаашдаа AI буюу хиймэл оюун ухаанд суурилах нь нэгэнт тодорхой болов. Өнөөдөр фэйсбүүк гэхэд л үүнийг маш өндөр түвшинд хийснийг бид утсаа ухах тоолондоо мэдэх боломжтой ч түүнийг ойлгож бодож байна уу гэдэг нь өөр асуудал болов. Гэхдээ бидэнд харагдаж байгаа зүйл бол энэ платформын мөсөн уулын орой гэсэн үг. Доор нь юу байгааг та бид мэдэхгүй.
Цаашдаа дэлхийн хандлага AR / Augmented reality/ буюу өргөтгөсөн бодит байдал, VR /virtual reality/ буюу хийсвэр бодит байдал, оюун ухаан, цаашлаад Metaverse/интернэт ертөнц гэх үү мета гэх үү/ дээр суурилж хөгжинө гэнэ.
Wall Street журнал ойрын жилүүдэд Мета орчинд ажлын байр бий болгоно гэдгээ зарлачихлаа. NetFlix, Apple , Disney сувгууд мэдээллийн контенттой болно гэдгээ хэдийнээ зарлаж, түүнийгээ хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, олон сувгийн үйлчилгээ, стриминг үйлчилгээ хөгжиж байгаа цаг үед редакциуд бие дааж тусдаа контент байдлаар мэдээ, мэдээллийг хүргэх нь эдийн засгийн өгөөжтэй гэж үзэх болжээ. Энэ нь биднээс илүү их ур чадвар, хариуцлага шаардана. Уламжлалт хэвлэл, телевизүүд байсаар байх ч түгээх дэд бүтэц, өрсөлдөх талбар нь интернэт байх нь тодорхой болчихлоо. Уламжлалт радио сонсогчидгүй болсон учраас SmartRadio болоод эхэлсэн. Монголчууд ч түүний үр шимийг хүртэж байна.
Хэвлэлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, уншигч, сонсогч, үзэгчид хэрхэн өөрсдийн бүтээгдэхүүнээ хүргэх нь сонголтын асуудал болсон төдийгүй уншигчид юуг яаж, хэрхэн хүлээн авах нь бас өөрийн хэрэг.
Муу л бол хойд хар овоохой гэгчээр мэдээ, мэдээллийг дамжуулсныхаа төлөө сэтгүүлзүй чичлэгдсээр ирсэн. Энэ ч зүй ёсных. Цаашид ч сэтгүүлзүй хойд хар овоохой болон оршсоор л байх болно.
Нэргүй 2024-03-06 213.87.160.222
Харуулах боломжгүй.
Зочин 2024-03-06 139.5.219.141
монголын сэтгүүлчид хэвлэл мэдээлэл нь засаг төртэйгээ хуйвалдаж хаалтын гэрээ хийж сөрөг хүчнээ намнах , бодит үнэнийг харлуулах , гуйвуулах , засгийн хийгээгүй ажлыг магтан дуулах , хагас хийснийг нь тэнгэрт тултал магтах зэргээр сэтгүүл зүйн бодлого алдагдсан даа .
Длаз 2024-03-06 202.9.40.46
mnb монгол улсын эсрэг ажиллаж байна соль соль
Нэргүй 2024-03-06 202.9.40.46
mnb яаанаа хэцүү юм аа
Зочин 2024-03-06 66.181.183.183
Моголын сэтгүүлчид бол морь унасан толгойгүй хүн. Мэдлэг чадвар боловсрол байхгүй хамгийн харанхуй бүдүүлэг хүмүүс тэгээд бас өмхий хорлонтой нэг талыг барьсан зүйлээр хордуулна.
Баагий 2024-03-06 202.9.46.11
Манай "хойт хар овоохойнууд" хэтэрхий 1 талыг барьсан мэдээлэл тарааж уншигчдын дургүйг хүргэдэг. үнэн зөв голчийг барьсан мэдээлэл түгээдэг хэвлэл бараг байхгүй тул хүмүүс хар овоохойнуудад итгэхээ болиод удаж байна. Та нар нэр хүндтэй байхыг хүсч байгаа бол үнэн зөв мэдээлэл өгч сурцгаа…………………..
Зочин 2024-03-06 66.181.177.245
Манай дэлхий худал хуурмагийн ертөнц болсон.Том гүрнүүд дэлхийд ноёрхлоо тогтоохын төлөө улайрч байна. Жижиг улсууд аль нэг том гүрнийг дагалдаж тэдний заавар, номлолоор амьдарч байна. Энэ хүрээнээс гарахыг оролдвол тухайн улсыг хэн ч биш болгоно.Өөрийн үзэл суртал, номлолоо түгээн дэлгэрүүлэхийн тулд том гүрнүүд мөнгийг хайлахгүй зарж байна. Бид ч энэ дэлхийн мэдээллийн дайны урсгалд толгой маань нэг далд орж, нэг ил гарсаар хөвж байна.
Иргэн 2024-03-06 66.181.179.153
Барууны эх сурвалжийг гүүглээр орчуулж тавьдыгаа бас "мэдээллийн БОДИТ эх сурвалж" гэчихжээ. Өмнөөс нь ичиж байна