Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд 142 өдөр үлдлээ.Зуны 33 дахь удаагийн наадамд 32 спортын 10,500 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй. Монголын баг тамирчид ч эхнээсээ олимпод оролцох эрхээ авч, ард түмнээ баярлуулж байна.
Монгол Улсаа төлөөлөн Токиогийн олимпод арван спортын 43 тамирчин оролцож, жүдогийн Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр эрхээ аваад байна вэ?
2024 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар зургаан спортын арван монгол тамирчин Парисыг зорих онгоцондоо суухад бэлэн болжээ.
Тухайлбал,
- О.Есүгэн /буудлага/
- Э.Даваахүү /буудлага/
- Н.Баяраа /буудлага/
- Б.Отгонболд /байт харваа/
- О.Есүгэн /бокс/
- Б.Чинзориг /бокс/
- С.Жамбалжамц /дугуй/
- Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
- Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
- Г.Хишигсайхан /марафон/
Онцлоход, дугуйн спортоор монголчууд Парисын олимпод өрсөлдөнө. Токиогийн олимпод Монгол Улс анх удаагаа 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис болон эмэгтэй боксын төрөлд тамирчдаа илгээж байв. Энэ удаад ч амжилтаа давтахыг үгүйсгэхгүй.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийг олимпийн эрх олгох гурван тэмцээн хүлээж байна. Эхний тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Хонг Конгт болно. Хэрэв эндээс эрхээ авч чадахгүй бол тавдугаар сарын 3-наас 5-ны өдөр Японд нэг тэмцээн бий.
Мөн аз дутвал тавдугаар сарын 16-наас 19-ний өдөр Унгарт сүүлийн боломжийнхоо төлөө өрсөлдөнө. Чөлөөт бөх, ширээний теннис, бокс тэргүүтэй спортын олимпийн эрхийн тэмцээнүүд удахгүй эхэлнэ. Харин олон улсын жүдо бөхийн холбооноос олимп дөхөх үед чансааны оноог тогтоож, эрх авсан улсуудыг зарлана.
Олимп ойртох тусам олон улсын спортын судалгаа, шинжилгээний байгууллагууд медалийн урьдчилсан жагсаалт гаргана. "Gracenote" компанийн судалгаагаар Монгол Улс ирэх зуны олимпоос нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэх аж. Судалгаанд харуулснаар Монголын бокс, жүдо, чөлөөт бөхийн есөн тамирчин медалийн төлөө дайралт хийх төлөвтэй байна. Харин дараах тамирчдыг медаль авна гэж таамаглажээ.
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг – Д.Отгонжаргал мөнгөн медаль
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа хүрэл медаль
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг – Э.Дэлгэрмаа хүрэл медаль
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг – Ё.Басхүү хүрэл медаль
- Боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг – Б.Чинзориг хүрэл медаль
Түүхээ харвал, Монгол Улс 1964 оны Токиогийн олимпоос эхлэн өдийг хүртэл зуны 14 олимпод оролцохдоо 30 медаль хүртжээ. Ингэхдээ 1980 оны Москва, 2016 оны Рио, 2021 оны Токиод хамгийн олон буюу 43 тамирчнаа илгээж байсан бол 2012 оны Лондонгоос таван медаль хүртэж, дээд амжилтаа тогтоож байв.
Зочин 2024-03-06 103.242.45.145
Спортын олон төрөл байхад улиг болсон цөөхөн хэдэн спорт л байна.
Нэргүй 2024-03-06 213.87.160.222
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-06 111.217.56.69
Парисын олимпаас манай улс 2 алт,, 2 мөнгө, 4 хүрэл медиалууд авчих боломжтой.Тамирчдаа амжилт хүсье.
Нэргүй 2024-03-06 124.158.108.42
Altan medal avahgui yum bol ymar temtceen baih ve de
Зочин 2024-03-06 202.126.91.32
Чөлөөт 3 медаль авна гэдэг ч хоосон мөрөөдөл биз дээ, Басхүү одоо хэцүү, ер нь жүдо уналтад орсон найдваргүй, ирэх олимпоос медаль авах магадлал маш бага л харагдаад байна даа
Нэргүй 2024-03-06 172.91.182.247
Жүдо, чөлөөт бөхөөс горьдох юм. Гонсгордуулах л байх даа
зочин 2024-03-06 66.181.166.196
Эрхээ ч аваагүй гаруудыг медаль авна ч гэх шиг, мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг нь л энэ юм байх даа