Цагаан ордны эрхийн төлөө үргэлжлүүлэн тоглох гол нөлөө бүхий нэр дэвшигчдийг сонгох өдрийг "Супер Мягмар гариг" гэнэ. Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 5-ны (зүүн бүс нутгийн гуравдугаар сарын 6) өдөр тохиож, намаасаа хэн хэн цааш үргэлжлүүлэх шийдвэр гарна. Гол ерөнхийлөгчөөр сонгогдох санал хураалт арваннэгдүгээр сард болох ч гэлээ Жо Байден болон Дональд Трампын саналын харьцаагаар хэн нь түрүүлэх боломжтой тооцоолол гарах өдөр аж.
“Супер Мягмар гариг”-ийн санал асуулга нэгэн зэрэг Алабама, Аляска, Арканзас, Калифорниа, Колорадо, Мэн, Массачусетс, Миннесота, Хойд Каролина, Оклахома, Теннесси, Техас, Юта, Вермонт, Виржиниа, Америкийн Самоа бүсэд явагддаг учир ийн нэрлэжээ.
Бүгд найрамдах намын өрсөлдөөн эдгээр 15 мужид бүгдэд нь явагдах бол Ардчилсан намын санал асуулга Аляскаас бусад мужид явагдана. Үүний хажуугаар Айво мужид хэдэн долоо хоног үргэлжилж буй Ардчилсан намын нэр дэвшигчийн саналын дүн ил болно. Тэмцээний үр дүнд тулгуурлан намын төлөөлөгчид тунаж үлдсэн нэр дэвшигчтэй хамтран ажиллаж, цааш үргэлжлэх кампанит ажилд нь туслах ёстой. Нийт төлөөлөгчдийн гуравны нэг орчим буюу Бүгд Найрамдах намын 865 төлөөлөгч, Ардчилсан намын 1420 төлөөлөгч Супер Мягмар гаригт саналаа өгнө. Трампын кампанит баг “Супер Мягмар гариг”-ийн үеэр 773 төлөөлөгчийн саналыг авах магадлалтай гэж үзсэн ба одоогоор 244 төлөөлөгч түүнд саналаа өгчээ. Нэг намаас нэр дэвшиж буй Никки Хейлигийн хувьд одоогоор 43 төлөөлөгчийн саналтай ба цааш үргэлжлүүлэхийн тулд саналын тоогоор Трампыг ялах ёстой. Бүгд Найрамдах намаас шалгарч цааш үргэлжлүүлэхийн тулд хамгийн багадаа 1215 төлөөлөгчийн санал авах шаардлагатай байдаг.
БҮГД НАЙРАМДАХ НАМЫН ӨРСӨЛДӨӨН
Дональд Трамп намаасаа хамгийн олон саналтайгаар тэргүүлж байна. Түүний нэг намын өрсөлдөгч НҮБ-ын төлөөлөгч асан Никки Хейлигийн хувьд ганцхан мужид ялалт байгуулсан тул "Супер Мягмар гариг"-ийн өдөр ид шид тохиолдохыг хүлээж байгаа. Никки Хейлигийн зам бүрхэг ч гэлээ тус өдөр Трампын эрчийг сааруулах сүүлчийн боломж нь юм. Дональд Трамп энэ жилийн сонгуулиар улс төрийн мэдлэгтэй сэхээтнүүдийн анхаарлыг татах зорилго тавьсан. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хувьд Трамп олон хууль зүйн асуудалд орсон ба санал асуулга гэнэт орвонгоороо эргэж болзошгүй байна.
АРДЧИЛСАН НАМЫН ГОЛ ТОГЛОГЧ ОДООГ ХҮРТЭЛ ЭРГЭЛЗЭЭ ДАГУУЛСААР
Конгрессын гишүүн Дин Филлипс болон зохиолч Марианна Уильямсон нар удаан хугацааны турш сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Байден намаасаа нэр дэвшиж, нэг намын гишүүдээ ялна гэдэгтээ итгэлтэй байна. Мичиган мужид хоёрдугаар сарын 27-нд Байдены кампанит ажил бүтэлгүйтсэн. Нийт сонгогчдын 13 хувь нь түүнийг Израилийг дэмжсэн хэргээр саналаа өгөөгүй. Байден уг үйл явдлыг дахин давтуулахгүйн тулд Калифорниа, Колорадо, Хойд Каролина, Миннесота, Вермонт зэрэг мужуудад эцсийн аргуудаа ашиглаж байна. Шинэ залуу үеийн төлөөлөгчид болон Байдены гаргасан улс төрийн шийдвэрүүд түүнийг дахин сонгогдоход нь эргэлзээтэй байгааг харуулж байна.
Санал хураалт Аляскийн цаг, Төвийн цаг, Зүүн цаг, Хавай-Алеутын цаг, Уулын цаг, Номхон далайн цаг зэрэг зургаан өөр цагийн бүсэд явагдах тул “CBS News” зэрэг АНУ-ын сүлжээнүүд ET 20:00 (GMT 01:00) орчмоос муж улсууд руу залгаж дүнг нэгтгэх төлөвтэй байна.
"Супер Мягмар гариг"-ийн гол дайны талбар нь Хойд Каролина муж. Трамп 2020 онд ердөө ганцхан хувийн илүү саналтайгаар Байденыг ялж байжээ. Мөн АНУ-ын Дээд шүүх Трампыг Колорадо, Мэйн мужуудад бослогыг өдөөн хатгасан гэж үзэн, түүнийг хасахыг оролдсон ч гэсэн санал хураалт хэвээр явагдах болсон.
Эх сурвалж: BBC, NBC, Guardian
Нэргүй 2024-03-06 213.87.160.222
Харуулах боломжгүй.
xsgyiw; 2024-03-06 75.166.126.235
mxem+1;
Бадарч тахар 2024-03-06 66.181.180.101
Дональд нугас баараггүй гарч ирнээ !
зочин 2024-03-06 66.181.160.124
Бөмбөг бөөрөнхий , Сонгууль сохор …